Нийгмийн

БНСУ-д Монгол эмэгтэй бусдын гарт амиа алджээ

Энэ сарын 8-наас 9-нд шилжих шөнө /2020.03.08-наас 09/ Монгол улсын иргэн 50 настай Д, БНСУ-ын Гёнбуг мужийн Гуми хотод бусдын гарт цаг бусаар амиа алдсан байж болзошгүй байдалтай олджээ.

Хэргийг тодруулбал, талийгаач Д тус дүүрэгт сарын өмнө ажиллахаар ирсэн боловч сураггүй алга болжээ. Улмаар хохирогчийн зээ дүү нь Сөүл хотын Тундэмүн Цагдаагийн газарт эрэн сурвалжлах хүсэлтийг гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна.

Мөрдөн шалгалтаар, хохирогчийг Санжү хотын тариалангийн талбайд амь насыг нь санаатайгаар хөнөөж, булсан байсныг олсон аж.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн сэжигтнээр хохирогчтой ижил насны эрэгтэйг баривчлан, цагдан хориод байна. Сэжигтэн А талийгаач эмэгтэйтэй муудалцаж, улмаар хоолойг нь огтолж, амь насыг нь хороосноо хүлээн зөвшөөрсөн гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bitgii iim hudlaa medeeelel ugch baigaach!!! Ydj medeelle tdorhou medj avchaad bicheesei

Зочин
Зочин

Medeellee vnen zuv medcheed bichildee ydaj!!!

Холбоотой мэдээ

Back to top button