С.Амарсайхан: Хүнс, ахуйн худалдааны төвөөс бусад төрлийн захуудыг хаах талаар хэлэлцэнэ
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2020.03.10/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэн асуудлаар шуурхай хуралдсан. Хуралдааны дараа Нийслэлийн захирагч, Улаанбаатар хотын дарга сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө,
"Бид үүсэж болох эрсдэлийг бууруулах бүх арга хэмжээг авч ажиллана. Мэргэжлийн хяналтын ажилтнууд өглөөний 07.00 цагаас эхлэн ажиллаж байна. Халдвар илэрсэн хүнтэй хавьталд орсон 300 гаруй хүмүүсийг олж, тогтоосон ба тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.
Нийтийн тээврийг бүрэн зогсоохгүй, хүмүүсийн ажил амьдрал үргэлжилнэ. Тухайн иргэн Улаанбаатар хотод зорчиж, багагүй хүмүүстэй уулзчихсан байна. Эрсдэл байгаа учир шаардлагатай бол үргэлжлүүлж хязгаарлана.
Төрийн албаны ажилтнуудыг гэрээсээ ажиллах, онлайн хурал зохион байгуулах боломжийг судлана.
Ямар нэг байдлаар хүнсний хомсдол үүсэхгүй. Өргөн хэрэглээний бараанууд орж ирдэг шугамаараа орж ирж байгаа.
Мөн хүнсний болон ахуйн худалдааны төвөөс бусад захууд, хүн олноор цугладаг газруудын үйл ажиллагааг зогсоох асуудлыг хэлэлцэнэ”











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zogsooson ni deer shd tom ix delguupuudiig ch gsn zogsoo