Франц иргэнтэй хавьталд орсон хоёр иргэн албаны хүмүүс сануулсаар байхад Нийслэлд нэвтэрчээ
Өнөөдөр /2020.03.10/ Улсын онцгой комиссоос Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан франц иргэнээс шинэ төрлийн коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн хүн нь Франц улсын хөрөнгө оруулалт бүхий "Бадрах Энержи" компанид ажилладаг бөгөөд, энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд газардсан юм.
Тэрбээр Улаанбаатар хотод буудаллаж, цаашлаад Дорноговь аймагт зорчсон. Түүнтэй нэгдүгээр зэргийн хавьталд 500 орчим хүн орсон гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн билээ.
Тэгвэл вирус илэрсэн франц иргэнтэй хавьталд орсон Монгол Улсын хоёр иргэн Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу нэвтэрчээ.
ЦЕГ-ын Хэв журмын газрын дарга Ж.Амгалан, "Иргэн н.Идэрболд, н.Дэжидмаа нарт анхааруулж, нийслэл рүү нэвтрэхгүй байх сануулгыг өгсөн. Тэгсээр байхад хууль, хүчний байгууллагынхны шаардлагыг биелүүлэлгүй, хот руу орж ирсэн байна. Тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
gadaaduud harahaaraa bogsii ni doloochih geed bdag odoo iim l gai chirj irj bgamda hen gedeg ymar alban tushaaltan ene hvniig horiond oruulaagvi ywulsan ym ter hvn ooroo bvh hariutslagii ni hvlee
Ерөнхийлөгчөө тусгаарлаж чадсан байж иргэнээ тусгаарлаж чаддаггүй.
Hariutslaga huleelgeh heregtei huuli zahuramjaa dagah heregtei. Yum bolgond tom tolgoildogoo odoo bolih tsag bolson doo
Archaagui novshnuudad hariutslaga tootdoochee
ямар арга хэмжээ авсанаа мэдээлэх байгаа
Шатааяаа
хуулиа чангал маш хатуу хариуцлага тооц хятад ингэж л цар хүрээгээ хумьж авсан
Uls orond ayulgyi baidal yysgej zanalxiilsen sanaatai yildel tul buudaj xoroosugai. Anxaaruulsaar baital xiisen sanaatai yildel baina.
Huchnii b gad erhig ni uguuch ee, Eserguutssen tohioldold... gavlaad ... tusgaarlahgui yasan yum be
Хариуцлага хүлээлгэж торгууль тавих хэрэгтэй. Ард иргэд бид ямар их хичээж дор бүрнээ засгийн шийдвэрээ дагалаа даа. Иймэрхүү арчаагүй юмнуудаас болж айдас хүйтэст автаж байна шүү дээ