Нийгмийн
АНХААРУУЛГА: Нэг удаагийн амны хаалтыг угааж, халааж хэрэглэж болохгүй

Коронавирусийн сэжигтэй тохиолдол Монгол улсад илэрсэнтэй холбоотойгоор иргэдийн сэтгэлзүй багагүй үймрээд байгаа. Иймээс ч сошиал ертөнцөөр иргэдийг амны хаалт олдохгүй үед нэг удаагийн амны хаалтыг угааж, богино долгионы зууханд хийж халаагаад ахин хэрэглэж болно гэх ташаа мэдээлэл тараад байна.
Нэг удаагийн амны хаалтыг угаах, цаашлаад богино долгионы зууханд халааж, индүүдсэнээр амны хаалтны шүүлтүүр хоорондоо наалдаж, вирусээс хамгаалах хувь нь даруй унахыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Иймд иргэд сошиалаар тархаад буй эл худал мэдээлэлд авталгүй, даавуун амны хаалтыг угааж, ариутгаж хэрэглэхийг зөвлөж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.