Нийгмийн
		
	
	
ДЭМБ-ын зөвлөх багийнхныг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн франц иргэнтэй нэг онгоцонд хамт сууж ирсэн ДЭМБ-ын зөвлөх багийнхан  манай улсад ажиллаж байгаа. Тодруулбал, тэд ЭМЯ-ны ажлын хэсгийнхэнтэй хамтран  Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай биечлэн танилцсан юм. 
Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, санал солилцсон байдаг. 
Тэгвэл ДЭМБ-ын зөвлөх багийнхныг өнөөдөр ХӨСҮТ-д тусгаарласныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ. 
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.