Нийгмийн

Т.Гантөмөр: Өнөөдөр гурван цагаас нөөцийн махыг цэгүүдэд түгээнэ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйлчилгээг хязгаарлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж, хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө.

Мөн нөөцийн махыг хөрөөдөх, савлах, уутлах ажил эрчимтэй явагдаж байна. Мөн хил хаасантай холбоотойгоор мах уутлах гялгар уут дутагдсан зүйл байгаа. Өнөөдөр 15.00 цагаас эхлэн нөөцийн махыг хүргэж, зарах ажлыг эхлүүлнэ. Нэг иргэнд гурван кг махыг зарж борлуулна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр:

Коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор тусгай зөвшөөрөлтэй 37  байгууллагаар дамжуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг өнөөдрөөс эхлэн хийлгэнэ. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бүх ажилтнуудаа амны хаалтаар хангах, ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр бүр хийлгэхийг даалгасан. Хаагдсан, лацдуулсан аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд халдваргүйжүүлэлтийн ажлыг хийлгэж болно. Ариутгал хийх үнэ нь 1 мкв тутамд 600 төгрөг байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

энэ хурандаа цолыг хаанаас олгочихвоо

Холбоотой мэдээ

Back to top button