Нийгмийн

Согтуурсан үедээ төрсөн эхийгээ дөрвөн удаа хутгалж, амийг нь хөнөөжээ

Архидан согтуурах явдал залуусын дунд газар авч, хүний алтан амь эрсдэх нь ихэслээ. Ялангуяа биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд болон ахмад настнууд энэ мэт аймшигт хэргийн хохирогч болсоор буй нь харамсалтай.

/2020.03.10/-ны өдөр гэртээ архидан согтуурсны улмаас төрсөн эхийгээ хөнөөсөн жигшүүрт хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн 12-р хороонд оршин суух 30 настай М архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн эх болох 51 настай Ц-г цээжин тус газар нь дөрвөн удаа хутгалж амь намыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.

Хэргийг үүрийн 06:00 цагийн үед цагдаагийн байгууллага дуудлага мэдээллээр шалгасан бөгөөд М-ыг хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иймд ард иргэдийг хорио цээрийн хугацаанд гэртээ архидан согтуурахгүй байхыг цагдаагийн байгууллаас сэрэмжлүүлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХҮЗҮҮНЭЭС НЬ ЧУЛУУ ЗҮҮГЭЭД НҮХЭН ЖОРЛОНД ЖИВҮҮЛ

Холбоотой мэдээ

Back to top button