НИЙГЭМ

ЗГ:Хятадаас 105 ажиллах хүч авах асуудлыг ХОЙШЛУУЛЛАА

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

  • Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах
  • Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах
  • Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах
  • Цагааннуурын боомтоор гуравдугаар сарын 23-ны 20 цагаас хойш хил нэвтрүүлэхгүй
  • Алтанбулагийн боомтоор ирэх долоо хоногийн Бямба гаригийн 06:00 цагаас хойш хил нэвтрүүлэхгүй
  • Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг түр хугацаанд хойшлуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Ариутгал халдваргүйтгэлийн асуудал маш чухал байгаа тул Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх шийдвэр гаргалаа. Мөн халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан. Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүрэг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэй хамт тусгаарлагддаг гэв.

ХХЕГ-ын дарга, генерал Ж.Бямбасүрэн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан хилийн боомт хаахтай холбоотой шийдвэрийг танилцуулав.

Тэрээр "Хилийн бүх боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг энэ сарын 23-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Энэ сарын 23-ны 18:00 цагаас 28-ныг хүртэл Алтанбулагийн боомтоор монгол иргэдийг нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнээс цааш иргэдээ татан авах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулна гэлээ. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button