Нийгмийн

Автомашины арын хаалга онгойсны улмаас хоёр настай хүүхэд нас баржээ

/2020.03.23-27/-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 664 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 476-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт  3 хүний амь нас хохирсон бөгөөд нэг хүүхэд байна. Тодруулбал:

/2020.03.24/-ны өдрийн 11:00 минутын орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг “Арын нуур” гэх газар шороон замд Toyota Harrier маркийн А жолоочтой автомашины хойд хаалга онгойж зорчигч хоёр настай, эмэгтэй Ц-гийн амь насыг хохироосон байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд бэхэлж суулгахыг тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Томчуудын буруугаас болж хүүхэд ямар их эндэж байна. Коронад биш бусад тохиолдолд анхаарлаа хандуулаач.

Холбоотой мэдээ

Back to top button