Нийгмийн
Автомашин өнхөрч, урд байсан зорчигчийн амь насыг хохироожээ
2020.03.23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 664 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 476-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт 3 хүний амь нас хохирчээ.
/2020.03.25/-ны өдрийн 14:36 минутын орчим Говь-Алтай аймгийн Тонхил сумын 3-р багийн нутаг “Наймаа замын эх” гэх газар шороон замд Mighty маркийн Д жолоочтой автомашин урагш өнхөрч, зорчигч 36 настай, эрэгтэй Т-гийн амь насыг хохироожээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарыг сонор сэрэмжтэй байж, автомашиныг бүрэн зогссон эсэхэд хяналт тавихыг сэрэмжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.