Нийгмийн

Төв аймагт ачааны галт тэргэнд хүн дайруулж, нас баржээ

2020.03-28.29-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 230-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт  2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.28-ны өдрийн 18 цаг 21 минутын орчим Төв аймгийн Сэргэлэн сум  Төмөр замын 477-р километрийн 3-р зуутад ачааны галт тэргэнд 40 настай, эрэгтэй Б дайруулж, амь нас нь хохирсон,

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,6 хувиар, хүний амь нас хохирсон осол 33,4 хувиар тус тус өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол 8,6 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button