УЛС ТӨР

Үүд сахиулж, “ҮНЭД ОРОХ ЦАГ”

УИХ-ын сонгуулийн товлолт хугацаа ойртож, энэ хэрээр хоёр том намын дарга нарын “гэдийдэг” цаг иржээ. Намынхаа даргаас нэр дэвших тойрог авахын тулд горилогчид элдвийн л арга хэрэглэдэг нийтлэг жишиг энэ жил ч давтагдаж байна.

У.ХҮРЭЛСҮХ М.ЭНХБОЛДЫН ТАЛЫНХАНТАЙ ГАР БАРИХ УУ, ЭС НҮҮР ӨГӨХ ҮҮ

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд энэ өдрүүдэд М.Энхболдын талын гишүүдийг нэр дэвшүүлэх эсэх дээр  шийдвэрээ гаргаж буй. Учир нь, энэ сарын 7-ны өдрөөр  нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь иргэн, хуулийн этгээдээс авсан хандивын тайланг баталгаажуулахаар ТАБД-д хүргүүлэх хугацаа дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, бие даах уу, намаасаа үзэх үү гэдгээ горилогчид энэ хугацаанаас өмнө шийдэх учиртай.

Тиймээс ч МАН-ын Бага хурлын дараа ахмад гишүүд У.Хүрэлсүхэд “Яг нэр дэвшүүлэх эсэх дээр шийдтэй хариу хэл” хэмээн тулгаж, нөгөөх нь 7-ноос өмнө хариугаа айлдана гэжээ. Энэ өдрүүдэд У.Хүрэлсүх жидүүчин гишүүдээ намаасаа нэр дэвшүүлэх эсэх дээр гарц олох учиртай. Дээрээс нь хэн хэнийг мандатаас хасах уу гэдгээ шийднэ.

Уг нь У.Хүрэлсүх ирэх сонгуулиар 40-өөс дээш суудал авч, Ерөнхий сайдын эрх ямбаа хэвээр хадгалах хүсэлтэй. Цаашлаад Ерөнхийлөгчийн сунгаа ч  байна. Үндсэн хуулийн шинэ заалтуудаар аль алиных нь эрх үүрэг хөөрхөн төгөлдөржсөн. Тиймээс энэ удаагийн сонгуульд ялахын тулд тэр долоо хэмжиж, нэг огтлох замаар нэр дэвшигчдээ сонгох учиртай. Энэ хэрээр илүү дотогшоо болж, үүд хаалгыг нь сахисан хүмүүст тодорхой хариулт өгөхөө больсон гэх.

Тэр хэдхэн хүнээр тойрон хүрээлэл үүсгэж, бусдад нь тодорхой хариулт өгөхгүй, яг таг хариу хэлэхгүй “шар махтай нь хатааж” байгаа гэх.  Дургүй хүмүүсээ Бага хурал дээр унагачих эрсдэл байгаа учир намын даргаасаа мандат авч чадахгүй нь гэсэн дотоод айдастай хүмүүс болжээ.

     С.ЭРДЭНЭ “ХАРЪЯ, ЯВААД ҮЗ, ХЭР БАЙХ НЬ УУ” ГЭСЭН НЭГ ӨГҮҮЛБЭРИЙГ ХҮН БҮРД ХЭЛЖ СУУНА

Хачирхалтай нь, АН-ын дарга С.Эрдэнэ У.Хүрэлсүхээс ч тодорхой бус нэгэн болж хувирчээ. Тэр өдөрт хэдэн арван уулзалт хийж байгаа ч “За, чамайг нэр дэвшүүлэхээр тогтлоо” гэж маш цөөхөн хүмүүст хэлсэн гэх. Тэр ч байтугай дэд даргаар сонгогдсон Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нартаа ч тодорхой хариулт өгөөгүй гэж хөшигний ард яригдаж байна.

Түүний горилогчидтой уулзаад хэлдэг үг нь “Яваад үз, хэр байна харъя”  гэх нийтлэг агуулга.  Тус нам нэр дэвших боломжтой хүмүүсээ хумиж, багасгасаар 100 дотор барьсан гэх мэдээлэл байна. Одоо тэндээсээ шүүлт хийж, 76 мандатын нэр гаргана гэсэн хүлээлт үүсчээ. Гэвч жагсаалтад ороогүй шинэ тутам хичнээн хүн тооноор орж ирэхийг таашгүй.

Ямар ч байсан эхний 100 орчим горилогчдоо сонгуулийн зардлын 50 хувиа урьдчилан, орон нутгийн намдаа өгөх үүрэг өгчээ.  Тойргийн газарзүйн хэмжээ, хүн амын нягтралаас үүдэж, нэр дэвшигч сонгуулийн зардлаа 410-650 сая төгрөгт барих үүрэг хүлээж буй. Нэр нь эцэслэн тодроогүй байхад уг мөнгөн дүнгийнх нь 50 хувийг нэхсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Орон нутагтаа очоод, намынхантайгаа эвээ ол, жижиг зардлуудаа барагцаал, мөлхөө аргаар сууриа бэлд гэх утгаар мөнгө хурааж байгаа гэсэн үг. Тэр З.Энхболдтойгоо ч сүжирч нийлээгүй. Ер нь хэнийг ч өөртөө нааж, дотночилж үзэхгүйгээр жинхэнэ утгаараа үнэд орж буй сурагтай.

У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар  тархиндаа хэн хэнийг ямар тойрог дээр зоохоос шалтгаалж, сонгуулийн заяа тодорхойлогдоно. Тиймээс ч тэд хамгийн их үнэ цэнэтэйгээр энэ өдрүүдэд оршиж, жинхэнэ бясалгачийн дүрд шилжээд байна. Тэд хэр сайн, зөв бодохоос шалтгаалж, сонгуулийн дараа гудманд гарах уу, төрийн жолоо атгах уу гэдэг сонголтуудтай тулгарна. Гол нь, үнэд орж, үүд хаалгаа сахиулсны хэргээ гаргах нь л их чухал билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2020 09:34

УИХ-ын гишүүдийн тус бүрийнх нь хийсэн ажлын тайланг үзмээр байна. Хаанаас харж болох вэ?

иргэн
иргэн
4 сар 1, 2020 13:18

Энэ хоёр нам одоо гарч чадах уу

Зочин
Зочин
4 сар 1, 2020 13:18

С.Эрдэнэ ч дуугуи баих тусмаа наидвартаид нь хиидэг хун дээ! Хук ч яахав ...

Xaxa
Xaxa
4 сар 1, 2020 20:15
Reply to  Зочин

Kkk. Muruuduvuu

зочин
зочин
4 сар 3, 2020 17:34

Уага хур�##�д хэн нөлөөтэй байна тэнд за�##�наас ч гарч болно. Харин сонгогчид яах бол гэдэг асууд�##�.

Иргэн
Иргэн
4 сар 5, 2020 17:56

Ханаж цаддаг БАХ уу?

Холбоотой мэдээ

Back to top button