УЛС ТӨР

Д.Баттулгыг Ш.Түвдэндоржоор солих “ЗИ АЖИЛЛАГАА”

Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооноос 2020.04.01-ний өдөр Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгыг намын дүрэм зөрчсөн гэж үзэн, Дотоод сонгуулийн хороондоо тогтоол үйлдэж өгчээ. Уг тогтоолын дагуу АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал холбогдох арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна.

Сонирхолтой нь, АН-ын дарга С.Эрдэнэ уг тогтоолтой танилцаж амжаагүй, мэдээгүй байтал  зарим хэвлэлүүдэд мэдээлэгдэж эхэлсэн байна. Уг явдлыг АН-ын гишүүд эсэргүүцэж, “Намын дарга С.Эрдэнэ мэдээгүй байхад З.Энхболд хор хутгаж, Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Баттулгыг Ш.Түвдэндоржоор солих нь” гэх хардлага үүсчээ. АН-ын дарга С.Эрдэнэ ч уг үйл явдлыг баталж, “Би мэдээгүй байгаа шүү” гэж ууртайвтар дуугарсан гэх.

Үнэхээр ч АН доторх З.Энхболдтой ойрын харилцаатай хүмүүс дунд Ш.Түвдэндоржийг сонгуулиас өмнө Нийслэлийн АН-ыг ахлуулах асуудал яригдсан бололтой. Тиймээс ч АН-ын дарга С.Эрдэнэ шууд хамааралгүй байдлаар суудлыг нь ганхуулах аргачлал хайж байгаа гэх.

Ингэхдээ З.Энхболд өөрийн улстөрийн багийн хүмүүс болох АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал, Үндэсний дүрмийн хорооны дарга Ш.Мягмардаш нараар дамжуулж, нийслэлийн намын даргыг оролдох гарц олсон гэгдэж байна.

Эндээс Нийслэлийн АН-ынхан УИХ-ын сонгуульд амжилттай оролцох боломжтой учир З.Энхболд хүмүүсээ хот руу байршуулах, өөрөө хүч нөлөөтэй байх хүсэлтэй байгаа гэх хардлага үүсч буй. Мэдээж сонгуулийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэ хотын намын хороогоо З.Энхболдоор самруулахыг хүсэхгүй. Ийм байдлаар сонгуулиас өмнө Ардчилсан намын дотоод дайн ихсэж, тэр хэрээр хүч нь суларна гэх таамаг явж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Er ni bol Battulgig solih ni zuv. Uul, Ebi talin buruu hun shuu dee.

laa
laa
Reply to  Зочин

chadvartai tuushtai shudarga l daa, tulga. zi urvagch l daa

Зочин
Зочин

HOROLMAA ANIA

Зочин
Зочин

Өөрөө хүнтэй юу ч ярьдаггүй дүүгээрээ бүх хор оо яриулдаг тактиктай хүн

БАТ & БАТ
БАТ & БАТ
Reply to  Зочин

Хэн гэж

зочин
зочин

Баттулга,Түвдэндорж аль аль нь явуургүйгээ харуулсан хүмүүс.

Холбоотой мэдээ

Back to top button