ДЭЛХИЙНийгмийнЭРҮҮЛ МЭНД

Төгсөлтийн шалгалт руугаа цагдаагийн машинаар хүргүүлсэн азтай хүү

Бид танд нэгэн сэтгэл хөдөлгөм үйл явдлыг хуваалцахаар бэлтгэлээ. Ахлах ангийн төгсөх шалгалтандаа шөнөжин бэлдсэн хүү зүүрмэглэж, шалгалтаас хэдхэн минутын өмнө сэрсэн аж. Түүний гэр Мапу дүүрэгт байдаг бөгөөд шалгалт болох сургууль нь түүний гэрээс 6 км-ийн зайтай, дээр нь түгжрэл ихтэй тул багаар бодоход 30 мин, хэвийндээ цагийн зайтай газар байсан аж. Иймд хүү дүүргийнхээ цагдаа руу утасдаж нөхцөл байдлаа хэлэн, сургууль руу нь хүргэж өгөхийг учирлан гуйжээ. БНСУ-д төгсөлтийн шалгалт маш чухал бөгөөд хэрэв өгч чадахгүй өнжвөл дахин нэг жил сургуульдаа улирч сурах шаардлагатай болдог. Түүнчлэн тус улс боловсролын тогтолцоог дэмжиж, ач холбогдол өгдөг нь шалгалт болох өдөр хүүхдийн эцэг эхэд нь чөлөө хүртэл олгодог нь харуулна.

Ийнхүү хүүгийн гуйлтыг цагдаагийн ажилчид ойлгож хүлээн авснаар цагдаагийн дохиог хангинуулан сургууль руу нь явахаар болжээ. Түүнчлэн замдаа шалгалтаасаа хоцорч буй хүүг хүргэж буйгаа цагаан хоолойгоор зарлаж, жолооч нар ч зам тавьж өгсөөр хүү ердөө 5 минутанд амжиж сургуульдаа хүрч очжээ. Ийнхүү хүү шалгалтаас урьтаж сургуульдаа хүрсэн бөгөөд цагдаа нарт баярласнаа илэрхийлээд гүйж буй төрх нь энэ аж.

Эх сурвалж: http://www.jbnews.com/, https://ameblo.jp/

Эх сурвалж: Э.Ижилболд

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button