Энтертайнмент

Дуучин Б.Аззаяа “Lady Gaga”-ийн продюсертэй хамтран ажиллахаар болжээ

Дөрвөн настайгаасаа "Тавтай нойрсоорой" тэргүүтэй хүүхдийн дуу дуулж, үе тэнгийнхэн болоод урлагийн салбартаа танигдсан дуучин Б.Аззаяа зургадугаар сарын 30-нд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ. Түүний "Сүүн далай ээж" дууг шинэчлэн дуулсан нь нэлээдгүй хит болсныг сонсогчид мэднэ.

Б.Аззаяа өөрийн нүүр хуудсандаа тус үйл явдлын талаар нийтэлсэн байна. "2019.6.30. Энэ өдөр амьдралд маань маш сайхан үйл явдал болсон сайхан өдөр болж өнгөрлөө. Анх удаа өөрийнхөө авьяас чадварыг сорьж оролцсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр мянган хүүхэд залуусаас шилдэг 14-т үлдэж, дэлхийн хэмжээний шилдэг “ Lady Gaga -гийн продюсер “Adam H”, түүний баг хамт олонтой хамтран ажиллах гурван дуучны нэгээр сонгогдож чадсандаа маш их баяртай байна" хэмээн бичжээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button