НИЙГЭМ

68 дахь шилдэг зохион бүтээгч Ш.Сувдыг хүлээн авч уулзлаа

Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр, Их тайга ХХК-ийн ерөнхий захирал, шилдэг зохион бүтээгч Ш.Сувдыг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шинээр батлагдсан Оюуны өмчийн тухай хууль болон тэр дундаа өөрсдийнхөө оюун санаагаар сэдэж, зохион бүтээсэн оюуны бүтээлээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнийхээ үр шимийг хэрхэн хүртэх зэрэг асуудлаар яриа өрнүүллээ.

Монгол улсын эмт болон хүнсний зориулалттай ургамал түүхий эдүүдийг судлан байгалийн цэвэр түүхий эдүүдээр хүн амын хэрэгцээнд нийцсэн эрүүл экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч болон үйлдвэрлэл үйлчилгээнд хувь нэмрээ оруулж буй 68 дахь Шилдэг зохион бүтээгч Ш.Сувд нь Оюуны өмчийн газарт нийтдээ шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын 30, барааны тэмдгийн 4, зохиогчийн эрхийн 1 бүтээлүүддээ эрхийн хамгаалалт хийлгэж баталгаажуулсан байдаг.

Үндэсний үйлдвэрлэл үйлчилгээнд түүний оюуны өмчийн бүтээлүүд хэрэгжиж байгаагийн жишээ нь "Их тайга” юм.

Эх сурвалж: Оюуны өмчийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button