Нийгмийн

Иргэн н.Ононбат Ч.Улаан сайдад шаардлага хүргүүлж, ноолуураа үзүүллээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ноолуурын үнийг кг тутамд нь 100 мянган төгрөгнөөс буулгахгүй байх чиглэлийг барьж буйгаа хэлж, малчдыг ноолуураа зарахгүй байхыг сануулсан. Гэтэл бодит байдал дээр ноолуур 20-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Иймд Хэнтий аймгийн иргэн н.Ононбат нийт малчдыг төлөөлж, Ч.Улаан сайдад дараах шаардлагыг тавьсан юм.

Үүндээ:

  • Ирэх тавдугаар сарын 11-ны дотор Хэнтий аймгийн малчдын бэлтгэсэн ноолуурыг ангилж ялгахгүйгээр авах тавьж,
  • Авахдаа зайлшгүй бэлэн мөнгөөр нь худалдаж авах

Үүний хариуд Ч.Улаан сайд:

"Засгийн газрын тогтоолын дагуу зүүн гурван аймгаас ноолуур авсан. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын тогтоол гарсан. Үүний дагуу ямаа тутамд кг-д нь 20 мянган төгрөгийн урамшуулал өгөх шинэ систем гарсан. Энэ дагуу ноолуураа бэлдэж байна. Журам гарна. Журмынхаа дагуу орон нутгийн иргэдээс ноолуураа авна. Орон нутагт ноолуураа тушаасан малчдын дансанд 20 мянган төгрөг данс руу нь шилжүүлнэ. Түрүүний авсан ноолуураа тэр үнээрээ өг. Сүүлийнх нь 20 мянган төгрөгийн урамшууллаа ав. Компаниуд өөрсдөө очиж малчдаас ноолуураа авна. зах зээлийнхээ үнийг өөрсдөө тохирно хэмээх тайлбарыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-05 14:32

Сэлэмт Поп болон Зөнөг өвгөн 2-н тэнэглэл энэ жил ноолуурын с�##�бар болоод м�##�чдад гай тарьлаа даа

Холбоотой мэдээ

Back to top button