ДЭЛХИЙЭнтертайнмент
"NASA” Том Крузтэй хамтарч сансарт кино зураг авалт хийнэ

АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага "NASA” Холливудын алдарт жүжигчин Том Крузтэй хамтран сансарт зураг авалт хийсэн анхны киног хийж буй талаараа мэдэгджээ.
Энэ талаар "NASA”-ийн захирал Жим Брайденстайн твиттер хуудастаа “Сансарт зургийг нь авах кино бүтээл дээр Том Крузтэй хамтран ажиллаж байгаадаа манай байгууллага баяртай байна. NASA-гийн төлөвлөгөөг бодитой хэрэгжүүлэх, шинэ үеийн инженер, судлаачдыг бэлдэхэд кино урлаг чухал үүрэгтэй” гэж бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: cnbc.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.