Энтертайнмент

Дуучин Б.Баярцэцэг орос дууны тоглолтоо онлайнаар хүргэнэ

Жил бүрийн Ялалтын баярын өдөр орос дууны тоглолтоор сонсогчдодоо бэлэг барьж ирсэн дуучин Б.Баярцэцэг цар тахлын энэ үед тоглолтоо цахимаар хүргэхээр болжээ. 

11 дэх удаагийн энэхүү тоглолтоо тэрбээр энэ сарын 9-ний орой 20:00 цагт “Bayartsetseg music” фэйсбүүк хуудас болон youtube сувгаар шууд хүргэх юм байна. 

Энэ жилийн тоглолт арван жил тасралтгүй хийсэн хэлбэрээсээ огт ондоо, тэс өөр форматаар тогтлолтоо туршихаараа онцлог аж.

Тэрбээр энэ талаар "Онлайнаар хүрэх нь миний тоглолтын хамгийн том онцог тал. Үзэгчидтэйгээ илүү ойр харилцаатайгаар дуулна. Асуултад нь хариулж, харилцан ярилцаж, илүү халуун дулаан ойр орчинд хүргэнэ” гэжээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button