ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭУЛС ТӨР

МАН дарханд шинэ залуу хүмүүсийг өрсөлдүүлэх үү

Энэ жилийн сонгууль гал гарсан өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй. УИХ-ын дарга асан З.Энхболдын дэвшсэн тойрогт Э. Бат-Үүл баатар, залуу улс төрч Л. Наранбаатар нар дэвшинэ гэсэн бол Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Ц. Нямдоржийн өрсөлдөх тойрогт УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр дэвшинэ гэж амлан аваад байна. Эдгээр эрхмүүдийн зарим нь Дархан-Уул аймагт нэр дэвшиж магадгүй гэсэн сураг байна. Тэгвэл жинхэнэ гал гарсан тулаан Дархан-Уул аймагт болох нь тодорхой. Энэ тохиолдолд эрх баригч МАН Дарханд хэнийг нэр дэвшүүлэхээ сайтар тооцох нь гарцаагүй юм. Сүүлийн үед хийгдсэн хэд хэдэн судалгаанаас Дарханчууд шинэ, залуу хүмүүст илүү илтгэл хүлээлгэж байгаа нь харагджээ.

Тэрчлэн МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ, “60 тэрбум” зэрэг элдэв булхай луйварт нэр холбогдсон улс төрчдийг зайлуулж, нэр цэвэр өөрийн багийг сонгуульд удирдаж авч орохоо мэдэгдсэнийг тооцож үзвэл Дарханд шинэ хүчтэй хүмүүсийг  өрсөлдүүлэх нь тодорхой юм.   Дархан-Уул аймагт МАН-аас Монголын төмөр зам ТӨХК-ийн захирал асан, Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх Б. Цэнгэл, УИХ-ын гишүүн асан, одоо УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа Ж.Сүхбаатар, Уул уурхайн бодлого судлалаар танигдсан Гонгорын Дамдинням нар нэр дэвшинэ гэсэн яриа байна.

Ерөнхий сайдын ойрын хүн гэгдэх Б.Цэнгэл нь эрх зүйч, удирдахуйн ухааны магистр. Тэрээр Дархан хотын шүүхээс ажлын гаргаа эхлүүлсэн бөгөөд Татвар, Гаалийн газарт удирдах алба хашиж байсан ба  2012 онд Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ.

Ж.Сүхбаатарын хувьд улс төрд шинэ хүн биш. Дархан хотын уугуул. Эрх зүйч мэргэжилтэй тэрээр 2008 онд Дарханаас УИХ-д сонгогдож байсан. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөж ялагдсан тэрээр нэг хэсэг гадаад оронд суралцсан. Ирсэн даруйдаа МАХН-ыг сонгож Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болсон. Гэвч тэрээр удалгүй намдаа эргэн ирж, одоо УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагчаар ажиллаж байгаа.

Гонгорын Дамдинням гэж хэн бэ? Тэрээр эрх зүйч, уул уурхайн засаглал, бодлого судлалаар мэргэшсэн бөгөөд Канадад магистрын зэрэг хамгаалсан.  Дархан хотын уугуул.   Хэл ус сайтай, боловсролтой, уул уурхайн бизнес эрхэлж, амжилттай яваа залуу аж. Тэр МАН-ын гишүүнээр олон жил болсон. МАН-ын их хурлын төлөөлөгч, Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан гэхээр улс төрд бас чиг цоо шинэ хүн биш бололтой.

Харин тус аймгаас УИХ-д сонгогдсон гурван гишүүний хувьд байдал тун бүрхэг байгаа сурагтай. Энэ бүхний учгийг хэдхэн хоногийн дараа болох МАН-ын бага хурлаас гарах шийдвэр харуулах л үлдлээ.

                                                                                                               Э.Шинэбаяр 

Редакцийн бус сонголт

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button