Энтертайнмент

Бямба гарагт Д.Болдын багийн ЭНЭ ТАВАН ОРОЛЦОГЧ өрсөлдөнө

“The Voice of Mongolia” шоу энэ долоо хоногоос эхлэн амралтын хоёр өдөр буюу бямба, ням гарагт 20:00 цагаас гарахаар болсон.

Одоогоор “knock out” шат амжилттай үргэлжилж байгаа бөгөөд бямба гарагт шүүгч, дасгалжуулагч Д.Болдын баг, ням гарагт шүүгч, дасгалжуулагч С.Ононбатын баг үзүүлбэрээ үзүүлэх юм.

Тус шатанд эхний ээлжинд таван оролцогч үзүүлбэрээ үзүүлэх ба цааш явах нэг оролцогчийг тухайн багийн дасгалжуулагч сонгож, нөгөөг үзэгчдийн саналаар шалгаруулна.

Бямба гарагт шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн Б.Алунгоо, М.Батзориг, Б.Анужин, Ө.Аззориг, Б.Ану нар үзүүлбэрээ үзүүлэх юм. Тэгвэл тэднээс аль хоёр нь дараагийн шатанд оролцох эрхтэй болох бол гэдэгт үзэгчид гайхаж, таамаглаж чадахгүйд хүрчээ. Тус багийн хүчирхэг таван оролцогчоос зөвхөн хоёр нь цааш шоугаа үргэлжүүлнэ гэдэгт үзэгчдэд харамсалтай санагдаж буй нь мэдээж.

https://www.facebook.com/thevoiceofmongolia/videos/555842485309008/

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button