НИЙГЭМ

Голомт банк “Шилдэг татвар төлөгч” 10 ААН-ийн нэгээр шалгарлаа

Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг сахин биелүүлж, улсын төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Голомт банкийг Татварын Ерөнхий газрын дээд шагнал болох “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулжээ. Мөн Голомт банк улс орондоо хамгийн олон хүнийг ажлын байраар хангаж буй шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарч, “Хамгийн их ажлын байр бий болгосон” аж ахуйн нэгжээр тодорсон байна. 2819 хүнийг ажлын байраар хангасан Голомт банк өнгөрсөн жил улсын төсөвт 103 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг улс даяар Татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэж, шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Татварын Ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 21 дэх жилдээ зохион байгуулж, энэхүү өдрийг цахимаар тэмдэглэж, хамгийн их татвар төлж, улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлсэн шилдэг байгууллагуудыг олон нийтэд мэдээлж, алдаршуулах ажлыг хийж буйгаа Татварын Ерөнхий газраас мэдээлжээ.

Шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж нь Монгол улсад өнгөрсөн жил төвлөрсөн нийт татварын орлогын 45.3% болох 2.6 их наяд төгрөгийн орлогыг дангаараа бүрдүүлсэн бол шилдэг ажил олгогч 10 байгууллага 41,597 ажлын байрыг бий болгосон байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button