Энтертайнмент
Алдарт "Бигбэнг” хамтлагийн дуучин Тэяны тухай баримтат кино гарна

БНСУ-ын томоохон энтертэйнмэнтийн нэг YG -аас Бигбэнг хамтлагийн дуучин Тэяны тухай “White night” нэртэй баримтат киног гаргах болсноо мэдэгдлээ.
Тодруулбал, тус кино нь нийт найман ангитай бөгөөд энэ сарын 18-с эхлэн даваа, пүрэв гараг бүр Бигбэнг хамтлагийн болон Тэяны албан ёсны youtube сувгаар 18:00 цагаас хүрэх юм байна.
Кинонд дуучин Тэянаас илүү Дон Ён Бэ /жинхэнэ нэр нь/ гэж хэн бэ гэдэг талаас нь харуулах аж. Түүнчлэн 2017 онд гаргасан "White Night” цомгийн бэлтгэл ажил, соло аялан тоглолт, гэрлэлт, цэрэгт татлага зэргийг тусгажээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: soompi.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.