Нийгмийн

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 20-нд болно

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авсан.

Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 9 цагт товлосон байна.

Энэ талаар өнөөдөр /2020.05.11/ ШИНЭнамын дарга Ж.Батзандан: Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүх замаар ял тулгаж, гурван шатны шүүхээс ял өгсөн. Өнөөдөр Төв аймгийн шүүх тавдугаар сарын 20-нд шүүх хурлаа зарласан. Тэднийг хилсээр хэлмэгдүүлсэн нөхдөд холбогдох шүүх хурал болно хэмээсэн юм.

Мөн шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг http://www.livecourt.mn/ хаягаар мэдээлнэ хэмээн Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-11 17:09

20 ООС ДАХИН ХОЙШЛООД ХЭДИЙД ХУРАЛДАХ УУ

Зочин
Зочин
2020-05-11 21:35

Odoo tsagt eruuden shuuj bsina gedeg hunii erhiig ulandaa gishgegch ul buteh amitsd ueiin ued baidag gedgiig haruulj baina

Холбоотой мэдээ

Back to top button