Р.Энхбат: Одоо яншиж, гомдоллохгүй, шууд “нүд рүү нь хуруугаа хийнэ”
“Монсудар”-ын Р.Энхбат нийгэмдээ хийсэн зүйлтэй, хэлсэн үгтэй хүн. Хамгийн сүүлд ЕБС-ийн сурах бичгийн асуудлаар “бүүм” тарьснаасаа хойш тэр олны анхаарлаас холдож хөндийрчээ. Р.Энхбат хэвлэлд нээлттэй, ярилцлагын саналаас татгалздаггүй нэгэн аж. Түүнтэй олон сэдвээр ярилцах хүсэлтэй байсан ч бид цагт баригдаж, уншигчид залхахаас эмээв. Миний өмнө шуударсан, айдасгүй Р.Энхбат сууж, ярианы өнгө аясыг ч тийш нь мушгилаа.
-ЭНЭ ХЯМРАЛААР ХОЖОО ХИЙХ ХҮМҮҮС БОЛ УЛС ТӨРЧИД-
-Би таныг Монголын нийгэм дэх сэхээтэн, оюунлаг давхаргын төлөөлөл гэж хардаг. Энэ утгаараа зарим зүйл дээрх байр суурийг тань сонсох сонин байна. Цаашлаад таны ярьдаг боловсрол, сурах бичгийн асуудлыг ч хөндөх болов уу. Ямартай ч үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг та хувьдаа хэрхэн харж байна. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Нэгэнт л хоёулаа ярилцаж байгаа юм чинь би бас чамаас асуугаад явбал зүгээр байна. Жишээлбэл, намайг сурах бичиг ярьдаг гэж чи ойлгодог бололтой. Хүмүүс ч бас тэгж ойлгодог юм билээ. Яг үнэнийг хэлэхэд би ер нь бол сурах бичгийн тухай ярьдаггүй шүү дээ. Чи яг хаанаас ингэж ойлгосон бэ?
-Та хэвлэлд ихэвчлэн сурах бичгийн асуудлаар л ярилцлага өгсөн байдаг.
-Би уг нь боловсролын асуудлын нэлээд уг үндэс рүү нь орохыг хичээдэг. Гэтэл сурах бичиг л хөөцөлддөг хүн гэж ойлгодог, яамныхан тийм ойлголт тараадаг. Тэгэхээр би үнэхээр сурах бичиг яриад байна уу, ярьдаг гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлээд байна уу гэдгийг чамаас лавлаж байгаа нь тэр.

-Ярьдаг сэдвүүдээс тань хамгийн тод, сенсацтай нь сурах бичиг байх л даа?
-Өнөөдөр олон нийт хүний яриаг, ялангуяа боловсролын тухай яриаг ер бага сонирхож байна. Агуулга талд нь анхаарч сонсох чадваргүй байдаг юм уу. Гагцхүү ямар ашиг хийх гэж, юуг сурталчлах гэж, ямар бараа зарах гэж байна гэсэн өнцгөөс л хардаг. Тэгж харвал хөндөх гэж буй асуудлын голыг, агуулгыг нь ойлгож чадахгүй. Би уг нь сурах бичгийг нэг их яриагүй юм сан. Харин хүмүүс намайг хувийн хэвшлийн хүн тул бизнесийн эрх ашиг харж, сурах бичиг ярилаа гэж боддог юм шиг билээ. Үүнийг ингэж тодорхой болгохгүй бол чи бид хоёр сурах бичиг ярьсаар байгаад дуусчихвал харамсалтай.
За, одоо асуултад чинь хариулъя. Өнөөдөр хямрал болж байна. Үргэлжлээд эдийн засгийн хямрал болно. Хямралууд шил шилээ дагаад өрнөх нь. Одоо нэг их дуугарахгүй байгаа ч, сонгууль өнгөрөөд, “бүсээ чангалаарай” гээд эхэлнэ. Хямрал бол төр засгийнханд л сайхан боломж. Өөр асуудал гаргуулахгүй, хямралыг дарж байгаа хэлбэрээр ажилласаар байгаад сонгуультай золгох нь. Хямрал гэдэг бамбай байна, үнэндээ юм хийж байна уу, үгүй юу, тэд. Иймэрхүү сэтгэл зовмоор юм зөндөө л байна даа. Ер нь хямралаар хожоо хийх хүмүүс бол улс төрчид.
-Эдийн засгийн хямралыг бол эхэлчихсэн гэлцэж байгаа. Танай компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал үүссэн үү?
-Манай компанийн хувьд одоохондоо хямарч, сүйд болоогүй байна. Харин сайн тал нь, хүмүүс энэ үед уншаагүй хойш тавьсан, аль болох зузаан номуудаа барьж авч байна. Германд номын борлуулалт 30 хувь өссөн гэж сонссон. Орост бүр өндөр гэнэ. Харин бид бол угаас номыг хүндэлдэг л болохоос уншдаггүй ард түмэн шүү дээ. Шүтээд л байдаг. Гэхдээ номын борлуулалт энгийн үеэс дордоогүй байна. Энэ бол амжилт л байх даа.
-Энэ цаг үеийг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л хүлээж авч байна. Зарим нь тоохгүй, зарим нь айж. Та хувь хүн талдаа хэр хүчтэй тусгаж авч байна вэ. Эсвэл цаг үе таны “гадна” л өнгөрөөд байна уу?
-Миний амьдралд нэг их өөрчлөлт орсон зүйл алга. Өдөр бүр ажилдаа яваад л. Зарим орны хүмүүс бүр гурван долоо хоног гэртээ хоригдсон ч гэх шиг, сонин юм их сонсогдож байна. Компанийн хувьд үргүй зардлаа танах, хэрэггүй орон тоогоо багасгах зэрэг урьд өмнө хийж чаддаггүй байсан зүйлсээ хийж байна. Хямрал юм хойно саар зүйлс мэдээж бий.
Зүгээр том агуулгаар нь аваад үзвэл, чоно борооноор гэдэг шиг яг энэ үеэр хэн, хаана байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж байгаа бол гэж л бодох юм. Ялангуяа уурхай дээр. Ер нь бол энэ явагдаж байгаа. Хямрал гэдэг зарим хүмүүст бөөн боломж, бөөн олз.
-ХАРУУЛЛАА ГЭЭД ЯАХ ЮМ, ХЭН Ч ТООХГҮЙ-
-Та сая өөрийгөө сурах бичгийн тухай ярьдаггүй гэлээ. Би цочлоо?
-Би хамгийн анх сурах бичиг хэвлэх тендерийг шударга явуул гэж, хэвлэх асуудлаар Боловсролын яамтай холбогдсон. Ер нь сурах бичгийн тендер бол хамгийн өгөөж муутай тендер. Дундаас нь идэхэд хамгийн өгөөжгүй гэсэн үг. Тэр цагаас л хүмүүсийн анхаарлыг татчихсан тул эндээс цөм ш**х боломж бага. Дараа нь би сургалтын агуулгын талаар ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөрийг. Монгол хэлний хичээл ямар хөтөлбөрөөр явах ёстой юм бэ. Үүний төлөө ажилласан, нэлээд хэдэн жил явлаа. Тоохгүй байна. Юу ч ярьсан тоохгүй байна. Одоо би хүнтэй нь, эзэдтэй нь ярья л гэж бодож байна. Өөрөөр хэлбэл энэ завхралыг гардан хийж байгаа хүмүүстэй нь.
Анх сурах бичиг, дараа нь сургалтын хөтөлбөр, одоо амьд хүмүүстэй ярих үе дээрээ явж байна. Та нарт ч гэсэн мэдрэгдэж байгаа байлгүй, боловсрол бол үнэхээр дампуурчихлаа. Гэтэл дампууруулж байгаа хүмүүс төрийн албанд тушаал дэвшээд байдаг. Яам хэнийгээ дарга, цэрэг болгох нь Р.Энхбатад хамаагүй гэж хүмүүс харах байх. Би хамаатай гэж бодож байгаа. Хамаатуулна гэж бодож байна. Тэр хүмүүсээ хүчээр томилог, би тэмцэнэ. Ер нь яам гэдэг хувийн ашиг сонирхол үйлчилдэг, орогнодог газар байж болохгүй. Үнэндээ Боловсролын яамныханд хүүхдүүдийн боловсрол дампуурах эсэх нь ямар ч хамаагүй.
-Хувийн компанидаа тендер авах гэлээ гэж олон хүн ойлгосонд та эмзэглэчихсэн юм уу?
-Манайх чинь хэвлэлийн газар шүү дээ. Хэвлэлийн үйлдвэр биш. Өөрөөр хэлбэл манайх агуулга хийдэг газар. Тэгэхээр сурах бичгийн агуулгыг л ярина, үүнийг бизнес гэж хэлэхэд аягүй хэцүү. Агуулга ярьж бизнес хийгээд ер хол гишгэхгүй. Би өөрийгөө бизнес хийж байна гэхээс илүү боловсролын байгууллагад ажилладаг гэж боддог. Өөрийгөө гоёчилж буй хэрэг биш. Би батална.

-Та өөрийгөө нийгэмд хэр “дуугардаг” хүн гэж боддог вэ?
-Чадлынхаа хэрээр дуугардаг. Үүнээс илүү дуугарна гэж байхгүй.
-Одоо хүмүүстэй үзэлцэж эхэлнэ гэж байна. Асуудал анхнаасаа л хэн нэг эзэнтэй, хүнтэй холбогдож ирсэн байх л даа?
-Үгүй яах вэ, тендерээ шударга явуул гэхээр одоо Боловсролын яамтай л холбогдож таарах байх. Би сайдуудад нь анхаарал хандуулдаг байсан. Сайд нь юмаа мэддэг байх гэтэл тийм биш юм байна. Тэд чинь зүгээр л явуулын нөхдүүд. Яаж ч яриад нэмэргүй. Харин тэр дотор олон жил орогносон хүмүүс л гэмтнүүд юм билээ. Боловсролыг болж байна гэж харагдуулдаг. Боловсролын төлөө Боловсролын яам ажиллаж байна гэж харагдуулдаг. Харин дотор нь бүх ажил хүүхдийн эсрэг явагддаг. Бүр бүх юм нь. Ингээд ярихаар, “Р.Энхбат ш**ж байна даа” гэж бодох байх. Би үүнийг дэлгэж харуулж чадна. За, харууллаа гээд яах юм. Хэн ч тоохгүй. Монголын хүүхдүүдийн эсрэг Боловсролын яам нь ажиллаж байна гэдгийг мянга харуулаад хэн ч тоохгүй. Чи хэчнээн мундаг бичиж, гоё нийтлээд ч тоохгүй. Яах вэ, тэгээд хоёулаа?
-Хэн ч тоохгүй гэдгийг нь ойлгочихсон юм бол танд яаж дахиж дуугарах сэдэл төрдөг юм бэ?
-Би ямар нэгэн зүйлийг түлхэж унагана, оронд нь шинэ юм гарч ирнэ гэдэгт итгэж байсан. Одоо би тийм итгэл үнэмшилгүй болсон. Одоо би тэмцсээр байгаад л дуусна. “Ямар нэг юманд хүрээд аз жаргалтай амьдарна” гэдэг үзлээр одоо явахгүй шүү дээ. Хүрвэл сайн л биз, хүрэхгүй явсаар байгаад пад гээд унавал тэр л биз. Хэлээд, яриад, үзэлцээд л, хаана хүрэх нь вэ. Тэрийгээ үзнэ.
-ЭНЭ ХУВЬСГАЛ БИШ ЮМ УУ-
-Хүмүүстэй яг яаж үзэлцэнэ гэж?
-Ямар л боломж байна, түүгээр л үзнэ. Ярина, хөөрнө. Бичиг явуулна, новширно, шүүхэд өгнө, өшөө юу хийж болох вэ.
-Тэр эрх бүхий албан тушаалд нь өөрөө очих хүсэл байна уу?
-Үгүй ээ, үгүй. Тэр тухай бодож байсан бол би УИХ-д хэд гурав дэвшээд үзчихсэн, намд элсчихсэн явах ёстой. Эцсийн эцэст би нам бус. Яагаад жирийн иргэн Монголын боловсролын системийг өөрчилж болохгүй гэж. Би өөрчилнө, өөрчлөгдөж байгаа олон зүйл бий.
-Тэгвэл өөрөө өрсөлдөхгүй ч гэсэн сонгуульд, шинэ парламентад найдлага тавьж л таарах нь?
-Найдаж болох бүх юманд л найдна.
-Сонгууль ч дөхөж байна. Та энэ сонгуулиас юу найдаж байна вэ?
-Энэ хоёр намаас л цөөн хүн гараасай гэж бодож байна. МАНАН-таж гүйцсэн хуучин загварыг эвдэх юм сан. Бүх юм энэ хуучин, намын шугамаар ажил урагшилдаг системээр явж байна. Уг нь бид бизнес хийж байгаа ухаантай хүмүүс юм бол өдийд, сонгуулийн өмнө хэвлэж барих юмтай сууж байна биз дээ. Юм алга.

500 хүн дэвшиж байгаа юм уу, 5000 хүн дэвшиж байгаа юм уу, мэдэхгүй. Эдний сурталчилгааны материалыг зүгээр очерлуулж байгаад л нэг хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлдэг. Уг нь бид хамгийн сайн хэвлэдэг компани. Гэтэл ажилгүй сууж байна гэхээр, энэ юуг харуулж байна вэ. Ерөөсөө намын тогтолцоо. Сонгуулийн үеэр сурталчилгааны материалаар ашиг олох боломж байдаг бол түүнийг МАН, АН-ынхан өөрсдөө эзлээд авчхаж байна. “Манайд хэвлүүлээч” гэхээр “Яршиг, яршиг. Сүүлд нь новширцгоогоод байдаг юм” гэдэг. Нэг хэсэг нь “Соёмбо” дээр, нөгөө хэсэг нь, “Мөнхийн үсэг” дээр. Ямар юмны чинь өрсөлдөөн, ямар юмны чинь шударга ёс. Би зөвхөн хэвлэх үйлдвэрийн хүрээнд л ярьж байна шүү дээ.
-Өнөөх сурах бичгийн тендерт ч гэсэн энэ хоёр хэвлэх үйлдвэр үргэлж ялдаг. Танд нэг тийш нь цэгцэлмээр санагддаг л байх даа?
-Яаж ч цэгцэлж чадахгүй шүү дээ. Очоод “Чи боль” гэх юм уу.
-Зүгээр боломжтой гэж бодоход, цэгцлэх арга зүй нь юу байх бол?
-Намын нөлөөг л устгах ёстой. Яг үнэндээ өөд өөдөөсөө харж суугаад, үзэл бодлоо ярьж чадах хүн энэ намуудын алинд нь ч байхгүй. Одоо ингээд л боловсролын тухай ярья гэвэл ярих зориг зүрхтэй хүн намуудад битгий хэл, Боловсролын яаманд ч байхгүй. Өнөөдөр би Монголын боловсролын системийг яаж өөд нь татах вэ гэдгийг мэдэж байгаа. Би зүгээр хоосон хэрүүл хийгээд яваагүй юм шүү. Асар гоё юмнууд хийсэн. Гол нь хүмүүс сонирхохгүй байна.
Би ганцхан жишээ хэлье л дээ. Энэ ширээн дээр “Биологи” гэсэн ном байж байна. “10 жилд энийг л мэдчихвэл болно, хогийн сурах бичгүүд хэрэггүй” гэсэн агуулгатай юм. Ийм гоё материал хаана ч байхгүй /номоо дэлгэж үзүүлэв, Сурв/. Чи ямар гоё гэж бодож байна. Ингэж хүүхдэд зориулж хийдэг газар хаана ч байхгүй. Гэтэл хэн ч авдаггүй. Тэгэхээр төр засаг нь ч, эцэг эх нь ч хүүхдэдээ хайргүй юм билээ. Ерөнхийдөө амьтанлаг маягаар л хайрладаг юм билээ. Би бол хайр хоёр талаас ирдэг гэж боддог. Дааруулахгүй, өлсгөхгүй байна гэдэг нь биологийн талаас. Нөгөө нь оюун санааны хувьд. Хүүхэд насан туршдаа оюун санаагаараа л чиг барьж амьдарна шүү дээ.

Ийм номыг хэн ч тоохгүй байна. Ямар гоё хийсэн бэ. Бид хүүхдүүдийг хүндэлж хийсэн. Ганц биологи биш, бүх хичээл дээр нь хийсэн. Энэ хувьсгал биш юм уу. Том хувьсгал шүү дээ. Тэгтэл хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч авахгүй байна, яам нь ч битгий ав гэж байна.
-Боловсролын тухай ярихаар асуудал төрд ч, эцэг эхчүүдэд ч байж таардаг л даа.
-Тийм. Бүгдээрээ харанхуй. “Миний хүү хичээл дээрээ юу идсэ бэ”, “Ямар дүн авсан бэ” гэж асууна, тэгээд л гүйцээ. Ер нь бидний дунд 10 хүний нэг нь л уншсан номоо ойлгоно. Бид нарын бизнес гэж яриад байгаа юм чинь 10 хүний нэг дээр нь л тогтдог. Чи жишээ нь 10 жилээ аль сургуульд төгссөн бэ?
-33-р сургууль.
-Чи уншсан юмаа ойлгохгүй шүү дээ. Яагаад гэвэл та нарт хэрхэн ойлгосноор нь биш, хэр цээжилснээр нь дүн тавьдаг. Тэгээд ч сурах бичгүүд нь уншаад ойлгохооргүй номууд байгаа. Харин энийг уншаад бол ойлгоно /”Биологи” номыг заав, Сурв/. Ингэхээр тогтолцооны асуудал болоод явчихдаг л даа. Дэлхийн бүх хүмүүс л сурч, боловсрох чадвартай. Гагцхүү түүнд нь таарсан “юм”-ыг л өгөхгүй байна. Тэгээд бүгдээрээ ийм ярианд дургүй, ярихаар зугтчихдаг. Тийм болохоор би сая хэллээ шүү дээ, юу ч яриад нэмэргүй гэж.
-МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН, ГХЯ-НЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ НАРЫН ҮЙЛДВЭР ХАМАГ ТЕНДЕРИЙГ ХАМДАГ-
-Асуудал явж явж тогтолцоон дээр ирээд тулдаг нь үнэн. Энэ тогтолцоонд намын завхрал үүрлэчихсэнийг ч та мэдэж байна. Жишээ татахад дахиад л нөгөө сурах бичиг. Нэг хэвлэлийн компани тендер болгон дээр шалгараад л. Тэмцэнэ хэмээж буй хүмүүсээ ил зарлаад хэлчхэж болдоггүй юм уу. Тэгж байж “дуугарч” байгаа хэрэг болно биз дээ?
-Би зарлаад л өдий хүрлээ шүү дээ.
-Миний чихэнд лав хүрээгүй.
-Би одоо гараад хашхирахаар хэдэн хүн сонсох вэ. Чи лав сонсохгүй шүү дээ, хаа нэг газар байгаа юм чинь. Надад зарлаж хэлэх хувийн телевиз алга. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чинь бас хэдэн хүн хуваагаад авчихсан байгаа. Тэгээд намайг яриулах ч сонирхол байхгүй. Би чадлынхаа хэрээр л дуугардаг. Би чамайг ярилцлага авъя гэхэд тэгье л гэсэн биз дээ.
-Тэгсэн.
-Гэхдээ энэ ярилцлагыг чинь хүн сонирхохгүй шүү дээ. Уншлаа ч юу ч хэлэхгүй. Усанд хаясан чулуу шиг алга болно. Тэгэх үү, үгүй юу, чи юу гэж бодож байна. Хүмүүс ийм сэдвээр ярихаар ядардаг юм шиг байна лээ. “Засс, хэдүүлээ гоё юм ярья” гэж байгаа юм. Тэр нь жаахан согтъё л гэсэн үг байх даа.
-Би яагаад тантай ярилцлага хийх болсон шалтгаанаа тайлбарлая. Та ойрд гарч ирсэнгүй. Би хувьдаа таныг гарч ирэх бүрд сонирхдог. Одоо таныг энэ ярилцлагаар гараад ирвэл сонирхох хүн олон шүү. Цахим орчноос ажиглаж байхад өөр залуус олон болж байгаа.
-Яах вэ, боломж олдох бүрд л ярьдаг, хүмүүс сонирхохгүй байна. Ер нь үнэнийг ярихаар аягүй хэцүү, эмзэглэмээр тусдаг.
-Та бид хоёрын ярианы атмосфер эхнээсээ л гутранги болоод явчихлаа. “Ярилаа гээд яах юм, хэн ч тоохгүй”.
-Үгүй, үнэнээр нь л ярьж байна шүү дээ. Тийм биз дээ. Зүгээр л сонирхохгүй байна. Түүнээс би тоохгүй байна гээд гутраад суугаагүй.
-Тийм ээ, гутарч суугаагүй. Тийм юм чинь хоёул зоригтой ярья л даа. Би ингэж асуумаар байна. Та намын ивээл доорх хэвлэлийн үйлдвэрийн талаар дурдаад өнгөрлөө. Энэ хүмүүсийнхээ нэрийг хэлээч, ард түмэн мэдэг.
-Энэ хоёр намтай л холбоотой хүмүүс байгаа. “Соёмбо” гэж үйлдвэр нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэж хүнийх, та нар мэдэх үү. Тэрний чинь үйлдвэр. ЖДҮ-дэж баахан заваарсан, одоо бүгдийг нь атгаж байна. “Чи энд ирээд арай хямд хэвлүүлчихэд яадаг юм” гэхээр “Бид нар тохирчихсон юм аа” гэж байна. Ингэхээр манай үйлдвэр ер нь байх хэрэггүй болох нь байна шүү дээ.
Өөр “Мөнхийн үсэг” гэж байна. ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэгийнх. Дуртай ажлаа хийнэ. Тэнд очъё гэвэл тэнд очно, энд очъё гэвэл энд очно. Одоо элчингээр явна гэнэ ээ. Нэг өглөө боссон чинь элчин сайхан санагдсан юм байлгүй. Яамдуудаас эхлээд Сонгуулийн ерөнхий хороог хүртэл базчихсан.
-Өөр байдаг юм уу?
-Энэ жижигхэн оронд чинь өөр байхгүй шүү дээ. Манайх багтахгүй байхад.
-УГ НЬ ХҮҮХДҮҮД МАНГАСТ ДУРТАЙ-
-Одоо жаахан гэгээлэг зүйл ярья даа.
-/Инээв. Сурв/. Үнэн юм ярих гэхээр л хэцүүдээд гэгээлэг юм ярья гэдэг дээ.
-Би худлаа юм ярья гэж байгаа хэрэг биш шүү. Үнэндээ танай компанийн хэвлэж буй номуудын талаар яримаар байна.
-Энд үнэхээр нулимс гарахаар номууд байна аа. Тасархай гоё. Хэзээ ч Монголын хүүхдүүд ийм гоё ном хэрэглэж үзээгүй. Би бүгдийг нь чамд үзүүлж болж байна. Хачин гоё. Өөр гоё юм ярих юм уу. Манай уран зохиолын цувралууд ямар гоё гэж санана.
-“Монсудар”-ын уншигчийн хувьд танай компани “алж” буйг үргэлж хардаг, шимтэн уншдаг. Нэг мэдэхэд л нэг сайн ном хэвлэчихсэн байх. Гэхдээ үүнийг уншдаг хэсэг нь л анзаардаг. Нийтэд бага ч гэсэн ойлгуулмаар санагддаг?
-Харин тийм. Хамгийн сүүлд бид нар Маурис Сендак гэж алдартай хүүхдийн зохиолчийн номыг амиа тавьж байгаад эрхийг нь аваад, орчуулаад гаргалаа. Хүн авахгүй. Маурис өөрөө зураач, их гоё зургуудаар номоо чимдэг. “Мангасуудын оронд” ном нь мангасуудын зурагтай. Тэгсэн эцэг эхчүүд “Аймаар зурагтай юм байна, авахгүй” гэнэ ээ. Хүүхдүүд уг нь маш дуртай. Хүүхдүүд мангаст дуртай. Гэтэл аав, ээжүүд нь “Өө, айлгачихна, битгий авч өг” гэж байна. Тэгэхээр нь энэ зургуудыг тунелийн дор зурдаг юм уу гэж бодож байна.


-Танай номуудыг нэг талдаа үнэтэй байна уу гэж хардаг. Хүмүүсийн худалдаж авах чадвар сайн биш л байгаа шүү дээ.
-Тэр бидний буруу биш байх, тийм үү. Хийж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлэхгүй бол болохгүй. Нэг ном гаргахад ямар олон хүний хүч хөдөлмөр ордог гэж санана. Юм хийвэл хийсэн шиг хийх ёстой.
-Утга зохиол талдаа та ямар чиглэл барьж ажиллаж байна. “Монсудар”-ын утга зохиолууд уншигчиддаа үргэлж шинэ, чанартай бэлэг барьж чаддаг.
-Ер нь өнөөдөр Монголд утга зохиолын үүрэг, роль маш их байна. Яагаад гэвэл манай нийгэмд юу нь зөв, юу нь буруу нь мэдэгдэхээ байчихсан. Үндсэндээ замбараагүй, “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг нийгэм болчихлоо. Амьдралын, ёс суртахууны олон зүйлийг хүмүүс ойлгохоо больчихсон байна. Сайн уран зохиол бидэнд энэ бүгдийг өгч, ойлгуулж байна. Хайр гэж юу юм бэ гэдгийг уран зохиолоос олж авна уу гэхээс, амьдралаас авч чадахгүй болчхож. Тэгэхээр хүн төрөлхтний хамгийн сайн уран зохиолуудыг хамгийн чанартайгаар орчуулж гаргахыг хичээж байна. Үүгээрээ хүмүүст их тус хүргэж байна л гэж боддог. Залуу хүн уран зохиол уншвал амьдралд маш эрт хэрсүүжнэ. Уншихгүй бол зөвхөн өөрийнхөө амьдралаар л амьдарна. Сайн зохиол унших бүрдээ хүн өөрийгөө боддог, өөрийгөө асуудаг. Уран зохиолын ачаар амьдралд эрт, зөв орох боломж бүрдэж байна гэсэн үг. Манай багт маш олон хүн ажилладаг. Орчуулагч бол зөвхөн наад зах нь шүү дээ. Зарим ном бараг шинээр орчуулах дайны хэмжээнд өөрчлөгддөг. Орчуулгууд чинь хэцүү шүү дээ.
-НАД ШИГ АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ Л ГЭЖ БОДДОГ-

-Уран зохиол, орчуулга ярьсных танаас нэг зүйл хальт асуучихмаар санагдлаа. С.Молор-Эрдэнэ доктор та хоёр үзэл санаа нийлдэг хүмүүс. Гэхдээ түүний орчуулсан гэх уран зохиолын номын хэл, найруулга асуудал дагуулдаг. Та юу гэж хардаг вэ?
-Мань эр бол герман хэлийг монгол хэл шиг болгож бичдэг юм. Би үүнийг нь хоёр талаас хардаг. Нэг талаар монгол хэлэнд хөгжил явагдаагүй учраас ийм байдалд хүрч байна. Нөгөө талаар уншигчдаа бодож, аль болох ойлгомжтой бичих хэрэгтэй. Ийм хоёрдмол байр суурьтай байдаг.
-Надад С.Молор-Эрдэнийн орчуулга ойлгомжгүй гэхээсээ ойлгомжтой байдаг. Уншихад яг л тоочны, логиктой явдаг ч нэг л дутуу.
-Миний өмнө монгол, герман хэл дээр нэг ном байхад би монголоор нь унших дуртай. Дараа нь германыг нь уншина. Тэгэхээр монгол хэлээр орчуулсан дээр нь байгаагүй зүйлс мэдрэгдээд эхэлдэг. Монгол нь аягүй гоё уншигдаад, уран яруу сонсогдоод байна, гэхдээ юу ч ойлгоогүй. Аа, нөгөөхөөс нь бол ойлгоод байдаг. Энэ нь монгол хэлтэй холбоотой. Жишээлбэл, Toilet гэдэг үгийг “бие засах газар” гэж хэлдэг. “Ноль” гэдэг үг монгол хэлэнд байхгүй шүү дээ. Жорлон гэхээр нэг жаахан өмхий үнэртдэг байх. Ингээд мундаг хүмүүс болох гээд “Бие засах газар” гэж гурван өөр үгээр орлуулдаг. Энэ чинь үг биш шүү дээ. Ингэж орлуулахаар яаж ч ойлгогдож болно. Харин toilet гэдэг үгэнд утга нь байж байгаа. Монгол хэлэнд хөгжил явагдаагүй учраас асуудал нь ингэж мэдрэгддэг. Хоёрт, хэл уран яруу байх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Тэгээд уран яруу юм хүлээгээд байдаг. Тэр хүлээлт бас чамд байгаа байх. Өнөөдөр хэлийг уран яруугаар нь тодорхойлдог цаг өнгөрсөн. Тийм үе байсан, одоо бол байхгүй. Яг конкретный л байх ёстой.
-Уг нь одоо л яриа халж байна. Гэхдээ уншигчдад хэт нуршуу болох нь. Хоёр асуултаар эцэслэе. Та хэр сэтгэл хангалуун амьдарч байна вэ?
-Хүн хийж байгаа ажилдаа дуртай байвал үнэнч байна, цаг өнгөрч байгаа эсэх ч мэдэгдэхгүй. Нэг үгээр аз жаргалтай байна гэсэн үг. Өнөөдөр миний ажил номын эргэн тойронд эргэлддэг. Тэр маань миний амьдралыг тэтгэж өгдөг, түүгээрээ бас мөнгө олдог. Тэгэхээр над шиг аз жаргалтай хүн монголд байхгүй л гэж боддог. Нээрэн шүү.
-Ажлаа яг юуны төлөө хийдэг вэ?
-Аз жаргалтай байна гэхээр нэгдүгээрт өөрийнхөө төлөө байна. Хоёрдугаарт, хүмүүст хэрэгтэй зүйл хийх гэж. Хэрэггүй бол би яаж аз жаргалтай байх билээ.
-Ярилцсанд баярлалаа. Таныг хувьдаа тендер авах нь гэж муучлуулснаасаа хойш номоо хэвлээд таг суусан юм байх гэж бодож байлаа. Үгүй юм байна.
-Үгүй ээ. Би одоо боловсролыг дампууруулж байгаа хүмүүстэй тэмцэнэ. Зүгээр нэг яншиж, гомдоллоод явах биш нүд рүү нь хуруугаа хийнэ гэж бодож байгаа /инээв. Сурв/.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zov shuu, enhbat guaig demjij bna. negent olon jil yavsan, hiisen yum chini shantralgui yavaad baigaarai. tsag ch oor boloh baih gej naidaj bna
Mongoliin hamgiin az jargaltai hun yasan muuhai horsoltoi hardag um be ha ha!
Аз жарг## гэдгийг юу гэж юу юм бэ... 76-ийг энэ хүнээс жарг##гүй гэх үү
Etseg ehchuud tsagaa tulahaar demjij l taaraa, hunii TV-d mongiig ni tolood ch bilee yarih heregtei, kkk. Bolovsrol ene ter gesen surhii nertei TV bdg bz de, ho.
Энэ Гадаад Харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн "Мөнхий үсэг" гэж сурах бичгийн бүх тендэрт монопол тогтоож, сонгуулийн бүх хэвлэлийг дангаараа гүйцэтгэдэг...
ene muulaad baigaa Battsetseg chini Mongoliin 800 huniig ajiltai tsalintai bailgaj baigaa mundag busgui shuu!. Yum hiigeegui humuus huniig bitgii ingej harluulj baildaa.
Энэ компани нь ч гэсэн олон зуун хүнийг ажилтай байлгаж байгаа байлгүйдээ.Хамгийн гол нь шударга байя гээд байна
2019 onii hamgiin ih surah bichigiin tender avsan company ene Enkhbatiin Admon company shdee. Hudlaa barimtgui bicheed hun gutgeed baih um.
ene hun gutgesen yum alga uneniig helsen bna bi huvidaa demjij bna
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар гэхэд л сан##ын хуудасны бар кодыг ##даатай хэвлэж, Монгол улсын эсрэг ноцтой хэрэг өдүүлсэн гэх.... Ганган дэд сайд одоо бас нэр дэвших гэнэ...
"Тендерчин" хочтой Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг чинь Ит##и Улсад суух элчин сайд нь бүтэлгүйтээд Баянхонгор аймгаас УИХ-д нэр дэвшихээр горилж буй юм гэнэ билээ. Нөгөө генсек Д.Амарбаясг##ан нь дэмжчихсэн. Гайх##тай.
Ded saidiin Azkhur company 72% mongoliin nomiig jil bur hyamdruulj mongolchuudad ih buyan uildsen shuu! Internomiin Enkhbat uund ni ih horsoj bainga ursuldugchuu muulah yum.
Энд ш## д##ийж орж ирээд л номын хямдр## яриад яах вэ хө хаха
төрийн ийм том ##банд суусан хүн арай өөр ##бархаг энгийн төрхтэй биеэ авч явж байж бусад хүмүүсийн итгэл олно биз дээ. энэ хүүхэн одоо монгол улсыг төлөөлж байж, үс хөмсөг, царай зүсэндээ анхаармаар юм,
Энхбат зоригтой хусчээ олон жил тендерчидтэй үзэлцэхээр арга ч үгүй би здээ Одоо тэгээд Батцэфцэг нь бүр г##зуулах биү
Батцэцэгийг Мөнхийн үсгээр сайн наймаа хийдэг гэдгийг нь сайн мэднэ. Гадаад хэргийн дэд сайдаар очход үнэхээр том артай юм байна гэж бодсон. Бизнесмен эмэгтэй төрд шург##сны тод жишээ.
Gadaad heregiin ded saidiig bolomjiin 4 jiliin hugatsaand hiisen shuu!. Battsetsegiig demjij baina.
yag yu hiisen be durdaach
battsetseg chn 18onii zun biluudee turkees mongold hun hulgailah zuwshuurulgui ongots buuhad teriig ner turtei shudargaar shiideed gadaadiin olon ornd mongoliin neriig sergeesen shudarga huchirheg oron bolgosimshde ter uildler n baharhdagsh
Зүгээр ном сурах бичгээ хэвлээд амар тайван амьдарч болдоггүй л юм байхдаа. заав## улс төр хийх гээд. энэ хүмүүсийн шун##ыг уу нээрээ. Хэрэг ##гаа.
Баянхонгорт Батцэцэг шиг дэмий хүн байхгүй. Хужаа царай нэг л эвгүй төрхтьэй хүүхэн
Shunaliin tulamshvv ene huuhen chin. Unen dawartsan haritsaatai. Odoo bolih heregtei ene emegtei
hiij buteesneer n huniig uneldeg bolohoos shulam shg tsaraitai enee teree n yahwe tsarainii saihnar tsai sulehgui
Дэд сайдын сууд##д з##арсан Б.Батцэцэг тендерийн “мангас” эмэгтэй
30 сая төгрөгийн хурдан удмын 5 адуутай. Бас л баян хүүхэн шүү
paah ter aduu maduu n tegeed ta nar yaj medeed bdgin emegti hun aduugar yanambe
Yamarch turd ajillaj bgaagui hvn DED SAID bolchihson. "Gadaad bodlogo diplomat albanii anhnii medleggui hun chadna geed ochdog. Tegeed ajild awdag” yostoi heleh ug oldoogui. Odoo gishuun bolno geed zutgej bdg goe yumaa
мөнхийн үсэг сонгуулиар намынхаа хамаг цаасыг хэвлэж өгсний шанд захир## нь дэд сайдын сууд## бэлэн
Энэний мөнхийн үсэг компани 2016 оноос төрийн банкы маягт маиери## нийлүүлэх тендерийг 100 хувь авсан гээд баримт дэлгэгдэж бсн юу болсон бол
Тёндёрийн багт нь орж сууж байгаад авчдаг гэсээн Мөнхийн үсэг чинь
Эх орноо сүйлрүүлэх гээд байна уу? Хөгжүүлэх гээд байна уу? Хэвлэлийн компанийн захир## л хүн шүү дээ. Сонгуулийн сан##ын хуудас хэвлэдэг компани шүү дээ. Нөхөр нь улсын начинг бас худ##даж авсан гэдэг юм. Ийм хүмүүс төрийн толгой дээр гара
Eh helee mongol helee muulaad bga hund bi durgui Yagaad tegdeg ve geheer eh helee tugs meddeggui uchraas hariin helnees onovchtoi orchuulj chadahguid l hamag uchir n baigaa ym
Demjine
Ene muulaad baigaa ded said Battsetsegiin company Azkhur chini mongoliiin nomiig jil bur 72% hyamdral uzuulj mongolchuudad buyan uilddeg shuu! Enkhbat nom hyamdruullaa geed uurlaad ursuldugchuu muulaad baih yum. Enkhbat nomooo hyamdruulaach
hamag hog nomuudaa hyamdruuldiishde
Интер ном номоо маш сайн хямдруулдаг.Аз хур харин худлаа 72% гэж сенсаацладаг болохоос яг эрэлттэй сайн борлууладаг номоо 72% хямдруулдаг юмуу.Хэн ч авахгүй номоо л 72 гэж таьдаг биздээ
Enkhbat gedeg hun ulsiin gerel zuragiig fond-g ter chigeer ni deeremdej avsan hun shuu!. Teruugeeree nom hiigeed zaraad ih bayjsan. Fondoo uls#aa erguulj uruurui har shunaliin tulam mini.
Эх орноо биш гэрэл зураг зараад баяжсан бол мундаг л байна.
Hevleh uildvergui nomnii aguulga hiideg gesen murtluu hevleh uildver tender avch chadahgui baina geed baih yum. Oilgohgui uym
Gaigui hun shig baidag yum. Ursuldugchuu muulaad baih yum. Ardchilsan ulsad ursulduj baij yumnii une hyamdarch saijirdag yum shdee. Azkhur company nomnii uniig sain buulgaj baigaa shuu!. Internom nomniihoo uniig 72% bolgoj hyamdruulaachee.
Энэ хүний яриад, тэмцээд байгаа нь номын хямдр##даа гол нь биш л дээ хөө, өөрөө сайн ойлгохгүй байгаа бололтой. Хэвлэлийн хувьд бол Адмон илүү ш дээ, Албан туша## арын ха##гаар Мөнхийн үсэг хамаг тендерийг будилуулдаг т##аар ярьж байхад...
Admon company deer yud hevleh uildveruudiig daramtlaad hamag yumiig ni huu hamdag baisan. Odoo ursuldugch nar ni hyamdhan hevleed ehleheer hudlaa uls tur yriad baih yum. Surag bichigiin tender chini hyamd une ugsun ni avdag shdee.
Enkhbatiin Admon company 2019 ond hamgiin ih surah bichigiin tender avsan shdee. Yasan baragddgui shunal ve?
Номын орчинд байдаг гэхэд дэндүү мунхаг хүн шүү. Гол хобби нь шүүхдэх
Хэнтэй ч хамаагүй Гол зорилго нь
бүх тендерийг өөрөө авах 2015 онд БСШУЯ наас зарласан сурах бичгийн 70%г дангаараа хэвэх эрх авчихаад ханадаггүй л хүн дээ
Их л шазууртай ЭРХЭМ юм. Номын эргэн тойронд арай өөр баймаар...
Номын эргэн тойронд бга хүн л арай ухаантай байж таараан бишүү кк
Ном уншдаг гэхээр л ноомой даруу байна гэж байхгүй ээ.
юм их уншсан хүмүүс шазууртай байдаг юм ш дээ. Худлаа гэвэл сэтгэгчдийг хараад л үз. Бас үзэл бодолдоо үнэнч хүн ийм л бадйаг юм. Бруног бодоод л үз.
похахаха, нэг л их шударга гэгээлэг хүн болж *аахиймаа. Харваас бүр нэг худлаа
бас нэг соёлтой шантаажчин гарч ирлээ. Өөрөө яамнаас мөнгийг нь аваад сурах бичиг хийсэн ш дээ сая. Дараагийнхийг нь бас дарамт##ж мөнгө с##гах нь, худлаа гар
Өдий насны хүн гэхэд бачуу л бна даа. Хүн муулахгүй байх өөртөө л тустай. Номын хүн болохоор гэгээлэг яриа өгч гэж бодоод жа## уншлаа. Бөөн хорсол..
Өөртөө бас хүүхдэдээ оюуны хөрөнгө оруул##т хийж байна гэдгээ УХАМСАРЛАЖ, олон хүний чин сэтгэлээсээ хийсэн жинхэнэ бүтээлийг уншихгүй, 72% хямдарсан нэрийдлээр ном гэж хэлэхийн аргагүй ичмээр юмнуудаа уншигчдад шахаж хөөрхий уншигчдын
тархийг угаадаг ийм цагт номын үнэ цэнийг хадг##ж, авч явж байгаа ийм хүнийг дэмждэг уншигчид байгаа шүү. Танд амжилт хүсье.
Энэ номийн бизнесс яах вэ? Угаасаа хэн чадаж байгаа нь монополь болох нь мэдээжийн, өрсөлдөгчдөө өширхөж л байгаа харагдаж байна тэр нь ч яахав байх л асууд##. Гол нь хэн хийж чадах вэ юуг мэдэх вэ нь л чух##
Мон сударын эрхлэн гаргадаг номнуудаас чанар ханх##даг шүү. Энхбат гуай ч мундаг хэлэх гэсэн үгээ хэнээс ч айлгүй хэлчихдэг мундаг хүн гэж боддог.
Ниргэсэн хойно бархираад яахав дээ, Энхбат аа. Чи бол маш муу түнш. Үнэндээ Мөнхийн үсэг Соёмбо Сэлэнгэ принтинд муудаа л зах зээлээ ##дсан шүү дээ.Одоо гоншигноод яахав дээ...
Ih l muu uudgui hundee olon hun medne dee
Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэгийг "Мөнхийг үсэг”-н Батцэцэг гэдгээр нь олон нийт илүүтэй танина. Хэвлэлийн хуудаснаа "Мөнхийн үсэг” компаниараа овоглосоор ирсэн Б.Батцэцэг олон жил намдаа үнэнч явсаныхаа хариуд дэд сайдын сууд##д суусан
Түүний "Мөнхийн үсэг” компанийг МАН-ын компани хэмээн учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Тэгвэл энэ яриа оргүй зүйл биш. Дэд сайдын сууд##д суусан Б.Батцэцэгийн "МӨНХИЙН ҮСЭГ” компани бүх тендерийг хамдаг.
Тэгээд одоо тэр Батцэцэгийгээ битгий сонго. Сонгуульд нэр дэвшсэн байна.
Ёстой л ##бан туша## хүнийг хэрхэн өөрчилдөгийг Б.Батцэцэгээс харж болохоор харагдаж байгаа аж. Тэрбээр Б.Батцэцэг сайд 10 гаруй тендерийг өөрийн компани дээрээ зохицуулж чадсан байх юм.
Түүний авсан тендерүүд ЕБС-ын сурах бичгүүдийг хэвлэх тендер, Байг##ь орчин ногоон хөгжлийн яамны м## сүрэг, ой модны чиглэлээр олгодог бүх гэрчилгээг хэвлэх тендер, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Зам тээврийн яам, Цагдаагийн газрын тендер
Архи, тамхины онцгой ##бан татварын лац хэвлэх онцгой эрх (мөнгөн дэвсгэртээс дутахааргүй Монголд хамгийн ашигтай хэвлэлийн бүтээгдэхүүн) мөн түүнд олгожээ. Энэ мэт хэд хэдэн тендерийг булаан авч чадсан
Дэд сайд Б.Батцэцэгийн “УРТ ГАР”
Мөнгө хэвлэхээс дутахааргүй ашиг орлоготой архи тамхины лацнаас эхлээд хэдэн тэрбумаар хэмжигдэх сонгуулийн бүх хэвлэлийг Гадаад Харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” компани дангаараа аваад удлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар гэхэд л сан##ын хуудасны бар кодыг ##даатай хэвлэж, Монгол улсын эсрэг ноцтой хэрэг өдүүлсэн хэдий ч Тагнуулын Ерөнхий Газрынхан энэ хэргийг ш##гаж буй эсэх нь одоо болтол тодорхойгүй байгаа.
Тэгвэл Гадаад Харилцааны Дэд сайд Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” компани одоо харин сурах бичгийн бүх тендэрт дахин монопол тогтоож эхэллээ!.
БСШУСЯ-ны газрын дарга Н.Болд, Д.Эрдэнэчимэг нар ичиж зовох юмгүй энэ компанийн биет төлөөлөгч маягаар ажилласаар байгааг анхаарч харах нүдтэй хүн, төр засаг ч ##га.
БСШУЯСЯамны Соёлын газрын даргаар ирсэн Н.Болдын үндсэн шахуу ажил нь “Мөнхийн үсэг” компанийг ажлаар хангахад хамаг анхаарлаа тавих явд## бөгөөд урлаг соёлын ажил ##ь эрт орхигдсон бол мөн яамны Бага дунд боловсролын газрын дарга,
Set ustgaad l zahialgat yritslaga baina ih muu hun shuu
Үнхээр мундаг хүн шиг санагдлаа Монголчууд минь ийм мундаг хүмүүсээ л уг нь тэр их хур## тэр яамны сайд болгох хэрэгтэй юм байгаам шүү дээ ямар элэнцэгний чинь Амарбэясг##ан,Батцэцэг вэ! Үнхээр энэ сонгуулиар МАНАН г устгах хэрэгтэй
Өөрөө л бүхнийг авах гэсэн атгаг санаатай хүн бэ? Зах зээлийнхээ зарчмаар л явж байна. Чанар үнэ хоёроор бу####ас ялгардаг. Тэгж чадахгүй бол худлаа улс төрчид нөлөөлөөд байна гэдэг үлгэрээ боль
Шударга өрсөлдье л гэсэн байгаа биз дээ. Юм ойлгодгүй шувуун тархит вэ
Хариуцлага хүлээхгүй гэчихжээ хэт нэг т##ыг барьж бүр муу хэлүүлэх зорилготой асуулт асууж байж ямар ч ёс зүйгүй газар.
Unenshtei.Ene bolovsroliin yam chini ugaasaa bolovsroliin esreg uil ajillgaatai yam.Mash setgelgyui,huuramch,olon turiin nuur uzsen,huviin ashig sonirhold hutlugdsun,turuus tursun terbumtanguudtai zavaan gazar.
тэр мөнхийн үсэг сурах бичиг хэвлэх эрхээ авчихаад ханг##ттай ч гаргаж чадахгүй тийм л газар шдээ сургууль эхлэхээр номооо хайгаад олдоггүй
Тендерчин тендерийн эсрэг тэмцэнэ ч гэх шиг. Энэ нэг сурах бичгийг цахимжуулмаар юм аа. Иймэрхүү шизофрениуд цогцсон дээр цугласан хэрээ шиг шаагихыг уншихаас ч ой гутаж байна. Энхбат бол хэвлэлийн компаний хүн гэхэд гомдмоор харанхуй хүн
МонСударын гаргасан номнуудыг унших дуртай. Танай хамт олонд ажлын өндөр амжилтт хүсье
энхбат гуай оюуны т##х үйлдвэрлэдэг орчинд аж төрдөг хүн гэхэд их мунхаг, атаач, зарагч хүн бололтой юм. иймэрхүү арга замаар олсон хоол ходоодонд зохихгүйгээс гадна бүр ходоодгүй болгож магадгүй шүү. биеээ бодоорой энхбатгуай
Үнэнийг ил хэлэн тэмцэх хэрэгтэй.