Нийгмийн

Голомт банк “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран ЖДБЭ-ийг дэмжинэ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах зорилгоор Голомт банк, “Хөгжлийн шийдэл” ТББ-ийн төлөөллүүд өчигдөр уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Голомт банкийг төлөөлж тус банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Хөгжлийн шийдэл ТББ-ыг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар гарын үсэг зурсан юм.

Уг санамж бичгийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шаардлагатай санхүүжилтийн мэдээллээр хангах, санхүүжилт авахад харилцан дэмжлэг үзүүлэх, тэднийг чадавхжуулах чиглэлээр санхүү, менежмент, компанийн засаглалын сургалт, уулзалт, зөвлөгөө өгөх, хамтран форум зохион байгуулах, ном, гарын авлага бэлтгэн бизнес эрхлэгчдэд хүргэх зэргээр талууд хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button