Эх нь хаяад явсан нэг настай охиныг “Нандин амьдрал” сувилалд асруулахаар болжээ
Шим тэжээлийн дутагдалд орсон гэгдээд байсан нэг ой нэг сартай охины зураг, мэдээлэл сошиал ертөнцөөр түгсэн. Тухайн охины мэдээллийн дагуу “Нэр хугарахаар яс хугар” “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч М. Орхон хандивын аяныг өрнүүлж, үүний хүрээнд охиныг ЭХЭМҮТ-д үзүүлж, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн хамт олны тусламжтай шаардлагатай арга хэмжээг авсан. Өдгөө охиныг эцгийнх нь зөвшөөрлөөр “Нандин амьдрал” сувилалд хоёр сарын хугацаанд асруулахаар болсон байна. Мөн охины эцэгт хоол хүнсний тусламж үзүүлжээ.
Охины эх нь архины хамааралтай бөгөөд төрөөд удаагүй нялх байхад нь хүүхдээ орхиод явсан тухай эцэг нь хэлсэн байна. н.Отгонбаяр охиндоо маш их хайртай бөгөөд бүхий л хугацаанд хүүхдээ асрахын тулд тэмцэж иржээ. Эрхгүй амьдралын шаардлагаар охиноо гэрт нь ганцааранг нь үлдээгээд барилгын ажилд орсон байна.
ОХИН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ, СУУРЬ ӨВЧИНГҮЙ БАЙСАН
Охин матрасаас өөр эд зүйлгүй хүйтэн байшинд цайны печень, сүүнээс өөр идэх зүйлгүйгээр бор хоногийг өнгөрүүлж байв. Охины хөрш айлын 12 настай охин өдөртөө эргэж тойроод хардаг байсныг эцэг нь хэлсэн байна. Охиныг нь гэрээс нь авч, ЭНЭМҮТ-д хүргэсэн Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга н.Азбаяр:
“Тухайн охин ямар нэг суурь өвчин, хоол тэжээлийн дутагдалгүй байсан. Гэвч үеийн хүүхдүүдтэйгээ харьцуулахад бие жижиг, харилцаанд хариу үйлдэл үзүүлэхдээ тааруу байсан учир СЭМҮТ-д үзүүлэхээр болсон. Охины аав нь санхүүгийн чадамжтай болж, хүүхдээ асрах боломжтой болох хүртэл “Нандин амьдрал” сувилалд хүүхдийг асрах бөгөөд үүнээс цааш Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дэргэдэх Яаралтай тусламж үзүүлэх хамгаалах байрны хамт олон аав охин хоёрт хяналт тавин ажиллах байна. Охины аав хүссэн үедээ охинтойгоо ирээд уулзаж болно. ” гэсэн байна.
“Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч М. Орхон хандивын аяныг өрнүүлж өдгөө 500 гаруй мөнгө цугласан бөгөөд хүмүүсээс ч мөн тусламжийн хүнс, хувцас хэрэглэлүүд ирсэн байна. Хандивын мөнгөөр аав охин хоёрт шинэ гэр, газар авч өгөхөөр зорьж буй.
Тэрбээр үүнээс гадна Завхан аймгийн Сонгино сумын уугуул 87 настай Халтарын Цэвээнжав буюу “Хөөрхөн эмээ”-ийн байшинг барьж өгөхийн төлөө уйгагүй зүтгэж яваа билээ. Х.Цэвээнжав эмээ өдгөө эмнэлэгт хэвтэж, эмчилгээг хийлгээд шинэ байшиндаа орохоор болоод буй.
ЭХ СУРВАЛЖ: Orkhon Munkhjargal
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Направляем Вам Уведомление об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем сейчас же пройти шаги зайдя на главную страницу платежного сервиса в течение 30 минут.Не упустите момент пока Ваш доступ в систему не заблокирован!Зайти в систему: