СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛХУУЛЬ

ХЭРЭГ: Ширүүн бороотой, зам эвдрэлтэйг үл тоон замд гарсан гэр бүлийнхэн амиа алджээ

Төв аймгийн Баянхангай суманд  /2019.06.16/ 18.26 цагт  зам тээврийн ноцтой осол гарч таван хүн амиа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Уг хэрэг нь ширүүн бороотой зам эвдрэлтэй өдрүүдэд гарсан юм.

Хэргийг эргэн сануулбал, Төв аймгийн Баянхангай суманд  /2019.06.16/ 18.26 цагт  зам тээврийн ноцтой осол гарчээ. Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унасан юм.

Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас  47 настай Э, 44 настай Г, 40 настай С, 35 настай О, таван настай Э нар газар дээрээ нас  барж, 11 настай Е хүнд гэмтсэн.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван хүний цогцсыг машинаас гаргаж, цагдаагийн байгууллагад, хүнд гэмтэлтэй 11 настай Е-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Харин эх сурвалжийн хэлж буйгаар, ширүүн бороотой зам хаасан өдөр уг гэр бүлийнхэн өвчтэй хүн авч яваа яаралтай хэмээн цагдаагийн алба хаагч болон онцгой алба хаагчдаас зөрөн эвдрэлтэй замаар зорчиж, улмаар замын хажуу руу унаж осолдсон гэлээ.

Тэдний осолдсон байхыг ослын газрын хажуугаар өнгөрч явсан жолооч харж мэдээлжээ. Түүнчлэн уг жолооч осолдсон машинаас хүүхдийн гар сарвалзахыг олж авч гаргаж чадсан байна. Гэвч тухайн машинд зорчиж явсан таван хүн амиа алдсан ба тэдний хоёр нь гэр бүлийн хүмүүс бусад нь ойрын хамаатан садан байсан хэмээн эх сурвалж мэдээллээ.  

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд холын замд аялж зугаалж буй иргэд цаг агаарын болзошгүй аюулаас сэрэмжилж, өөрсдийн аюулгүй байдлыг ханган замд гарахыг зөвлөж байна.

Ж.ДӨЛГӨӨН

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close