НИЙГЭМ

Үнэгүй, үнэргүй С.Жавхлан

Самандын Жавхланг бид танина. Түүний тухай Википедиа нэвтэрхий толь дээр “Монгол угсаатны дунд танигдсан дуучин, улс төрч” гэж бичжээ. Дуулж яваад их хурлын танхимд дээлтэй суучихдаг жаатай С.Жавхланг Монголчууд андахгүй.

Төв талбай дээр үсээ хайчилж уйлдаг, үхэр тэргэнд бухал өвс ачаад айл хунараар тараадаг түүнээс өөр хүн Монголд байхгүй. УИХ-д бие дааж нэр дэвшээд сонгогдож, дөрвөн жилийн дотор нэг эвсэл, нэг нам дамжаад амдаг “улс төрч” ч бас байхгүй. Тэр олон юмаараа дахин давтагдашгүй С.Жавхлан билээ.

Өнөөдөр тэр гэнэтхэн л Ардчилсан намын гишүүн болчихлоо. Намынхаа дарга С.Эрдэнэд дурсгалын зүйл гардуулж, “Олуул болж буйдаа баяртай байна” гэж ярив. Түүний үйлдлийг гайхахаа больж, ард түмэн. Харин Ардчилсан намын гаргасан шийдвэрт л гайхаж байна. Нэг үгээр Ардчилсан нам сонин байснаас С.Жавхлан өөрөө сонин байсангүй.

Өмнө нь тэр поп Ж.Батзандан нартай “анд бололцож” ШИНЭ эвсэлд элсэж, дуугарч явсан. Тэгэхэд нь бас хэд гурван хүн толгой сэгсрээд л өнгөрсөн. Дараа нь “Намайг дуулуулахаас өөр юм хийлгэхгүй байна” гэх утгатай зүйл яриад эвслээсээ гарсан байдаг.

Түүний өмнө гэнэтхэн Чингис хааны дүрд “хувилж”, “морьт цэргүүд” араасаа дагуулж, гэр хорооллоор цагаан туг мандуулан жаал давхисан. 2016 оны сонгууль. Тэгээд сонгогдож гайхамшиг болсон. Гайхамшиг нь үргэлжилсэн. Чуулганы эхний өдөр цагаан морь төвөргүүлэн ажилдаа ирж, унасан морины нь баас Төрийн ордон хүртэл зам татуулсан.

Давтагдашгүй С.Жавхлангийн дөрвөн жил ингээд дуусаж байна. Хуралдаа суудаггүй, хуралдаанд үг хэлдэггүй гишүүний дүрээр л үдлээ, тэр. Түүнийг хэдэн хуулийн төсөл өргөн барьсныг мэддэг хүн бараг байхгүй. Эхэндээ гал дүрэлзтэл “цор цор” хийж, гишүүдийн толгойг сэгсрүүлж суусан С.Жавхлан сүүлдээ шуударч, гал нь унтарч, чимээгүй болсон. Тийм ч болохоор ямар ч нам эвсэлд элсэж, юу гэж ч ярьсан ард түмэнд сонин байхаа больжээ.

Түүний өнгөрүүлсэн дөрвөн жил хувь хүний үнэ цэнгүй, дуучны ч, улс төрчийн ч үнэргүй улирчээ. Үнэгүй, үнэргүй С.Жавхлан одоо Ардчилсан намд дээлтэйгээ жаална гэнэ. С.Жавхлангийн дуу магадгүй яг одоо ч хаа нэгтээх таксины фм-ээр эгшиглэж байгаа...

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-14 15:29

Enr shunal ni diildehgui etgeedeer ih hural dutahgui l dee

Зочин
Зочин
2020-05-14 15:51

МОНГОЛ ХҮНИЙ "ГУНИГ" ҮҮНДЭЭ Л БАЙДАГ ЮМ . УДАХГҮЙ БИ АРДЧИЛСАН НАМЫГ ИЙМ ГЭЖ МЭДСЭНГҮЙ ГЭЭД УЙЛАН ДУУГАРААД Л ЯВНА.

zorchigch
zorchigch
2020-05-14 16:29

yostoi neg taraa taniulah shiv dee huurhii. uls turd neg ih heregtei hun bish shuu dee.

иргэн
иргэн
2020-05-14 16:57

энэ хун их хур�##� миний байх газар биш юм байна гэдгээ одоо хуртэл ойлгоогуй байна даа яасан оровдолтэй юм бэ дээ

Irgenew
Irgenew
2020-05-14 17:17

Ene hun sohor azaar neg udaa garsan unen teneg hun hench toohgui de

Зочин
Зочин
2020-05-14 17:21

морины баас байхдаа яахав, хэзээ монгол хүн тэгж ярьдаг болчихоов

Зочин
Зочин
2020-05-14 17:22

Хайран сайхан дуучин юмсан. Улс төрд ороод хэн ч биш болж, нэр хүндээ �##�даж дууслаа. Улс төр дэмий дээ. Байг�##�аас төрмөл авъяастай мундаг дуучин шүү дээ, урлагаараа л замнасан нь дээр.

Зочин
Зочин
2020-05-14 19:33

Одоо нэг ч дуучин,бөх,сэтгүүлч,сайн дурын уран сайханч,ЖДҮ-чин,нам дамнасан хэнээрхэгч,хууль хян�##�тын байгууллагад ш�##�гагдаж байгаа этгээдүүд,улс төрд улиг болсон тэтгэвэрийнхэнийг сонгохгүй шүү монголын ард түмээн.

зочин
зочин
2020-05-14 22:45

Хөөрхөн монди шүү.

Алибаба
Алибаба
2020-05-15 07:38

Одоогийн нөхцөлд үнэгүй, үнэргүй байна цаашлаад үс ч үгүй болно доо.Хүн өөрийгөө мэдэх хэрэгтэй

Зозчин
Зозчин
2020-05-15 11:00

Улс төрийн, хуулийн, урлагийн , спортын эр �########�уудыг яана. Ардчилсан нам биеэ үнэлэгч эрчүүдийн үүр боллоо. Баасанхүү, Сүхбат, Жавхланг эгнээндээ багтааж түр орогнох байр боллоо АН.

зочин
зочин
2020-05-15 11:08

Улстөрөөс арчигдах ажил хийлээ дээ,,,аргагүй л юм мэдэхгүй хүн юм аа,,,

Холбоотой мэдээ

Back to top button