НИЙГЭМСПОРТЯрилцлага

Г.Дашням: Шударга бус зүйлтэй эвлэрэхгүйн тулд МХБХ-ны дэд ерөнхийлөгчийн ажлаа өглөө

Аливаа спортын хөгжил, тамирчдын амжилтад спортод дуртай, элэгтэй, хүн, байгууллагын оролцоо, дэмжлэг асар их чухал. Монголын спортын салбарыг хөгжүүлэхийн төлөө бие, сэтгэлээ зориулж, бусдадаа үлгэрлэж яваа олон эрхэм бий. Тэдний нэг нь MT группийн гүйцэтгэх захирал, “G mobile” группийн ерөнхий захирал, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, Монголын жиү жицүгийн холбооны “Алтан гишүүн”, хөлбөмбөгийн “Улаанбаатар сити” клубийг үүсгэн байгуулагч, эзэн Ганзоригийн Дашням. Бизнесийн төдийгүй спортын салбарт гялалзаж яваа тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаад байгаа юм. Түүнтэй ярилцлаа.

МХБХ-ныхон ХЭТЭРХИЙ УЛС ТӨРЖСӨН, БИ ТЭДЭН ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ БИЛЭЭ

-Та МХБХ-ны дэд ерөнхийлөгчөөр өнгөрсөн жил томилогдсон. Ажлаа өгөх хүсэлт гэнэт яагаад гаргав. Ийм шийдвэр гаргахад тань юу нөлөөлөв?

-Би 2019 оны зургадугаар сард болсон Монголын хөлбөмбөгийн холбооны их хурлаар дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Эл албан тушаалд томилогдсоноосоо хойш Монголын хөлбөмбөгийн спорт, МХБХ-г хөгжүүлэхийн төлөө олон ажил хийсээр өдий хүрлээ. “G mobile”-аараа дамжуулан шигшээ багийн ерөнхий спонсор болж, жилд 50 сая төгрөгөөр ивээн тэтгэж байна. Дээрээс нь манай компани Монголын хөлбөмбөгийн спортыг, хөлбөмбөгчдийг дэмжихийн тулд 8301 гэсэн сери гаргалаа. Энэ серийн орлогын 10 хувийг сар бүр Монголын хөлбөмбөгийн холбоонд хандивлана. Ер нь ийм гэрээг манай “G mobile” компани Монголын спортын нэлээд хэдэн холбоотой байгуулаад байгаа. Хамгийн сүүлд Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран ажиллахаар болсон. За тэгээд, МХБХ, Монголын хөлбөмбөгийн спортод оруулсан хөрөнгө оруулалтын талаар дурьдвал ярих юм их бий. Дахиад зөндөө зүйл хиймээр байна. Харамсалтай нь, ойлголцохгүй зүйл их гарлаа.

-МХБХ-той юу эсвэл тамирчидтай юу?

-Холбоо, тамирчид, дасгалжуулагчдын аль алинтай нь. МХБХ-нд ажиллах хэрүүл, стресс ихтэй, хэцүү юм байна аа. Би хөлбөмбөгийн спортод хайртай, элэгтэй, Монголынхоо хөлбөмбөгийг хөгжүүлэх чин сэтгэлтэй энгийн нэгэн залуу. Санаа, оноо нийлнэ, гар нийлнэ гэж бодоод л МХБХ-ны дэд ерөнхийлөгч болсон. Үнэнийг хэлэхэд би тэдний хэлээр ярьж, тийм хандлага гаргаж чадахгүй юм билээ. Аймар албан ёсны, хэтэрхий улс төржсөн. Өглөө ажил дээр хамт олноороо халуун дотно юм яриад, чөлөөтэй ч суудаггүй. Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг муулмааргүй байна. Гэхдээ санаа нийлэхгүй, намайг ойлгохгүй, дэмжихгүй зүйл их гарсаан. Үүнд нөлөөлсөн нэг зүйл бий. Тэр нь 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий Монгол, Киргизстаны тоглолтын асуудал. Би тэр тоглолтын өмнө МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт олон удаа хандсан.

МОНГОЛ, КИРГИЗСТАНЫ ТОГЛОЛТЫГ НАЙМААЛЦАХ ГЭЖ БУЙ ТАЛААР НАЙЗААСАА СОНССОН

-Тэгэхээр та тоглолтын өмнө энэ талаар мэдэж байсан гэсэн үг үү?

-За, би энэ талаар эхнээс нь ярья. Лондонд хамт сурдаг байсан нэг найз минь Киргизстанд бий. Тэр над руу утасдаад “Чамд нэг юм хэлэх гэсэн юм. Танай хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид Киргизийн багтай юм уу бооцоо тавьдаг цахим сайтын хэдэн гаруудтай уулзаад яваад байгаа юм биш үү. Энэн дээр мэдэж байгаа юм байна уу. Бооцоо тавьдаг сайт энэ тэртэй хуйвалдах гээд  байгаа юм биш үү. Манай улсын (Киргизстан) хэдэн тамирчин саяхан ийм асуудлаас болж эрхээ хасуулсан. ДАШТ-ий урьдчилсан шатны Монгол, Киргизстаны тоглолтыг наймаалцах гээд байх шиг байна. Чи дэд ерөнхийлөгч нь юм чинь энэ асуудлыг шалгаач” гэсэн. Тэгээд нэг орос нөхөртэй танилцуулсан юм.

Тэр хүнтэй цахимаар ярилцлаа. Тэгэхэд тэр хүн “За, Монголын шигшээ баг Киргизэд эхний үед 2:0-дүүлнэ. Дараагийн үед жинхнээсээ өрсөлдөн, бусдад үнэмшилтэй харагдуулахаар тохирч” гэсэн. Оноо, ялалт, хожигдол гээд бүх зүйлийг нарийн таах, бооцоо тавих боломжтой. Тэгээд би гайхаад эхэндээ итгээгүй, худлаа байгаасай гэж бодсон. Тэгээд өнөөх орос хүнээс лавлахад “Танай улсын шигшээ багийнхан ямар ч цалингүй. Бооцооны сайтууд уухайн тас ажиглан, хөнгөхөн ашиглана” гэсэн. Би энэ талаар мэдэнгүүтээ МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт шууд хэлсэн. Тэгэхэд “Чи залуу хүний сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаад байна. Юу яриад байгаа юм бэ. Чи нотолж чадах юм уу. За, юу ч гэсэн судалъя” гэсэн.

-Монгол, Киргизстаны тоглолтоос хэдэн хоногийн өмнө тэгж хандсан бэ?

-За, байз юу билээ. Барагцаагаар сарын өмнө байх. Үнэндээ шударга бус зүйлтэй эвлэрэхийг би хүсээгүй. ДАШТ-ий урьдчилсан шатанд шалгарсан Монголын шигшээ багийн амжилтад ямар нэгэн хууль бус зүйл байхыг би тэвчихгүй. Тийм болохоор л энэ талаар хамгийн түрүүнд дуугарч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарт хандсан юм. Байсхийгээд л “Юу болж байна, яах вэ” гээд асуусан. Намайг юман чинээ тоогоогүй, авч хэлэлцээгүй. Яах учраа олж ядан явахдаа үүсээд буй асуудлыг тухайн үед МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ө.Шижирт ч мөн хэлсэн. Ө.Шижир “Энэ асуудлаар FIFA-д хандаж болно. Юу ч гэсэн Монгол, Киргизстаны тоглолтыг харзная” гэсэн. Тэгээд хүлээлээ.

За тэгээд тус тоглолтын үр дүнг хүмүүс сайн мэдэж байгаа. Тоглолтын өмнө А.Ганбаатар ерөнхийлөгч, Ө.Шижир хоёрт “За, эхний үе 2:0-ээр дуусвал асуудал үүснэ шүү” гэж хэлсэн. Тэгээд тоглолт үзлээ. Яг тийм зүйл болж, Монголын шигшээ эхний үед хаалгандаа хоёр гоол алдсан. Тэгээд дараагийн үед нэг гоол оруулж, тоглолт 2:1-ээр дуусаж, Киргиз хожсон шүү дээ. Тэгэнгүүт нь миний үнэхээр их уур хүрсэн, гайхсан. Бухимдсандаа цахим хуудсандаа стори хийсэн нь үнэн. Ө.Шижир “Миний найз тайвшир. Сторигоо устгачих” гэсэн. Би ч устгасан. Тэгсэн чинь маргааш нь хэвлэл мэдээллийн хэрэглсээр бөөн юм болсон. Цахим ертөнцөөр “Дашням шигшээгийнхний амжилтыг харлууллаа. Холбооны, тамирчдын нэр хүндийг унагаалаа” гээд шүүмжилсэн. Надад тэгэх сонирхол огт байхгүй. Шударга бус зүйлтэй эвлэрээгүй миний буруу биш байлтай.

FIFA ЭНЭ АСУУДЛААР МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧНЫГ ШАЛГАЖ БАЙГАА

-FIFA Монгол, Киргизстаны шигшээ багийн тоглолтыг шалгаж байгаа юм билээ. Та тэдэнд хандсан юм уу?

-Тэгээгүй. Юу гэж тэгэх вэ. FIFA Монголын хэвлэлд гарсан мэдээллээс энэ талаар мэдсэн юм шиг байна лээ. Хэн FIFA-д хандсан юм бүү мэд. Шууд над руу захидал бичээд “Та сторидоо бичсэнийгээ тайлбарлана уу. Танд ямар нэгэн мэдээлэл байгаа бол бид гэрчээр хамгаална. Та айх зүйлгүй, тантай уулзахад бэлэн” гэсэн. Би тэгэхээр нь шударга ёсны төлөө явж буйгаа хэлээд уулзах саналыг нь хүлээж авсан юм. Тэгээд FIFA-ийн төлөөлөгч өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард, МХБХ-ны “Алтан бөмбөг” ёслолын өмнө Монголд ирээд надтай уулзсан. Одоо ярьж буй бүх зүйлээ, бүх үнэнийг түүнд би хэлсэн. Надад бусадтай хуйвалдаад, шударга бус зүйлтэй эвлэрэх хүсэл байхгүй. Холбогдолтой бүх мэдээллээ би FIFA-д өгсөн. FIFA ямар ч үндэслэлгүйгээр тамирчид бандахгүй. Зөвхөн үнэн мөнийг нь тогтоогоод шийдвэр гаргах байх.

Үүнээс болж Монголын шигшээ багийн зарим тамирчин, дасгалжуулагч надад уурласан. Ялангуяа, “Эрчим” клубийн Амараа ах, Болдоо ах хоёр. Магадгүй би андуурсан байж болно. Гэхдээ үнэн мөнийг нь тогтоолгоход буруудах зүйлгүй. Дэлхийн бүх холбоо, хөлбөмөгчид ингэж шалгуулдаг. Монгол, Киргизийн тоглолтыг шалгасан чинь Г.Дашням буруутан болчихлоо. Монгол, Киргизстаны тоглолтыг шалгаж л байгаа болохоос албан ёсны шийдвэр гараагүй байна. Тэгэхээр тэд тоглолт наймаалцсан эсэхийг одоо хэлэхэд эрт. Зүгээр л тэгсэн байж болзошгүй гээд л FIFA шалгаж байгаа юм. Хамаг бурууг над руу чихэж байна.

-FIFA-ийн шийдвэр хэзээ гарах бол?

-Энэ сардаа багтаж гарах сурагтай. Би мэдүүлгээ өгчихсөн байгаа. МХБХ юу ч хийхгүй, анхаарал хандуулахгүй явсаар энэ асуудлыг ийм хэмжээнд хүргэсэнд гайхаж байна. Миний үгийг юман чинээ тоогоогүй, авч хэлэлцээгүй. FIFA Монголын шигшээ таван тамирчнаас мэдүүлэг авч, одоо шалгаж байгаа.

-Зүгээр хэн нэгэн ийм тохиролцоо хийхэд нөлөөлөх боломжгүй. Тэгэхээр нэлээд нөлөө бүхий хүн үүнийг хийсэн байж таарна. Таны бодлоор энэ тохиролцоог хэн хийсэн бол?

-Бооцоо тавьдаг сайтын тухай маш сайн мэддэг, судалсан хүн үүнийг хийсэн байх. Шигшээ багаа базчихдаг хэдэн тоглогч очоод тохиролцох боломжтой. “За, тэд, тэдийг хувааж авъя. Тэгж хожигдоод, ингэж шар хуудас аваад дийлдье” гээд тохиролцох, тоглолтоо наймаалцахыг үгүйсгэх аргагүй. Ийм асуудлын хажуугаар би хэзээ ч дуугүй өнгөрч чадахгүй. Магадгүй манай найз андуурсан, ийм зүйл болоогүй байж болно. Тэгвэл сайн л биз дээ. Аштай юу даа. Монголын шигшээ багийнхан цаашид зөндөө олон том тоглолт хийнэ. Тэгэхээр мордохын хазгай болох вий, Монголын шигшээ багийн нэр хүнд сэвтэхээс, олон улсад нэр хүнд нь унахаас сэргийлсэндээ л энэ талаар түрүүлж дуугарсан юм, би. Монголын хөлбөмбөгийн холбоо, шигшээгийнхнийг муухай харагдуулах гэсэндээ ингэсэн юм огт байхгүй. Шударга үнэний төлөө зөв зүйл хийсэндээ итгэлтэй байна. Харин ч энэ асуудлыг МХБХ нуух бус, нийтэд ил мэдээлэн, шударга үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Гэтэл тэгэх хүсэлгүй байх шиг.

“ЧИ ХӨЛБӨМБӨГИЙН ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ” ГЭХЭД НЬ ИХ ГОМДСОН

-Та МХБХ-ны дэд ерөнхийлөгч болоод хэдхэн сарын дараа энэ асуудал гарсан. Үүнээс болж шигшээ багийн зарим дасгалжуулагч, тамирчин танд уурласан гэлээ. МХБХ-ны удирдлага, тамирчин, дасгалжуулагчийн хандлага таныг ажлаа өгөхөд хэр нөлөөлөв?

-Ажлаа өгөхөд хүргэсэн олон шалтгаануудын нэг нь мөн. МХБХ-ны Шуурхай зөвлөлийн хурал хэд хоногийн өмнө болов. Ёо, юу болсон гэж санана. Холбооны удирдах зөвлөлийн зарим гишүүн над руу дайраад “Чи холбооны, хөлбөмбөгийн төлөө юу хийсэн юм бэ” гэсэн. Тэгэхээр нь “За, би Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө үнэхээр зүтгэж, хөрөнгө оруулж байгаа шүү” хэмээв. Зарим нь “Чи МХБХ-нд хандахгүй шууд FIFA-д мэдэгдчихлээ” гэхээр нь “За, ёстой тэгсэн юм байхгүй. Би МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт энэ талаар хандсан. FIFA-д хандсан юм огт байхгүй” гэсэн. Би өмнө нь А.Ганбаатар ерөнхийлөгчид утсаар, Шижиртэй хэд хэдэн удаа уулзаад энэ асуудлыг хэлж, ямар нэгэн тоймтой арга хэмжээ авахыг хүссэн шүү дээ. Ө.Шижир намайг үнэхээр дэмжсэн, надад зөвлөгөө өгсөн.

Түрүүн ярьж байсан руу эргээд оръё. За, тэгээд өнөөх Шуурхай хурал дээр нэлээд маргаан болов. “Чи Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө юу хийсэн юм бэ” гэхэд нь их гомдсон. Би FIFA-аас, улсаас нэг ч төгрөг авалгүйгээр хувийнхаа хөрөнгөөр олон зүйл хийсэн. Мөнгө тоглоом биш. Спортод элэгтэй, хайртай болохоороо тэдэн, эдэн төгрөгөөр хөрөнгө оруулалт, хийлээ дэмжлээ гээд үнэндээ нарийн тоо гаргаад, өөрийгөө сурталчлаад явахыг хүсдэггүй. Холбооныхны тэр үг намайг үнэхээр гомдоосон.

ҮНЭХЭЭР ИХ ГҮРИЙЛЭЭ, ОДОО ХАНГАЛТТАЙ

-Тэгээд та ажлаа өгье гэж хэлсэн юм уу?

-Тэр Шуурхай хурал дээр ажлаа өгөхөө хэлээгүй. Хурлын дараа Хэнтий аймаг руу жиү жицүгийнхээ хамт олонтой явж, хэд хоног сайхан салхинд гарч, амарчихаад ирлээ. Би Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн МХБХ-ны дэд ерөнхийлөгч болсон. Гэтэл МХБХ тэр чигээрээ улс төр юм билээ. Би улс төрд үнэн голоосоо дургүй. “Дашням “Улаанбаатар сити”-д их мөнгө үрсэн.Тэр алдагдлаа нөхөх гээд холбоонд орлоо” гэх яриа их гарсан, сошиалаар сэвсэн.

Би Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, Монголын жиү жицүгийн холбооны “Алтан гишүүн”. Спортынхны жаргал зовлонг сайн мэднэ. Гэтэл Монголын хөлбөмбөгийн холбооныхноос намайг хэн дэмжсэн юм бэ. Манай хоёр найз л дэмжсэн. Бусад нь ахархаж, томрохоос өөр юу хийсэн юм бэ. Хийж бүтээн, шударга бус зүйлтэй эвлэрээгүйнхээ төлөө адлуулсандаа би шаралхсан. Тэгээд л “За, больё. Хангалттай” гэж бодсон.

Дэд ерөнхийлөгчийн ажлаа өгөх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт өглөө. Би гоё хамт олонтой, инээж хөхрөөд баймаар байна. МХБХ-ны дотоод уур амьсгал, хэрүүл, үл ойлголцол нь надад үнэхээр таалагдаагүй. Тийм нөхцөлд дахиад гүрийж ажиллахыг хүсээгүй. Би шантарсан, гомдсон. Зөвхөн намайг бус MT, “G mobile” группийг, гэр бүлийг минь сошиалд элдвээр бичиж, доромжлоход эмзэглэсэн. Хэн тэгүүлэхийг хүсэх юм бэ. Би нэг зүйл анзаарсан. Багийн эзэд холбооны Удирдах зөвлөлд байх ёстой дэмий юм билээ.

-FIFA шигшээ багийг шалгаж эхлэнгүүт Г.Дашням дундаас нь зугтахын тулд ажлаа өглөө гэж зарим хүн хардаж магадгүй.

-Нээрэн тэгж магадгүй л юм. Намайг мэдэх нэг нь сайн мэднэ. Ялангуяа спортын хүрээнийхэн намайг бүр ч илүү мэднэ. Би хэзээ ч тэгэх хүн биш. Би зүгээр МХБХ-ны Удирдах зөвлөлд баймааргүй байна, дахиж тэднээс болж стресстэж, бухимдмааргүй, заваан улс төрд хутгалдсан хүмүүсийн дунд баймааргүй байна. Би ажлаа өгсөн гээд МХБХ-той байгуулсан гэрээгээ цуцлахгүй. “G mobile” группээрээ дамжуулан Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд хэрэгжүүлж буй төслүүд хэвийн үргэлжилнэ. Нээрэн, Шуурхай хурал дээр ямар хөгийн юм болсон гэж санана.

-Юу болсон юм бэ?

-“Чи Монголын хөлбөмбөгийн төлөө юу хийсэн юм бэ” гээд даналзаад байсан хүмүүс чинь хурал дуусахын өмнө “Дээд лиг ерөнхий спорсоргүй болчихлоо. Дашням аа чи ивээн тэтгэчих” гэж байгаа юм даа. Би лав хэзээ ч тэгж хэлж чадахгүй. “Та нар намайг сая үхтлээ загнаж, загначихаад одоо яаж ингэж хэлж чадаж байна аа. Ингэх нүүр та нарт байна уу” гэж хэлсэн. Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд тийм хандлагатай байвал хөлбөмбөгийн тэмцээнийг хэн ч ивээн тэтгэхгүй. Тэгж доромжлуулчихаад олон зуун сая төгрөгөөр ивээн тэтгэх юм гэнэ. Би бизнесмен хүн. Хэд хэдэн байгууллага удирдаж байна. Өдий хүртэл зөндөө зүйл үзсэн. Гэхдээ ийм доромжлол үзээгүй. Үнэнийг хэлсний төлөө ингэж адлаж, Монголын хөлбөмбөгийн төлөө төдийгөөс өдий хүртэлх хугацаанд хийсэн бүхнийг маань харлуулж, үнэлэхгүй, үнэ цэнэгүй болгож буйд урам хугарсан. Гомдолтой байна.

Н.ЦЭДЭНБАЛ НАМАЙГ ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧСӨН ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААН, ГҮТГЭСЭН

-Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй асуудлын нэг нь үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал та хоёрын байгуулсан гэрээ. Н.Цэдэнбал таныг гуравдагч этгээдийн нэр дээрх байр амласан, гэрээгээ зөрчсөн гэж мэдэгдээд буй. Яг юу болсон талаар ярихгүй юу?

-Манай “Улаанбаатар сити” баг 2017 онд түүнтэй таван жилийн гэрээ байгуулсан. Гэрээ дуусахаар түүнд байр өгөхөөр тусгасан юм. Би Н.Цэдэнбалын найз, хамаатан, ах нь биш. Зүгээр “Улаанбаатар сити” клубийн эзэн, менежментээ базаж ажилладаг. Н.Цэдэнбал бид хоёр байгуулсан гэрээ маш энгийн. Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клубт таван жил тоглоно. Таван жил хүчин зүтгэснийхээ дараа байр авна. Гэрээг зөвхөн клуб цуцлана гэж тусгасан. Таван жилийн хугацаанд ямар нэгэн мөнгөн цалин өгөхгүй гэж маш тодорхой тусгасан юм л даа. Энэ гэрээ 2022 онд дуусах учиртай.

Гэрээ байгуулсны дараа Н.Цэдэнбал байрандаа орсон. Тухайн байр нь одоо ч миний нэр дээр бүртгэлтэй. Гэрээний хугацаа дуусахаар түүний нэр дээр шилжүүлэхээр төлөвлөж, тохирсон юм. Гэтэл ийм зүйл болчихлоо. Н.Цэдэнбал намайг гэрээгээ зөрчсөн гэж худал мэдээлэл тараан, гүтгэж байгаа. Тийм л юм бол гэрээгээ нийтэд дэлгэх хэрэгтэй. Тэгэхгүй байгаа биз дээ. Багаасаа гарах өргөдөл бичиж өгснөө мөн нийтэд дэлгэх хэрэгтэй. Тэгж байж хүмүүст тэнцвэртэй мэдээлэл хүрнэ.

Би Монголд анх удаа багийнхаа тоглогчид байр өгөхөөр гэрээ байгуулсан. Анхандаа би Н.Цэдэнбалыг сарын сая төгрөгөөр цалинжуулж байв. Нэг жилийн хугацаанд сар бүр сая төгрөгийн цалин авсан. Тэгээд гэрээгээ сунгах болоход Н.Цэдэнбал надад “Цалингүй шууд байр авах гэрээ байгуулъя. Байртай болчихмоор байна” гэсэн. Өөр хүний нэр дээр, гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй юм ер байхгүй. МТ групп бусдаас өрөндөө тэр байрыг авсан юм. Анхны эзнээс миний нэр дээр шилжүүлэх хооронд ганц нэг сар болсон нь үнэн. Н.Цэдэнбал тэрнийг нь өөр хүний нэр бүртгэлтэй, гуравдагч этгээдийн байр гээд худлаа яриад байгаа юм.

Н.ЦЭДЭНБАЛ МИНИЙ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, БАГААС ГАРАХ ШАЛТАГ ХАЙСАН

-Н.Цэдэнбал та хоёрын дунд яагаад энэ асуудал үүсэв. Таны буруу бий юү?

-Би багийн эзэн хүн. Тоглогчдоо шаардлага тавина, магтахдаа магтана. Шүүмжлэхдээ шүүмжилнэ. Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клубийн ахлагч байсан. Би түүнд үнэхээр их итгэдэг байсан. Тийм болохоороо л ахлагчаараа томилсон шүү дээ. Багийнхны дунд ямар нэгэн асуудал гарвал би Н.Цэдэнбалтай л ярина, санал, бодлоо хуваалцдаг байв.

Энэ оны эхэнд манай баг Монгол Улс төлөөлөн “AFC cup”-т өрсөлдөх гээд бэлтгэлээ бүр нарийн системтэй, байрлаж хийсэн. Дээд лигт түрүүлсэн шагналын сангийн 50 сая төгрөгөө аваад, шигшээ багийн дасгалжуулагчдаар хүртэл дасгалжуулаад үнэхээр бүх нөхцөл, боломжоор нь хангаж, хөрөнгө гаргасан.

Гэтэл нэг удаа “Улаанбаатар сити” клубийн гүйцэтгэх захирал Золбаяр “Цэдэнбал гадны тамирчид авч ирээд бэлтгэл хийгээд байна” гэсэн. Би гайхаад чамаас зөвшөөрөөл авсан юм уу гэхэд толгой сэгсрэв. Тэгээд би Цэдэнбалтай уулзаад “Чи бэлтгэл дээр яагаад гадны тамирчид авч ирээд байгаа юм бэ. Багийнхныгаа зангид. Ажлаа аятайхан хийж чадахгүй бол өргөдлөө өгөөрэй” гэсэн. Ямар ч байгууллагын удирдлага ажилтандаа иймэрхүү шаардлага тавьдаг. Зүй бус юм ер байхгүй. Тэгсэн чинь “Өө, за явчихъя. Гуйж энд байхгүй шүү. 30 гишүүнтэй баг байгуулчихаад олон юм яриарай” гэсэн. “Чи найзтайгаа харилцаагүй шүү. Би багийн эзэн чинь” гэхэд шууд бэлтгэлээ хаяад явсан.

“AFC cup” болохоос хэдхэн хоногийн өмнө багийн ахлагч хүн тэгж болох уу. Надтай муудалцаж, яаж ч болно. Тэр олон хүний хөдөлмөрийг тэгж үнэгүйдүүлж болохгүй. Тийм чухал тэмцээний өмнө тэгсэн шүү дээ. Манай клубийнхэн намайг аргадаад Н.Цэдэнбалтай уулзахыг ятгасан. Н.Цэдэнбал надтай уулзъя гэхээр нь уулзсан. “Танай хуульч байраа буцааж авна гэлээ” гээд уурласан. Гэрээгээ зөрчөөд явсан хүнтэй хуульч холбогдох нь тодорхой шүү дээ. Тэгэхээр нь “За, Н.Цэдэнбалаа чи надаас уучлалт гуйчих. Тэгээд явж ажлаа хий. Багаасаа гармаар байгаа бол би хориглохгүй” гэсэн. Н.Цэдэнбал багаасаа гарна гээд л гүрийсэн. Гарангуутаа сошиалд баахан юм бичиж, худал мэдээлэл тараасан. Бид хоёрын маргаан байгуулсан гэрээний дагуу л шийдэгдэнэ.

Н.ЦЭДЭНБАЛ БИД ХОЁР ЗӨВХӨН ТАВАН ЖИЛ ТОГЛООД БАЙР ӨГӨХ ХАТУУ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

-Хэрвээ таван жилээс өмнө гэрээгээ цуцалбал хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-Энэ талаар тэгнэ, ингэнэ гэсэн заалт ер байхгүй. Үнэндээ ийм юм болно гэж би огт бодоогүй. Н.Цэдэнбал таван жил тоглох, гэрээ дуусахаар нь байр өгье гэж бодсон. Надад том туршлага боллоо. Дараа дараагийн гэрээнд нарийн тусгаж баймаар юм байна. Ийм зүйл болно үнэхээр төсөөлсөнгүй. Н.Цэдэнбал өөрийгөө хохироосон шүү дээ. Зөвхөн таван жил тоглоод байр өгнө гэсэн хатуу гэрээ гэдгийг тодотгоё.

-Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клубтэй гэрээ байгуулснаасаа хойш 2 жил, гурван сар тоглосон. Гэтэл гэрээнд тусгаагүй гээд дээрх хугацаанд тоглосон хөдөлмөрөөрөө хохироод үлдэх нь. Энэ хэр шударга вэ?

-Манай клубт 2.3 жил тоглосон гээд би түүнд ямар нэгэн нөхөн олговор олгохгүй. Яагаад гэвэл гэрээнд тэгж тусгаагүй. Гэрээ бол гэрээ. Яах вэ, би бусдад лаг болж харагдах гээд, хэл амнаас төвөгшөөгөөд Н.Цэдэнбалд мөнгө өгж болно. Тэгвэл гэрээ байгуулахын хэрэг юу байгаа юм бэ. Тамирчин болгон гэрээгээ цуцлангуутаа багийнхаа эзнийг элдвээр хэлж, мөнгө аваад байвал юу болох вэ. Н.Цэдэнбал надтай ямар гэрээ байгуулсныгаа маш сайн мэдэж байгаа. Түрүүн нэг жилийн хугацаанд Н.Цэдэнбалыг сар бүр сая төгрөгөөр цалинжуулснаа хэлсэн. Би түүнд нэг удаа 10 сая төгрөгийн урамшуулал олгосон шүү дээ.

-Үндэсний дээд лигт “Улаанбаатар сити” клубийг ахлан түрүүлэхэд үү?

-Тийм ээ. Энэ талаар Н.Цэдэнбал ер дурсдаггүй. Угаасаа гэрээнд энэ талаар тусгасан юм. Үндэсний дээд лигт “Улаанбаатар сити” клубийг түрүүлгэвэл 10 сая төгрөгийн урамшуулал олгоно гэж гэрээндээ тусгасан. Би түүндээ хүрсэн. Хамгийн гол нь Н.Цэдэнбал манай багаас өөрийнхөө хүслээр гарсан юм шүү. Нэгэнт таван жилийн гэрээгээ дуусгаад байраа авчихаасай гээд үнэхээр хүссэн шүү дээ. Би тэр байрандаа өөр хүн байгуулаад, хөлслөж болох л байсан.

Н.Цэдэнбал Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан байна лээ. Шүүхээс намайг Н.Цэдэнбалд тэдэн төгрөг нөхөж олго гэвэл шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Н.Цэдэнбал амбийцалж, гарах гэж зүтгэсээр байгаад гарсан. Өөр багаас томоохон санал ирээд л гарахын тулд тэгж улайрсан байх. “Улаанбаатар сити” клубээс гарангуутаа “Эрчим”-д нэгдсэн шүү дээ.

-“Улаанбаатар сити” клубээс гарах хүсэлтийг нь та зөвшөөрсөн үү?

Н.Цэдэнбалын багаас гарах өргөдөл

-Тэгсэн. Байнга утсаар холбоо барин, гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Би зөвшөөрөхгүй, гэдийж болох л байсан. Манай зарим найз “Ямар сонин тамирчин бэ. Гэрээг нь цуцлахгүй, сэлгээнд суулгаад хашраагаач” гэсэн. Би тэгж амжилтаар нь хохироохыг хүсээгүй. Н.Цэдэнбал гэрээгээ дуустал тоглоод байраа авчихад л болох байсан. Таван жил тоглосных нь дараа би амласан байраа өгөхгүй бол харин хүссэнээрээ сошиалд сэвж, шүүхэд хандвал өөр хэрэг шүү дээ.

ХАН-УУЛ ДАХЬ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГӨӨР БАРЬСАН

-Спортын салбарын хөгжил, тамирчдын амжилтад ивээн тэтгэгч чухал. Спортод хайртай, элэгтэй та МХБХ-нд гомдож. Спортод хайртай, элэгтэй эрхмүүд, ивээн тэтгэгчдэд хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Би МТ групп, “G mobile”-аараа олсон ашгаараа гадаадад лаг машин аваад, Монголд сүүлийн үеийн машин унаад амьдарч болох байсан. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй. Бүх ашиг, орлогоо спортод зориулсаар өдий хүрлээ. Хан-Уул дүүрэгт би FIFA, Европын стандартын дагуу хөлбөмбөгийн талбай барьсан. Тэр талбайг барихад тэрбум гаруй төгрөг зарцуулсан шүү дээ. FIFA-ийн, улсын бус хувийнхаа мөнгөөр барьсан.

“Улаанбаатар сити” клубт оруулж буй миний хөрөнгө оруулалт овоо жин дарна. Би клубээ 2016 оны гуравдугаар сарын 18-нд байгуулсан. Манай баг Үндэсний дээд лиг, Холбооны цом, Супер цомын аварга.

ГАНЗОРИГИЙН ДАШНЯМ ГЭЖ ТОДОТГООД СОШИАЛД ХАРЛУУЛАХАД ЭМЗЭГЛЭДЭГ

-Таны аав Монголд нэртэй, томоохон бизнесмен. Хазгай гишгэчихгүй юм сан, аавынхаа нэрийг сэвтүүлчихгүй юм сан гээд их хичээдэг байх. Энэ нь заримдаа дарамт болох юм уу?

-Аав минь жинхэнэ бизнесмен, хоншоортой эр хүн. Бор зүрхээрээ зүтгэсээр байгаад МТ группийг байгуулсан. Аав минь хэзээ ч улс төр сонирхож байгаагүй. Би ааваасаа үргэлж суралцан, үлгэрлэдэг. Сүүлийн үед сошиалд андуу, ташаа мэдээлэл тархан, намайг Ганзоригийн Дашням гээд харлуулахад эмзэглэдэг.

-Та жиү жицүгээр хичээллэдэг, олон улсын цөөнгүй тэмцээний медальтай. Эл спортоос та юу сурав?

-Би жиү жицүгийн спорт, Монголын жиү жицүгийн хамт олныхоо тухай ярих үнэхээр дуртай. Бид үнэхээр амь халуун, хамгийн супер эв нэгдэлтэй хамт олон. Би жиү жицүгээр хичээллээд хоёр жил болж байна. Эл спортоор хичээллэснээр би хатуужилтай, сахилга баттай болсон.

Би хамгийн сүүлд Сөүлийн тэмцээнээс мөнгөн медаль авсан. Хагас шигшээд өрсөлдөхөд ямар сайхан байсан гэж санана. Дэвжээн дээр надад хэн ч туслахгүй. Бүх зүйл надаас шалтгаална. Эх орноо төлөөлөн олон улсын тэмээнд оролцох, амжилт гаргаад Төрийн дууллаа эгшиглүүлэн, төрийнхөө далбааг мандуулах үнэхээр сайхан. Хүн бүхэнд олдохгүй ховор хувь заяа шүү дээ. Би бэлтгэлээ О.Болд-Эрдэнэ багшийнхаа удирдлагад хийдэг. Одоо цагаан бүсний ангиллын дөрвөн дантай. Цэнхэр бүсний болзол хангахад их ойрхон байгаа.

-Та Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч. Туялзуур сэлмээр хичээллэдэг үү?

-Хичээллэдэггүй. Туялзуур сэлэм үнэхээр гоё элит спорт. Манай туялзуур сэлэмний холбооны хамт олон, тамирчид их гоё. Хосоо (Б.Хосбаяр) гээд манай нэг найз бий. Яагаа вэ, Араб Хосоо. Намайг туялзуур сэлэмний спорттой амьдралаа холбоход Хосоо маань их нөлөөлсөн, сайхан баг бүрдүүлсэн. Туялзуур сэлэмний хамт олондоо их хайртай.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Хэрвээ тантай санаа нийлэх баг бүрдвэл МХБХ-нд эргэж очих уу?

-Би тийм баг бүрдүүлчихээд эргэж очно. Улс төрөөс хол байх, санаа нийлэхгүй хүмүүстэй хамтарч ажиллахгүйн тулд МХБХ-ны дэд ерөнхийлөгчийн ажлаа өгсөн юм шүү. Үнэндээ ганцаардлаа, одоо хангалттай. Надад спортыг буруугаар ашиглах хүсэл огт байхгүй. Би хөлбөмбөгийн спортод үнэхээр дуртай, хайртай. Эл спортыг хөгжүүлэхийг үнэхээр их хүсэж байна. Бусдыг шүүмжлэхээсээ өмнө сайн, сайхан зүйлийг нь, хийж, бүтээснийг нь түрүүлж хардаг байгаасай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-05-15 09:04

uneniig l helsen bn yag unendee mgl iin hulbumbugiin holboo gej 1.5say $ deer l togloh gesen baagii nar bdag shuu dee,iim zaluuchuud dahij orj irehgui bhoo haramsaltai

Зочин
Зочин
2020-05-15 11:42

Ийм мундаг з�##�уусыг л дэмжих хэрэгтэй юм байгаан ш дээ. Х.Азжарг�##� гэдэг �########� хүүхэн, Ө.Шижир гэгч садар эр (Номин гэдэг нарийн бичигтэй байнга ша�##�цдаг), А.Ганбаатар гэдэг гаж донтон �######�ний донтонгууд энэ холбоог сүйрүүлж байгаа.

Burnee
Burnee
2020-05-18 18:45
Reply to  Зочин

shijir ganbaatar 2 UZ g Songinhairhan duurgiin ardchilsan namynkhaar duurgeed baigaa n todorkhoi bizdee.hul bumbugchid tereljid ganbaatar gadaad harilzaany ajiltan Mongoljingoo 2yn bichlegiig damjuulaad l bdag bizdee

Анхаа
Анхаа
2020-05-20 12:53
Reply to  Burnee

Ямар бичлэг юм бол?

Зочин
Зочин
2020-05-15 18:53
Reply to  Зочин

Сүйрүүлэх гэж харинч дээшээ өргөж байгаа байх шүү.гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр бүх зүйлийг мөнгөөр шииддэг архи пиво уухаар л ажил яриж чаддаг новшнууд л жинхэнэ сүйрүүлнэ шүү!

Зочин
Зочин
2020-05-15 18:14
Reply to  Зочин

Сүйрүүлэх гэж харинч дээш нь өргөж байгаа шүү.гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр бүх зүйлийг мөнгөөр шииддэг архи пиво уухаар л ажил яриж чаддаг хүмүүс л жинхэн сүйрүүлнэ шүү!

Хангай
Хангай
2020-05-15 17:55
Reply to  Зочин

Сүйрүүлэх гэж харин ч дээш нь өргөж байгаа шүү гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр мөнгөөр бүгдийг шийдэхгэж оролддог архи пиво уухдаа л ажил яридаг хүмүүс сүйрүүлнэ шүү

Нар сар
Нар сар
2020-05-15 12:14

Спортын холбоодод яг иим сэтгэлтэй хөрөнгө мөнгө санхүү сэтгэлээ зориулсан хүмүүс цөөнгүй байдаг Харин эцэст нь яг иим байдлаар хэлэгдэж тэд спортоос холддог

Нар сар
Нар сар
2020-05-15 12:15

Яагаад холддог вэ гэхээр тухайн спортод сохор зоос ч гаргаагүй амбиц хөөсөн хорчингуудын хов хороос болж тэд холддог вм

Нар сар
Нар сар
2020-05-15 12:16

Хорт могой хорчингуудын амь их бөх байдаг тэд өөрсдиинхөө үргэлжлэлииг яг үлдээж чаддаг жинхэнэ �##�бин чөтгөр

Нар сар
Нар сар
2020-05-15 12:17

Хэд хэдэн спортын холбоодод тиим хүмүүс цөөнгүй бгаа

ууэужх
ууэужх
2020-05-15 14:38

Мангар сах�##�аа авчаасай. Чамд зохихгүй байна.

Suugii
Suugii
2020-05-15 23:37
Reply to  ууэужх

Pzda min hucaj bai meduu hunii ymr zus caraitai bna camd ogt padlii bhq shvv cham shig hiij buteesn ymq arcaaq hogiin ymnuud ene huniig muulj ingj hucahq shvv anhaaruulchii!!!!

Аагий
Аагий
2020-05-15 18:02
Reply to  ууэужх

Сах�##� гэж бодож байна уу камэр шдээ

Зочин
Зочин
2020-05-15 15:43

Zuv l yum yarij.

Монгол
Монгол
2020-05-15 17:36

ганц club учирыг нь олж чадахгүй байгаа хүн хөлбөмбөг Холбооны дэд ерөнхийлөгчөөр яаж ажиллахав дэ самрах байлгүй дэ

Зочин
Зочин
2020-05-15 18:02

Shaadag s#a ve eneuunii hulbumbug hugjuulne gj yu bdgiin

Монгол
Монгол
2020-05-15 18:11

Ганц club хэдэн тамирчдынха учирыг нь олж чадахгүй байгаа хүн яаж дэд ерөнхийлөгч хийж чадхав дэ �######�сан нь дээр

Монгол
Монгол
2020-05-15 18:27

Гац club хэдэн тамирчдынха учирыг олж чадахгүй байгаа хүн яаж дэд ерөнхийлөгч хийж чадхав дэ самрана биздэ �######�сан нь дээр

Зочин
Зочин
2020-05-15 18:39

Энэ одоо үндэсний шигшээ багаа ингэж хэлж бгаа хүн спортод элэгтэй хүн бж чадхуу ганц клуб ганц тамирчин аваад явж чадахгүй бж олон хүний хүч хөдөлмөр итгэл найдварыг бөхөөж �######�өөч арчиж чадахгүй баян айлын мангар бацаан

Болдбаатар
Болдбаатар
2020-05-15 18:58

Хоол идсэн тогооруугаа нулимдаг ийм муухай ёсгүйгүй дэд Ерөнхийлөгч гэж байж болох уу жудаггүй з�##�уу вэ ямар

Ховдын Билгэбаатар
Ховдын Билгэбаатар
2020-05-15 19:02

Аливаа спорт бол дүрэмтэй, Хөлбөмбөг ч өөрөө дүрэмтэй т�##�байн дотор ч гадна ч сума бөх ч адилхан байдаг биддээ.
энэ нөхөр УИХ-д бие дааж дэвших нь л дээ

Хөлбөмбөгийн хорхойтон
Хөлбөмбөгийн хорхойтон
2020-05-15 19:50

Том холбоонд ажиллах чадвар бхгүйлдээ ажилаа өгсөн нь дээр шигшээ багаа ингэж хэлж бга хүн ямар ч чадваргүй гсн үг хувийн компанидаа даргацараа хгд явж бвл таарна

Хөлбөмбөгийн хорхойтон
Хөлбөмбөгийн хорхойтон
2020-05-15 20:05

МХБөмбөг урьд бгаагүйрээ хурдацтай хөгжиж бхад энэ мэт увиагүй хүний хсн зүйлийг үгүйсгэж хөлбөмбөгчидрүү нулимж эрээ цээргүй худ�##� ярьж ийм хүн эртхэн тараа таниулаад хөлбөмбөгөөс холдож бгд баяртай бна

Зүрхний хилэн
Зүрхний хилэн
2020-05-15 20:09

Энэ одоо хэдэн бор юм өгөөд хаана ч юу ч хуцаж болно гэж боддог юм бхдаа Миний хөлбөмбөгийг минь бүү доромжил хөлбөмбөгөөс минь хурдан �######�

ууэужх
ууэужх
2020-05-15 21:33

Харах царайны нах�##�ный духлаа бизду л бна шд. Номтойбаярын өрөөсөн дугуй.

Сумьяа
Сумьяа
2020-05-15 23:24

2 жилийн өмнө гэр бүлийн хүрээнд энэ холбоог худ�##�даж авах т�##�аар ярьж байсан гэдгийг компаний нөхөд нь ярьдаг Цаад зорилго нь Холбооны Ерөнхийлөгч болж цаашлаад Арабын нефтийн бизнесийн нөхөдтэй нийлэж бинзин оруулж ирэх гэж

Зочин
Зочин
2020-05-16 08:45

Surguuli tuguschuud yum yarildaa... tom tom shaagaad.

Зочин
Зочин
2020-05-18 11:16
Reply to  Зочин

Chinii hajuud hamaagui sain bolovsroltoi, England-d bolovsrol ezemshsen zaluu shuu

Kaput
Kaput
2020-05-16 09:13

ene zaluug muulad baigaa archaagui,uursduu 1 zoos gargaj dem boloogui yuch xiij chadaxgui xeruuliin buzaruudaad xelxed mongold xul bumbugiin sport chin iim yanzaaraa xugjixgui udaxgui sunun,bur bolison deer!!! zugeer bairnii gadaa toglo

Зочин
Зочин
2020-05-16 11:57

Өөөрөө Жаст Батхүүгийн Эрдэнэтийн луйвар гээчид оролцож олон сая долларын хэрэгт нь хамтарч бинзин шахсан гэдэг хэрэгээр АТГ-д ш�##�гагдаад аавтайгаа хамт 72 цаг шоронд суусан хэрэгтэн гэгдэг тэр хэрэг нь юу болсон вэ худ гар байна л дөө

zochin
zochin
2020-05-16 12:49

UB city клубынхээ тамирчдыг дарматлаад зодоод хэл амаар доромжлоод боол шиг харьцдаг хэлсэндээ хүрдэггүй ц�##�ингаа өгдөггүй гээд тамирчид өөрсдөө хэлээд байгаа биздээ ам ажил нь зөрөөд үүгээр нэр төр олох санаатай нөхөр байжээ

Zochin
Zochin
2020-05-16 15:57

Hulgai hiisen hun hamgiin turuund hen hulgai hiisen bee geel charlaad bdag bizdee. Yag l chinii zan bndaa Dashka min

Тэнэг гар вэ
Тэнэг гар вэ
2020-05-16 16:17

Чи бизнессээрээ "Жаст Ойл" компаний бохир мөнгийг угааж өгөөд,тэр чинь яригддаг байсан биздээ? Бохир мөнгөнөөс олсон тэр их мөнгөнөөсөө спортод хэдэн х�##�тар төгрөг гаргачихаад одоо өөрийг чинь хөлбөмбөгийн хаан гэсэнгүй гээд байгаа юмуу. ИЧ

Zochin
Zochin
2020-05-16 16:18

Byaraa medej goroo tanij bna uu? xxa odoo yasan diilehee bolison uu? bussinesmen ch boldoo. Chi ene sportod julidaj bnaa

Zochin
Zochin
2020-05-16 16:19

Хувийн клубтээ хэдийг гаргаж, хэдийг үрэх нь компаний л асууд�##�, шийдвэр. Тэрийгээ холбоонд чихээд л гомдоллоод байх юм бол инээдтэй байна. Олигтой ажиллаж чадахгүй, нүдний булай болчихоод одоо тэрийгээ цайруулах гээд гомдсон дүрд тоглоод

Zochin
Zochin
2020-05-16 16:21

Юу юу гээд байгаа бацаан бэ? Чи ямар ч бат�##�гаа нотолгоогүй пост оруулснаас чинь болж Монголын шигшээ багийн нэр хүнд ингээд шороотой хутг�##�даж байна. З�##�уу хүн байж арай өөр сэтгэж болдоггүй юм уу.

zochin
zochin
2020-05-16 17:09

Монголын хөлбөмбөгийн с�##�барт ганцаараа мөнгө зарсан мэт ярьжээ энэ с�##�барт 10,20,30 жил мөнгө төгрөг, сэтгэл зүрхээ зарцуулсан Эрчим, Хоромхон, Унага, Мазаа�##�ай, ДЭРЭН, Сэлэнгэпрэсс гээд баг хамт олон клубуудыг яана гэсэн хэрэг вэ тэд ажил

sugaraa
sugaraa
2020-05-18 11:05

Сүүлийн жилүүдэд Хөлбөмбөгийн хөгжил дээшээ гарч ирж байна, Монголдоо ч Гадаадад ч, Холбоог муухай харагдуулж байгаад өөрөө сонгогдно гэж бодож байгаа бололтой, Мөрийн хөтөлбөрөө шударгаар гаргаад өрсөлд л дөө. Спортыг спортоор нь үлэдээ

Дамиран
Дамиран
2020-05-18 17:47

хөл бөмбөгт огт хамаар�##�гүй ганбаатар шижир энэ холбооны гаднаас орж ирж байгаа хян�##�тгүй их мөнгөн дээр тоглох гэж энэ холбоог АН оролцуулан будилуулсан нь хэнд ч тодорхойшдээ...СХД ийн АН нөхдүүд удирдах зөвлөлөөр нь дүүрсэншдээ

Зочин
Зочин
2020-05-20 14:01

Элбэгдоржийн утсан хүүхэлдэй Ганбаатар, энэ 2 дүндээ дүн. Хөлбөмбөгөөс �######�аарай та нар

myagaa
myagaa
2020-05-21 19:03

Дашнямаа чи Хөлбөмбөгийн ажлыг унагаж тэмцээн ур�##�дааны гутааж өөрөө нэрд гарна гэвэл эндүүрэл Чиний клубуудээс бусад нь клуб баг хамт олон биш үү

Зочин
Зочин
2020-05-28 15:00

Санамсаргүй энэ мэдээг олж уншлаа. Багт байсан хугацааны хөдөлмөрийн хөлсийг олгохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ. Байгууллагынхаа хүний нөөцийн ажилтан, нягтлангуудаас асуугаарай. Тэд өөрийн чинь бурууг хэлээд өгнө.

Bekk
Bekk
2020-05-29 00:17

Novshiin gar bnda ene ezen

Холбоотой мэдээ

Back to top button