НИЙГЭМ

С.Цогтсайханы охин: “Хонхны дуу” бол АН-д элсэхийн тулд дуулдаг дуу биш

“Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайханы охин Сантаа манай сайтад хандан, нэгэн мэдэгдэл илгээсэн.Бид мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

УИХ гишүүн, дуучин С.Жавхлан хэд хоногийн өмнө “Хонхны дуу”-г дуулан өнөөдөр харин АН-д элсэв. Элсэхдээ АН-ын дарга С.Эрдэнэд “Хонхны дуу”-г монгол бичиг, кирилл үсгээр бичсэн дурсгалын жааз бэлэглэж, С.Эрдэнэ дарга түүнийг нь мөргөн хүлээн авав.
“Юутай доромжлол, юутай харамсал!” гэсэн аавынхаа “Доромжлол” нийтлэлийн үгээр энэхүү харууслын бичвэрээ эхлүүлье.
Хэдхэн хоногийн өмнө С.Жавхлан аавын минь “Хонхны дуу”-г дууны эрхийг эзэмшигч гэр бүлийнхэнд нь ямар ч хэл хүргэлгүйгээр дураараа дуулж клипээ сошиалаар цацаж, аавын минь дууг улс төрийн зорилгодоо хууль бусаар ашигласан нь нь хууль батлах төрийн дээд байгууллагын төлөөлөгч, УИХ гишүүнээ байг гэхэд оюуны өмчийн тухай сайн мэддэг байх ёстой дуучин хүн ийм бүдүүлэг үйлдэл гаргасанд үнэнхүү гайхширч дургуйцлээ фэйсбүүк дээр илэрхийлж байсан билээ. Олон ч хүн түүний энэ үйлдлийг буруушааж байсан.
Өнөөдөр харин бүх зүйлийн учир тайлагдаж, клип бол АН-д элсэхийн өмнөх жүжиг байсан нь ил боллоо. АН-ын удирдлага, С.Жавхлан хоёрын тохиролцоо байж. Аав минь Ардчилалын үзэл санааг Монгол улсад түгээгч улс төрийн сэтгүүлч, үзэл санаагаа дуугаараа дамжуулж орон даяар давалгаалуулж чадсан ардчиллын дууч байсан. Түүнээс биш дуу дуулж явсан “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан байгаагүй юм.
Хонхны дуу бол Ардчилсан намд орохын тулд дуулдаг дуу ч биш, АН-ын өмчилсөн дуу нь ч биш! Хонхны дуу бол хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах түүнийг арчилж хамгаалах сэтгэлтэй хүмүүсийн дуулах дуртай дуу нь явж ирсэн! Үүнд нь би маш их баярлаж, талархаж явдаг!
Өнөөдөр миний хувьд хүнд өдөр байв. Учир нь аавын минь үзэл санаа шингэсэн Хонхны дууг Жавхлангаар дуулуулж, АН-д элсүүлж, нэр дэвших тойрог бэлэглэж байгаатайгаа яг давхцуулан аавын минь үзэл санааг тээж, түгээж ирсэн үеэл ах М. Тулгатыг минь АН-аас БЗД-т нэр дэвших эрхийг нь хааж, оронд нь тус дүүрэгтэй ямар ч хамааралгүй улс төрчдийг шууд оруулж ирж “хоёр өнгөтэй” шоу хийж байгааг хараад туйлын бухимдаж байна.
М.Тулгат ах маань Япон улсад сурч боловсорсон, өөрийн гэсэн үзэл санаа, итгэл үнэмшилтэй,тэнгэрт одсон өвөө эмээ, манай гэр бүлийнхний, аавын маань хийх гэснийг хийж гүйцээнэ гэж итгэж ирсэн хүү нь, хүндэлж явдаг ах минь билээ. Сүүлийн 2 орон нутгийн сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин сонгогдож иргэдийн жаргал, зовлонд ойр байж Дүүрэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчөөр идэвх зүтгэлтэй ажиллахдаа, АН-ын шинэчлэлийн бодлогууд болон сүүлийн 2 удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт гар бие оролцон, энэ намыг бэхжүүлэх ажилд зүтгэж ирсэн.
Би Хонхны дууг бохир улс төрийн аргадаа ашиглах үйлдлүүдийн эсрэг цаашдаа хүчтэй тэмцэх болно. Энэ бол миний аавынхаа өмнө хүлээсэн үүрэг юм! Аавын минь үзэл санааг дэвсч, хийсэн бүтээснийг нь буруу зүйлдээ ашиглах хүмүүстэй тэмцэхээ илэрхийлж байна.

“Хонх”-ын Цогтсайханы охин Сантаа
2020.5.14

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2020 11:08

ИНГЭЭД Л НУРЖ УНАХ НҮХЭЭ ГҮНЗГИЙЛЭЭД БАЙДАГ ЮМ ШҮҮ

Зочин
Зочин
5 сар 15, 2020 11:22

Oo saindaach bish ahiig n hastsan yum bna shte

зочин
зочин
5 сар 15, 2020 11:44

энэ охин нь бас л хэн нэгэн улс төрчийн нөлөөгөөр олон юм донгосч бгаа байлгүй нэг л их үзэн ядсан хүн хогнууд байх юмаа Хамт дуулж бсан Энхбаяр нь бас эзэмшдэг байж таарна

Зочин
Зочин
5 сар 15, 2020 11:48

Мөнгө авах гэж л тэгж байгаа биз. Нэгэнт байхгүй болсон хүн ахиж дуулах биш өөр нэгэн сэргээгээд дуулаад нийтийн хүртээл болгоод явсан нь дээр ш дээ

Зочин
Зочин
5 сар 15, 2020 11:57

Хонхны дууг танай аав зохиосонч гэсэн монголын ард түмэн �##�даршуулсан.Хэн ч өмчлөх эрхгүй.Ард түмэн дуулахыг хүсч дуулуулахыг хүсч байгаа бол хаана ч дуулж хаанач дуулуулах ёстой.Хэрэв охиноос нь зөвшөөрөл авч дуулах ёстой юм бол бүр хорио.

Зочин
Зочин
5 сар 15, 2020 13:10

Зохиогчийн эрх гэсэн ойлголт хаана ч байна. Энэ эрхэд х�##�дсан бол хариуцлагаа хүлээх ёстой.

zochin
zochin
5 сар 15, 2020 15:38

МӨНГӨНДӨӨ БИШ БАЙХ.УИХ-ЫН ГИШҮҮН ХҮН ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ЁСТОЙ БИДНИЙ СОНГОСОН ГИШҮҮД.БОДЛОГО БОЛВСРУУЛАХ ТӨРИЙН ТҮШЭЭ ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРГАСАНД ХАРАМСАЛТАЙ. БЗД-С СОНГОЖ ТӨРД ЯВУУЛСАН ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ХОГ АЧИЖ, ХОНХНЫ ДУУГ ДУУЛСАН.

Ганаа
Ганаа
5 сар 15, 2020 21:29

Ээ тэнэг ингээд хоосон толгой нь танигдаад байдаг юм

Зочин
Зочин
5 сар 15, 2020 21:32

За яах уу дээ, дуулж л байг. Дуу хуурыг Монголчууд тэгтэл ѳмчилдѳггүй

Холбоотой мэдээ

Back to top button