УЛС ТӨР

ТОЙМ: Үл бүтэх, ЭРҮҮЖСЭН парламентийнхан БАЯРТАЙ

УИХ-ын отгон чуулган хуралдаж, завсарлалаа. Одоогийн парламентийн гишүүдийн сүүлчийн чуулган. 2016 онд тойрог, тойргоос ард түмнийхээ итгэлийг тээн, нэгэн парламентыг бүрдүүлсэн тэд дөрвөн жилийг ийн ардаа үдэж байна. 2016 оны сонгуулийн үр дүнд МАН 65 суудал авснаараа энэ дөрвөн жил парламентийг засагласан. Бөхчүүд, дуучин, яруу найрагч, сэтгүүлч, попууд сонгогдон удирдсан дөрвөн жил ийн дуусч байна.

Эцсийн дүгнэлтийг хамгийн муугаар, хамгийн товчоор хэлэх юм бол ЖДҮ хулгайтай, хүчинтэй, боовтой, гэмт хэрэгтнүүдтэй, ордондоо хүн амины хэрэгтэй, 60 тэрбумтай, банк дампууруулагчтай ЭРҮҮЖСЭН ПАРЛАМЕНТ байв.

76 гишүүнтэйгээр эхэлсэн парламент 73 гишүүнтэйгээр дуусгаж байна. Эрх баригч бүлэг замын дундаас 3 гишүүнээ үдсэн. Ард түмний итгэл хүлээж сонгогдсон гишүүд энэ дөрвөн жилд юу юу бужигнуулав.

-СААРЛААС ХАР ЛУУ ЧИРСЭН ПАРЛАМЕНТ-

Одоогоос зургаан сарын өмнө Монгол Улс Европын холбооны саарал жагсаалтад орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга асан С.Даваасүрэн нарыг ажлаас нь чөлөөлж байв. Гэтэл зургаахан сарын дараа Монгол Улсыг хар жагсаалтад оров.

Одоо хэнд хариуцлага тооцох билээ дээ. Энэ парламентийн хар сүүдэр Монгол Улсыг хар жагсаалт хүртэл чирсэн явдал байв. Яагаад биднийг Европын холбоо мөнгө угаалтаараа дэлхийд алдартай Багам, Ботсвана, Камбож, Панаматай адилтгаж, нэг цонхонд хийв. Манайх өөрөө оффшор бүс болчихсон юм биш биз  гэх том асуулттай тулгараад буй.

Монголд 30-180 хувийн хүүгийн өгөөж хүртдэг мөнгө хүүлэлтийн ББСБ, ХЗХ, лобардны сүлжээг улстөрчид өөрсдөө үүсгэн хөгжүүлж, хуулиар хамгаалж байна. Хадгаламжийн хүүгийн өгөөж хэт өндөр байгаа тул 3-5 хувийн хүүгийн өгөөжтэй улс орнуудын бийлэг эрхмүүд Монголд мөнгөө байршуулах сонирхолтой байна. Түүнчлэн дипломат ажилтан нь 500 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдахдаа “Үүнд Монголын Засгийн газар оролцсон” гэж дэлхий дахинд ил тод мэдүүлэв. Мэдээж энэ бүхэн манайхыг СААРЛААС ХАР ЛУУ ЧИРСЭН нь мэдээж.

-ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, ТӨР ТОНОСОН “ЖДҮ”-ЧИН ПАРЛАМЕНТ-

Татвар төлөгчдийн бүсийг чангалж, хэтэвчийг нь сэгсрэн байж цуглуулсан төсвийн хөрөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-д хийсэн. Улмаар ЖДҮ эрхлэгч эгэл борог өрх, ААН-үүд очих учиртай маш бага хэмжээний хүүтэй энэ мөнгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэрбум тэрбумаар нь хуваагаад авчихсан увайгүй явдал энэ парламентад гарав. Тэгэхдээ бүр фракц фракцдаа тэнцүү хүртээж, аль нэгнийг нь гомдоохгүй гэсэндээ үгсэн хуйвалдаж тараасан.

Л.Энхболд, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Г.Солтан, О.Батнасан, Б.Ундармаа, Я.Содбаатар, Элдэв-Очир, Дамба-Очир тэргүүтэй 50-иад гишүүн сангийн мөнгийг хувааж авсан нь тодорхой болсон. Нэр нь тодорсон “баатрууд” мэлзэж, мэдэн будилж гүрийж гүлдийсэн. Тэдэн дунд жилийн гурван хувийн хүүтэй уг мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан иргэдэд 30- 40 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүлсэн нь ч цөөнгүй.

Эцэст нь нэг нэгээрээ хэргээс сугарсаар одоо ДӨРВӨН гишүүний хувь заяа тун хүндхэн нөхцөл байдалд хүрээд байгаа. Тэдний өмнөх УИХ-ын гишүүн гэсэн нэрийг авахад л аавын хаалга ойрхон байгаа билээ.

-БАНК ДАМПУУРУУЛСАН ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТ-

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк дампуурахдаа Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, АШУҮИС-ийн дөрвөн тэрбум, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөгийг “залгисан”. Төрийн буюу татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг энэ банктай хамт ор сураггүй живсэн.

Эцэст нь “Надад “Капитал” банкны нэг ч хувьцаа байхгүй” хэмээн мэлзсэн Б.Ундармаа өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж буй. Түүний өрийг төлөх гээд банкныхан эд хөрөнгийг одоо хүртэл дуудлага худалдаагаар зарах гэсээр хүлээгдэж байгаа. Гэвч тэр дахин нэр дэвшихээр, ичих ч үгүй улайрч суугаа юм.

-ХҮЧИНТЭЙ, БООВТОЙ ПАРЛАМЕНТ-

Хүчингийн хэргээр ял шийтгүүлж, эрхтнээ олон нийтэд харуултлаа ёс зүйн доройтолд орчихоогүй байв, гишүүдийн ёс зүй. Харин энэ удаагийн парламентын ийм хэрэг хэд хэдээрээ гарч, шоконд оруулж, цагаан цаас хэмээн доромжилж, цагаадаж сонгогчдынхоо амыг ангайлгасан.

МАН-ын шинэ үеийнхний залуу төлөөлөл, Хэнтий аймгийн сонгогчдыг төрд төлөөлөхөөр УИХ-д орж ирсэн Д.Гантулга хамт архидсан эмэгтэйгээ хүчиндсэн. Эл хэрэгтээ тэрбээр хоёр жилийн ял авч, гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, парламентаас хөөгдсөн. Тэгээд сураг алдарсан.

Харин Баян-Өлгийгөөс мандат авч ирсэн Д.Мурат нутгийнхаа эмэгтэй рүү нууц эрхтнийхээ зургийг явуулахаас эхлээд “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” хэмээн зүйлчлэгддэг олон үйлдэл гаргасан ч, цагаадсан. Одоо АН-наас нэр дэвшихээр дахин нэрээ өргөн зүтгэж яваа. Бүр дэнчингийн мөнгөө өгчихсөн. Түүнд улайх нүүр өчүүхэн ч атугай байхгүй.

Хийсэн ажил, санаачилж батлуулсан хууль, тогтоомжоороо биш, бусармаг үйлдлээрээ олонд танигдсан билээ дээрх хоёр хүн.

-ТӨРИЙН ОРДОНДОО ХҮН АМИНЫ ХЭРЭГТЭЙ ПАРЛАМЕНТ-

Тусгай хамгаалалттай Төрийн ордонд хүн амины учир битүүлэг хэрэг гарсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордон руугаа эрүүл саруул, инээж ороод буцаж гараагүй хэрэг энэ парламентийн үед гарав. Тэр өдөр түүнтэй хамгийн сүүлд уулзсан хүн нь Н.Номтойбаяр болж таарсан.

Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүний хувиар хууль, шүүхийн байгууллага мэдүүлэг өгсөн байдаг. Ингэхдээ туслах, зөвлөхтэйгөө нийлэн худал мэдүүлэг өгсөн гэгдэж буй. Тэрбээр өдгөө дээрх сэжигтэй үйлдлүүдийнхээ төлөө гишүүний бүрэн эрхээ түдгэлзэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ. Гэхдээ худал мэдүүлэг өгсөн гэдгээрээ буруутгагдан шалгагдаж байгаа. Тэрээр ирэх парламентад мөн л гишүүнээс суух хүсэл сонирхлоо үл дийлэн Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр яваа юм.


Ингээд тоочоод байвал УИХ-ын 76 гишүүнд хэрэгт холбогдоогүй хүн үлдэхгүй. Өнгөрч буй дөрвөн жилийн удирдсан, төрд түмэн олныг төлөөлөн суусан хүмүүс хамгийн үл бүтэх, эрүүжсэн парламентыхан гэж хэлж болох юм. Ямартай ч тэдний дөрвөн жил дуусаад, баяртай гэж хэлэх цаг нь ирж.
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-05-16 10:04

Arai ch ingej helj bolohgvi bhaa aldaa onoo bsan l bh

ЗОЧИН
ЗОЧИН
2020-05-16 11:26

ЭНЭ НѲХРИЙН ЯРЬДАГ ШИГ НЬ Ч ЮУВЭ УРДАХ ХУЛГАЙ ЛУЙВРЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭР ХЭВТҮҮЛСЭН УИХ -ТАЙ ХАРЬЦУУЛАШГҮЙ ДЭВШИЛТТЭЙ ЭЗ СЭРГЭСЭН ѲССѲН ЛУЙВАРЧИДТАЙ ТЭМЦСЭН ҮХНѲ ХИЙСЭН ГЭЭД ХЭЛЭХ ЗҮЙЛТЭЙ БАС СААР ДАГАВАРТАЙ БАЙЛАА

Зочин
Зочин
2020-05-16 11:48

Muugii ni bicheed hiisen sain uilsiig ni durdsangui tegsen ch ard tumen medej l baigaa. Odoo hen ni hen ve gedgiig medehteigee bolson shu.

123456
123456
2020-05-16 13:54
Reply to  Зочин

Ямар сайн юм бэ.Сайн нь харагдахгүй муу нь л харагдаад байна даа.Миний хувьд л лав хаах боох торгох нь ялангуяа сүүлийн 2 жил эрс мэдрэгдсэн.Харамс�##�тай нь өөрөөсөө мэдлэгээр хави доор хүмүүсээр дарамтлуулаад за�##�гаад суухаар бачимдсан 4 жи

Zochin
Zochin
2020-05-16 11:51

Sain yum haragdsangyi Daraagiin hurald gaigyi humuus garaasai

зочин
зочин
2020-05-16 11:55

ЧИ ЗАЛУУ ХҮН ЭМЭГТЭЙ ХҮН БАЙЖ ЯМАР ГУТРАНГА ҮЗЭЛТЭЙ ЮМ БЭ. ЭНЭ ДОТОР ЧИНЬ САЙН ХҮН ОЛОН БИЙ.ЖДҮ ЗЭЭЛ АВАА Л БИЗ. ЮУ ХИЙСНИЙГ НЬ СУДЛА..БИ ХӨГШИН НАСТАЙ ХҮН Ч Ж.ЭНХБАЯР ГИШҮҮНИЙ ҮХРИЙН ФЕРМИЙГ ХАРААД БАХРАХСА

123456
123456
2020-05-16 13:47
Reply to  зочин

Би ч гэсэн тийм бага хүүтэй мөнгөөр тэр байтугай юм хийнэ.

Зочин
Зочин
2020-05-16 12:07

Муу муухайгийн тухай үнэн үгийг сонсоход х�##�уун ичмээр шүү. Хатуу х�##�уун ч гэлээ үнэнийг бичжээ. Үнэндээ саар нь сайнаасаа хэд дахин үлүү байлаа. МАН-ын 65 үгсэн хуйв�##�даж, хуулиар хамга�##�ж байгаад хулгай хийж хувааж идсэн он жилүүд байлаа.

Зочин
Зочин
2020-05-16 17:20

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг. Энд болж өнгөрсөн зүйлсийг элдэв хачиргүй үнэнээр нь л бичсэн байна. Авилга хээл хахууль �##�ь ч засгийн үед байсан, байсаар ч ирэх байх. Гэхдээ өнгөрсөн 4 жил бол ард түмэнд хатуурхсан он жилүүд байсан.

Холбоотой мэдээ

Back to top button