ФОТО: Төрийн далбааны өдрийн цэргийн парадад 90 батальон жагслаа

Төрийн далбааны өдөр өнөөдөр /2019.07.10/ тохиож байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд 10:00 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав дахь жилдээ зохион байгууллаа.
Төрийн далбааны өдрийн хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг нь цэргийн парад юм. Энэ жилийн парадад Улаанбаатар гарнизон болон Зэвсэгт хүчний ангиуд, Цагдаагийн Ерөнхий газар, ОБЕГ, Хууль сахиулахын их сургууль, Батлан хамгаалахын Их сургууль, Хүндэт харуул зэрэг хүчний байгууллагын нийт 90 хайрцаг /батальон/ жагссан юм.
Түүнчлэн Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан билээ. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм.
Б.ТОГТУУН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР
























































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.