УЛС ТӨР

“Зарим нь С.Жавхлан шиг бие даавал амжилтад хүрч, тодорч болно гэж боддог”

2016 онд Баянзүрх дүүргийнхний итгэл, сэтгэлийг хүлээж бие даагчаар гарч ирсэн С.Жавхлан өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намд элсэж байгаагаа зарласан. Улмаар Ардчилсан нам түүнд уугуул нутаг болох Увс аймагт нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон юм. АН-д элсэхээсээ өмнө тэрбээр бие дааж нэр дэвшихээ илэрхийлээд байсан билээ. Намд элсэх шийдвэр гаргасных нь дараа түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-С.ЖАВХЛАНГИЙН ГАРГАСАН СОНГОЛТ БҮХЭН МЭРГЭН БАЙДАГ-

Гэнэт л Ардчилсан намд элсэх шийдвэр гаргаад мэдээлэл хийчихлээ. Таныг бие даан нэр дэвшсэн бол илүү ирээдүйтэй байсан гэлцэх юм?

-Би хаанаас, яаж ч нэр дэвшсэн гарна гэдэгтээ итгэлтэй байна. Бие дааж нэр дэвшсэн ч түмэн олон намайг сонгоно.

-Яагаад Ардчилсан намыг сонгов?

-Сөрөг хүчнийхний хувьд би дүгнэлтээ өгсөн. Өргөн олон ч гэсэн харж, дүгнэлтээ хийсэн байх. С.Жавхлангийн гаргасан сонголт болгон мэргэн байдаг. Би өөрийнхөө гаргасан шийдвэр бүртээ итгэлтэй байдаг. Ганцаараа явсан С.Жавхлан олуулаа болж байна. Миний үзэл баримтлал түгэн дэлгэрэх эрин үе эхэлж байна. Нөгөө талаар энэ бол миний улстөрийн шийдвэр. Хүн чинь урам авч байгаа, өөрийг нь дэмжиж байгаа газарт л очдог. Миний мөрийн хөтөлбөр мөн таарч байгаа гэж хэлж болно.

-100 саяын дэнчингээ намдаа өгчихсөн үү?

-Бодлогын хүрээнд ийм зүйл яригдаагүй байгаа.

Өнгөрсөн дөрвөн жил өөрийгөө хэр сайн ажилласан гэж дүгнэх вэ?

-Ганц хүн үгээ хэлэх, дуу хоолойгоо хүргэхэд маш их хүчгүйддэг юм байна лээ. Хэд хэдэн хууль өргөн барьсан ч хүлээж аваагүй, хэлэлцээ ч үгүй.

ГАНЦ ХҮН ХҮЧГҮЙДДЭГ ЮМ БИЛЭЭ. ХУУЛЬ ӨРГӨН БАРИХАД ХЭЛЭЛЦЭЭГҮЙ-

-УИХ-ын нэг гол үүрэг нь хууль санаачлах, батлуулах байдаг. Та хичнээн хууль санаачлав?

-Намгүй, бүлэггүй, эвсэлгүй ганц хүн хууль санаачлан өргөн барих хэцүү. Өнгөрсөн дөрвөн жил хэд хэдэн хууль санаачилсан ч харамсалтай нь хүлээж аваагүй. Үүний нэг нь оффшорчдын эсрэг хууль байсан. Оффшор буюу “Офт шаарчид” уул уурхайн лецинз, архи мансууруулах бодисын арилжаа хийдэг, хууль бус үйлдэл, мөнгө санхүүтэй холбоотой, оффшор данс нээсэн зэрэг асуудалд орооцолдсон нөхдүүдийг дахиж УИХ-ын сонгуульд оруулахгүй байх хуулийн нэмэлт, өөрчлөлт боловсруулсан.

-Бие даагчдын нэр хүнд нилээдгүй унасан. Ямар ч зорилго зорилтгүй орж ирцгээж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чаддаггүй гэх шүүмжлэл дагууллаа. Энэ тал дээрита ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хуулиараа дандаа намыг дэмжсэн зохицуулалттай, тогтолцоотой. Энэ нь нэг том тээг. Нөгөө талаар бие даагчид олноороо гарч ирж, ингэлээ тэглээ гэж шүүмжилж байгааг би үгүйсгэж байна. Яагаад гэвэл Монгол орны төлөө зүрх сэтгэл чинь цохилж л байвал чи хэн байх нь хамаагүй. Чи дуучин байна уу, гагнуурчин байна уу, зохиолч байна уу сонин биш. Зүрх сэтгэл чинь цохилж байвал Монголынхоо төлөө цохилуулаач ээ гэдгийг л хэлмээр байна. Олон бие даагчид гарах болсон нь цаг үеийн шаардлагатай холбоотой. Нөгөө талаар зарим нь С.Жавхлан шиг бие даавал гараад ирдэг юм байна, амжилтад хүрдэг юм байна, тодорч болдог юм байна гэж бодсон байж магадгүй. Тэд зөвхөн С.Жавхлангийн амжилтыг харсан байж магадгүй. Тэр хүмүүст С.Жавхлангийн тэмцлийг олж хараарай гэж хэлмээр, уриалмаар байна. Үүнд нэгдэж орж ирсэн бие даагч байгаа юу, үгүй юу гэдгийг асуумаар байна.

Нэг хэсэг ШИНЭ намд элссэн байсан.

-ШИНЭ эвсэлд нэг хэсэг орж явсан. ШИНЭ нам болох явцад нь оролцоогүй. Өөрөөр хэлбэл намд нь элсээгүй. Эл намын удирдлагуудтай дөрөв таван ч аймгаар явж, хамтран ажилласан.

Үзэл бодол нийлэхгүй байсан уу?

-Ерөнхийдөө тийм хэж хэлж болно. Өөр өөр зорьсон зорилготой хүмүүс.

ДАРААГИЙН ДӨРВӨН ЖИЛ БИ ЭВИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ ГЭСЭН ГАНЦХАН ЗОРИЛГОТОЙ-

Дараагийн дөрвөн жил юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Эвлэсэн цагтаа Монголчууд дэлхийд мандаж явсан байдаг. Энэ дөрвөн жил С.Жавхлан дандаа үнэний төлөө тэмцэж ирлээ. Дараагийн дөрвөн жил би эвийн төлөө тэмцэнэ гэсэн ганцхан зорилго өвөртөлж сууна. Эл тэмцэл маань эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Би Монголчуудаа эвлүүлж авч явах аянд мордож байна.

Тантай уулзсаных асуухгүй үлдээж болохгүй байх. Өнгөрсөн жил У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх эсэх шийдвэр дээр таны кнопоо зарсан гэж хэвлэлээр баахан шуугисан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Тухайн үед нь хариулт өгч л байлаа. “Гуравдугаар үеийнхнийг хоолонд оруулмааргүй байна” гээд. Нэг хэсэг хүмүүсийг оруулаад тэд нь идэж аваад гараад явдаг хоолны газар биш ээ. Монголын төр тогтвортой байх ёстой гэдэг улстөрийн шийдвэрийг л би гаргасан. Улстөрийн тохироо биш, өнөөдрийн гаргаж байгаа шиг С.Жавхлангийн улстөрийн шийдвэр байсан. Энэ тухай би тун тодорхой хэлж байсан шүү дээ. Би кнопоо зарсан бол, хардах үндэслэл байгаа бол тэрийгээ гаргаад ирэх хэрэгтэй.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

24
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
23 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Дуучны хувьд бол ярих юмгүй, асар их авъяастай мундаг дуучин. Улс төрчийн хувьд ямар ч хэрэггүй. Бас С.Жавхлангийн гаргасан сонголт болгон мэргэн байдаг гээд өөрийгөө дөвийлгөчихөж… Дуучин минь чаддаг ажлаа л хийж, ард түмнээ баясгаж яв

Дөрвөд хүн
Дөрвөд хүн

Хөөрхий х####хууд эргүү болгоод төрийн түшээ дууч бөх ялгахгүй сонгосон. Манай дөрвөд баядууд нэг нутаг ч, дуучин з####уу, ш####дан бөх дээдэлсэн ч төрд бол түй май. Дуугай дуул гээд болоо.

Зочин
Зочин

НААД НАМ ЧИНЬ СОНГУУЛЬД УНАНА,ЧИ Ч ЯЛАХГҮЙ, ЭРДЭНЭ ДАРГА НЬ Ч ОГЦОРНО . МЭРГЭН ШИЙДВЭРТ ЧИНЬ ТАЛАРХАЖ БНА ӨӨ БАЯРЛАЖ БНА ӨӨ .ӨРСӨЛДӨГЧ ЧИНЬ .КККК

Зочин
Зочин

Дуучинцар жавхлан ичээчээ. Юуны чинь дахиж сонгуульд орно гэж. Юуч хийгээгүй байж. За за тэртэй тэргүй увсаас гарч чадахгүй юм чинь дээ. Увсаас нэр дэвшиж байгаа хүмүүс Ж-гээс хэдэн зуу дахин мэдлэг чадвартай шүү дээ.

Zochin
Zochin

Chaddag wmaa hiih ni l deer de uls turd wm hiihgui gedgiig harlaa taniig songosondoo 4 jil ichij blaa gej

123
123

ТЭНЭГЛЭХЭЭ БОЛЬ ЭРГҮҮ ЖАВХЛАН

Ungas
Ungas

Энэ муу чинь усан тэнэг новш байжээ дээлний гол бие даагч мундаг байхыг харуулсан олон бие даагчыг монгочууд чамаас илуу мэднээ дуулж орилхоос илуу ид шидгуй муу баас байжээ

zochinzochin
zochinzochin

sain l duuchin.

ub mar
ub mar

huv tavilan yum daaa…. hahahahahaa…yaaj ingej hariulj b.naa…tag hooson tolgoi yum daa

zochin
zochin

Xov xooson tolgoi yamarch uls toriin medleg bolovsrolgui Uls toriin bolobsrol toriin ajil yavuulax chadamj gedeg ogt oor zuil

ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ

Би хаанаас, яаж ч нэр дэвшсэн гарна гэдэгтээ итгэлтэй байна. Бие дааж нэр дэвшсэн ч түмэн олон намайг сонгоно ГЭНЭЭ ЁСТОЙ ХУЦВАА.

Зочин
Зочин

Хар жагса####таас болж АН ялах нь тодорхой болсон

Зочин
Зочин

ТАШУУРАА ГЭЭЧЭЭ ЮУ

Зочин
Зочин

Энэ хүн зүгээр баигаа ?????????

зочин
зочин

Феод#### Жавхлан хэт үндэсхэрэг үзэлтэн мань эр саяхан л урвагчийн дүрд хувирч Монголчуудыг цэнхэр болгоно гээд манаргаж байна лээ . Зүгээр л дуугаа дуулаад марш

Зочин
Зочин

Жа шиг бие даагч байж болохгүй гэж бодож бгааа

Irgenew
Irgenew

Helsendee bai l da tegvel humuus demjine baasanhuu ta 2 shig iim humuusiig ard tumen uzen yadaj bna urvagch nar humuus teneg bish baih huurch bgaad garah sanaatai yu

гарамжав
гарамжав

монгол төрийг гутаасан монголын ард түмнийг басамжилсан 4 жил юу сурсанаа харуулсан арчаагүй хар####мар

хайдав
хайдав

урлаг улс төр би юу хийчэв дээ

монгол
монгол

чааваас даа өчүүхэн бодолтой увс нутгийнхан ####ганы амт үзүүлнэ ээ б#### даргыг дуулснаараа б#### дарга шиг болохгүй чи

бие даагч
бие даагч

өөрөө бие даагч байгаагүй юм шиг хуурс байсан чи бөөс болжээ удахгүй хув####з болох гэж монгол төрд тэмүүлнээ бас

Зочин
Зочин

Хирээ мэдэхгүй юмдаа.

зочин
зочин

Хоосон толгой өөртөө ямар их итгэлтэй байнаа.

Zochin
Zochin

hun chaddag l uymaa hiih heregtei. Duuchniihaa huwid sain ch uls turchiinhuu huwid erguutseer 4 jiliig udlee dee. ih hurliin zuulun sentiid amtshsaad dahid dewshine gehiin. Hiij giiguulsen zuilgui baij ….

Back to top button