УЛС ТӨР

Х.Эрдэнэбаатар: Хэн нэгний үгээр явалгүй, зорьсноо бүтээх итгэл үнэмшил минь батжилаа

АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Эрдэнэбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшихээр горилж байсан билээ. АН-ын ҮБХ-ны хурлаар нэр дэвшигчдээ тодруулахдаа түүнийг дэмжээгүй.

Х.Эрдэнэбаатар цахим хуудсандаа “Намайг дэмждэг төрсөн нутгийнхаа зон олонд, найз нөхөд, ажлын хамт олон, журмын нөхөд, Ардчилсан намын ах, эгч нар, хэвлэл мэдээллийн салбарынхандаа баярлаж талархаж явдагаа илэрхийлье.
Би, гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа хөвөөнд төрж, өсөн, зах зээлийн нийгэмд шилжих үеийг туулсан энгийн л нэг айлын хүү. “Гэрээ засахаар Хөвсгөл аймгаасаа гадаад улсыг зорьж, ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаад, Монгол улсаа дэлхийн өндөр хөгжилтэй улс болгох мөрөөдөл өвөртлөн, төрөө засалцахаар эх орондоо ирсэн, 80-аад оны төлөөлөл, жирийн л нэг бизнес эрхлэгч.

Ардчилсан, чөлөөт нийгмийг цогцлоож байж иргэн бүхэн эрх тэгш хангалуун амьдрах учир залуу хүнийхээ хувьд АН-ыг сонгосон.
Хөвсгөл аймгийн АН-ын дэмжлэгтэйгээр төрөлх нутгаасаа 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшихээр 2 жил гаран ажиллаж, нутгийнхаа иргэдтэй уулзаж, малчдынхаа амьжиргааг дээшлүүлэх “Чинээлэг малчин” хөтөлбөрийг төрсөн нутагтаа хэрэгжүүлж эхэлсэн.

Нэр дэвшихийн тулд тойргийнхоо иргэд сонгогчтой ажиллахаасаа илүүтэйгээр намынхаа удирдлагуудтай тохиролцож, амлалт өгч, ямар нэгэн бүлэглэл фракцийн нөлөөлөлд автаж, нэр дэвших эрхээ авдагийг мэдээгүй явж иржээ. Залуу хүн учир улс төрийн хөшигний ар дахь халуун тогоонд нь оролгүй, хэн нэгний үгээр явалгүй, зорьсон бүхнээ хийж хэрэгжүүлнэ гэдэг итгэл үнэмшил маань улам батжиж байна.

Хөвсгөлийг цэнхэртүүлэх нэг суудлыг намдаа авчирч, Хөвсгөл нутгийнхаа ард түмнийг төрд төлөөлөх нь чин эрмэлзэл байсан юм.
Надад нас байна Надад зорилго байна, Намайг дэмждэг ард түмэн байна. Би зогсохгүй ээ...” гэжээ.

https://www.facebook.com/ErdenebaatarMN/photos/a.386416281856109/858491521315247/?type=3&theater

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-05-18 17:58

Хоймор нутгийн нэрийг шавартай битгий хутгаж гоншигноод бай !!! Худ�##�ч луйварчидтайгаа �######�аарай цонхоор орж ха�##�гаар гардаггүй л байх шүү

Холбоотой мэдээ

Back to top button