Энтертайнмент

“Фантастик продакшн”-ы залуус “Зура” шоуны шагналын 8 сая төгрөгийг УОК-т хандивлалаа

“Фантастик продакшн” дэлгэцийн 14 дэх уран бүтээл болох “Зура” уран сайхны киногоо өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгож буй. Түүнчлэн тэд “Зура” нэртэй хөгжөөнт шоу нэвтрүүлгийг бүтээж, ялагчид 8 сая төгрөг амласан билээ.

Харин өнөөдөр /2020.05.18/ “Зура” шоу нэвтрүүлгийн шагналын 8 сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгчээ.

Энэ үеэр жүжигчин Ж.Алтаншагай “Анх удаа УОК-т орж үзэж байна. Бүхний түрүүнд зогсож ард иргэдээ хамгаалдаг алба хаагчдад талархал илэрхийлье” хэмээгээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. “Зура” уран сайхны киноны нээлтийг кино театруудад хийхээр төлөвлөсөн байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар нээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button