СурталчилгааУЛС ТӨР

АН-ын мандатыг “сахал” Д.Эрдэнэбилэг, АПУ-ын П.Батсайхан, Ц.Элбэгдорж, Б.Хурц нар ЭЗЭМШЖЭЭ

Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгогч олны сошиал хандлага нэгийг хэлж, хоёрыг тунгаахад хүргэв. Учир нь, Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 76 горилогчдынхоо нэрсийг ил зарлахтай зэрэгцэн энэ нам хэний төлөө УИХ-ын сонгуульд орж, хэний түлхүүрийн оосор болчихоод байгаа тухай сэжиг таамаг төдийгүй баримт тайлбар хөндөгдөх нь тэр.

Э.Долгион, Да.Ганболд, Р.Амаржаргал нар хэнийг төлөөлдөг вэ

Э.Долгион, Да.Ганболд, Р.Амаржаргал нар “Монголын зэс корпораци”-ийг төлөөлнө. Иймд тэдгээрийг нэгтгэн баримт тайлбарын хамтаар тодорхой хэдэн жишээг товчлон хүргэх нь ээ, юун түрүүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс корпораци”-ийн кноп гэхэд зоолттой гурав, дөрвөн нэр дэвшигчээр тоологдож байх жишээний. Тэд бол “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион, эдийн засагч Да.Ганболд, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал. Уг нь Монгол Улс хууль үйлчилдэг орон байсан бол өдгөө эдийн засагч Да.Ганболд болон Б.Бямбасайхан нар ёс зүй болон хариуцлагын хувьд УИХ-д нэр дэвших нь бүү хэл хууль хяналтын байгууллагын үүдийг сахиад сууж байх ёстой шалгагдаж буй хүмүүс.

Тодруулбал, Да.Ганболдын хариуцагчаар оролцох ёстой “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбоотой шүүх хурал хэзээ мөдгүй товлогдсон байгаа бол Б.Бямбасайхан нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хамт Оюутолгойн орд газрын ашиглалтад хөрөнгө оруулагч талд илт давуу тал олгож, Монголын эрх ашгийг хохироосон Дубайн гэрээг байгуулсан гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа. Мөн л шоронд хоригдож, хилээр гарах эрхгүй болсон атлаа өнөөдөр УИХ-д нэр дэвшээд зогсож байна.

“Блүүмберг” телевизийн захирал Э.Долгионы хувьд Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпораци”-ийн эзэн Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн медиа хэрэгслийг удирддаг нь олноо ил бөгөөд түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд нэг өдрийн дотор Ардчилсан намд элсүүлж, хоёр дахь өдөр нь Үндэсний бодлогын хорооны гишүүн болгож, гуравдахь өдөр нь УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийг түлхэх замаар УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатыг бэлэглэж орхив. Уг нь ихэнх хүний хувьд УИХ-ын гишүүн болох битгий хэл УИХ-ын сонгуульд нэр дэвших нь бүхэл бүтэн арав хорин жилийнх нь улс төрийн амьдралын тэмцэл зүтгэлийн үр дүн байдаг байхад Э.Долгионд энэ он жил ердөө л гуравхан өдрөөр хэмжигдсэн нь олны төдийгүй Ардчилсан намын жирийн гишүүдийн ч эгдүү дургүй хоёрыг зэрэг хүргэх нь тэр ээ.

Харин Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хувьд энэ удаад УИХ-ын сонгуульд Э.Долгионы батлан даагч, биечлэн хүмүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэх тохироог хийсний дээр Лу.Гантөмөрийг унагах ажиллагаанд ч хуруу болоод хошуу дүрээд авсан гэх. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн турш эдийн засагч нэрээр Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын гишүүн гээд төрийн өндөр дээд албыг хангалттай олон жилийн турш хашсан ч төрд ч, түмэнд ч ач тусгүй түүний сүүлчийн ганц боломж нь ийнхүү “Монголын зэс корпораци”-ийн нөмөр нөөлөгт шигдэж, шимэгчлэх байсан бололтой юм. Ингэснээрээ тэд хэрэв бүгд УИХ-ын гишүүн болж чадвал хууль тогтоох засаглал дахь хамгийн хүчтэй дөрвөн бэрх болох бөгөөд нэгдэн нийлэх замаар УИХ-ын кнопыг бүхэлд нь өөрсдийн талд эргүүлэх ид шидийг олох ч юм билүү хэн мэдлээ.

Ч.Өнөрбаяр, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нарын ар дахь Ц.Элбэгдорж

Ч.Өнөрбаяр, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нар Ц.Элбэгдоржийг төлөөлнө Тэгвэл дээрхи “Монголын зэс корпораци”-д хүч өгч, ашиг сонирхлоо хамгаалахад нь улс төрийн хувьд дэмжлэг өгөх өөр хэсэг даалгавар гүйцэтгэгчид бол Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Өнөрбаяр, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нар. Тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улс төрд ёстой л хурга ишиг байхаас нь дэмжиж оруулж ирсэн хөтөлгөө морьд нь бөгөөд энэ удаад харин улс төрд эргэн ирэх үүд хаалгыг нь нээхэд тэдний тус дэм хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Ч.Өнөрбаярын хувьд нэгэн үе Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийг зөвлөхөөр ажиллах хугацаандаа УИХ-ын чуулганы танхимд хамгийн том үгийг хэлдэг, УИХ-ын гишүүдийн загнадаг, тэдэнтэй мэтгэлцдэг цор ганц зөвлөх нь байсан бөгөөд тэр нь эргээд олон нийтэд танигдах арга зам нь болж байсан түүхтэй.

Тиймээс ч Ардчилсан намын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболд уг албанд очсон даруйдаа “Ц.Элбэгдоржийн утсан хүүхэлдэйнүүдийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг хатуу шаардлагыг намын даргадаа тавьж, улмаар нэр дэвших квот зарлагдах хүртэл сар орчмын хугацаанд Ч.Өнөрбаяр эргэлзээнд орчихоод байсан. Гэсэн ч эцсийн мөчид С.Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн даалгаврыг биелүүлсэн нь энэ. Тэгвэл сумо бөх, УИХ-ын гишүүн асан Д.Батбаярын тухайд Богд уулын газрыг сорчлон зарах наймаагаа ярьж буй бичлэг нь илрэхэд л “Би, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярьчихна.

Асуудалгүй. Надад үгүй гэхгүй” гэх мэт үгийг хэлсэн бөгөөд анхнаас нь түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой гэр бүл болон бизнесийн найзууд гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй мэдэх тул илүү дутуу тайлбар энд хийх нь илүүц биз. Мөн Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүний зам мөрийг үлгэрчлэн дагах хүсэлдээ автаж Харвардад сураад ирснийг нь ч мартаж болохгүй.

Т.Бадамжунай, О.Баасанхүү, Б.Хурц нарын бичлэг юу өгүүлэв

О.Баасанхүү Б.Хурцыг төлөөлнө. Саяхан л МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө амиа өгөхөөс буцахгүй тэмцэхээ илэрхийлж байсан УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүг төдийгөөс өдий хүртэл УИХ дахь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын төлөөлөгч хэмээн ярьж, бичдэг байсан ч ганц удаа хамт хооллож байгаа зураг нь олонд ил болсныг эс тооцвол тодорхой баримт, нотолгоо олдож байгаагүй нь үнэн.

Гэсэн ч нууцалсан зүйл болгон нууцаас гардаг гэдгийн нэгэн адил өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, МАН-ын олон удаагийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Бадамжунай нарын уулзалтын бичлэг задрах нь тэр. Уг бичлэгт О.Баасанхүүгийн хувийн улс төрд жилдээ багадаа 50 ихдээ ядаж 100 мянган ам.доллар хэрэгтэй байгаа тухай яриа хөврөх бөгөөд тэрбээр өөрийн энэ хүсэлтээ Т.Бадамжунай илэрхийлнэ.

Г.Ганхөлөг, П.Батчимэг, Б.Түвшин, Б.Пунсалмаа нарын эзэн “АПУ”-ийн П.Батсайхан

Харин Т.Бадамжунай нь мөнгөний тоо болж байгаа ч яг юу юу хийх, ямар ажил гүйцэтгэхээ тодорхой болгоод аваад ир гэдэг шаардлага тавина. Энэ бүх яриаг сонсож суусан Б.Хурц сүүлийн мөчид “Баасанхүү гуай жаахан баримжаатай ярина шүү” гэдэг сануулга өгсөн байх юм билээ. Эндээс харахад О.Баасанхүү Б.Хурцын даалгавраар улс төрд орсон шигээ цаашид ч түүний эрх ашгийг хамгаалахын төлөө, цаашлаад “Монголын зэс корпораци”-ийн эрх ашгийн төлөө ажиллах нь тодорхой юм. Нэг ёсны тэрбээр дээрх бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахын тулд УИХ-д нэр дэвших тойргоо ч сольж чадахгүй, Эрдэнэтэдээ гацсан нь энэ юм.

Г.Ганхөлөг, П.Батчимэг, Б.Түвшин, Б.Пунсалмаа нар “АПУ”-ийн П.Батсайханыг төлөөлнө УИХ-ын гишүүн болно гэдэг нь өөрөө кноп дарах бизнест албан ёсоор хөл тавилаа гэсэн үг гэдгийг бизнесийн салбарынхан болон улс төр бизнесийн бүлэглэлд үйлчилдэг УИХ-ын гишүүд андахгүй сайн мэднэ. Нефтийн салбарын тухай хууль, архи тамхины татвар гээд тэр болгоны ард бизнесийн бүлэглэлийн эрх ашиг яригддаг бөгөөд зөвхөн УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг гэхэд өөрийнхөө хүсэл сонирхлын эсрэг тэмцэн барин Архи, тамхины эсрэг хуулийг батлуулсан нь эргээд олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг өөрсдийн хувийн бизнес рүү татах, эм эмийн төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх давхар ашиг сонирхолтой байсныг монголчууд маань хараахан анзаараагүй.

Тэгвэл яг ийм лоббиг УИХ-д маш амжилттайгаар олон жил хийж ирсэн бизнесийн бүлэглэлийн төлөөлөл бол “АПУ” групп. Бизнес талаасаа уг группын ерөнхийлөгч П.Батсайхан түшдэг байсан бол улс төр талаас нь УИХ-ын гишүүн Г.Батхүү агсан олон жилийн турш нөмөрлөж явсан нь нууц биш. Тиймээс ч талийгаачийг орлохуйц улс төрийн нөмөр нөөлгийг бий болгохын тулд “АПУ”-ын П.Батсайхан энэ удаад бараг л Ардчилсан намыг худалдаад авчих нь тэр. Ингэхдээ тэрбээр албан ёсоор талийгаачийн том хүү болох Г.Ганхөлөгийг Өвөрхангай аймагт нэр дэвшүүлсэн бол төрсөн дүү П.Батчимэгийгээ Дорнод руу сойх нь тэр. Харин Б.Түвшингийн хувьд “АПУ”-гийн Түвшөө гэдгээрээ намынхандаа аль хэдийнэ нүдлэгдсэн бол “М-Ойл” компанийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаагийн хувьд нефть, нефтийн бүтээгдэхүүн импорлогчдын эрх ашгийг хамгаалахаар УИХ-д сонгогдохоор шийдсэн нь хэнд ч ил зүйл.

Нэг ёсны адил төрлийн бизнес эрхэлдэг бизнес эрхлэгчид наанаа харагдах нь өрсөлдөгч мэт харагддаг ч цаад углуургаараа төрийн бодлогод нөлөөлөх, татварын хөнгөлөлт урамшуулал хүртэх зэргээр үргэлжид төрд, тодруулбал УИХ-д хамтарсан лобби хийдэг нь нууц биш юм аа. Ийнхүү Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших 76 горилогчийг хувааж үзэх нь ээ ердөө л арав хүрэхгүй бизнесийн бүлэглэл, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон хуваагдсан байх бөгөөд нэмж хэлэхэд үлдсэн хэд нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нарын толгойлдог бүлэглэлд үлдэж хуваагдсан байх юм билээ. Энэ тохиолдолд Монголын эрх ашгийг яриад хол явахгүй л болов уу даа, Ардчилсан нам.

Редакцийн бус контент

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-18 13:26

AN uuruu uuriiguu duujlev bololtoi. Ene namd eh oron ch uzel ustaj, mungutei hurungutei ulsuudiig erh ashigiig hamgaalsan mafiin buleglel bolson n' ner devshigchidiin diilenhees n' haragdaj bna. Erdeneboldoos uur itgel huleelgeh hun thuuhun

Зочин
Зочин
2020-05-18 13:26

ХҮМҮҮСЭЭ ТАЙВАН БАЙ ЭДЭНД САНАЛ ӨГӨХГҮЙ Л БАЙ Л ДАА

зочин
зочин
2020-05-18 13:47

АН-ын гэмт хэрэгтэнгүүдэд сан�##� өгч болохгүй,,хожим үр хүүхдүүдийн минь хоолыг булаах МАфи бол АН-ын нэр дэвшигч луйварчид
Эд улс орны төлөө нэг ч зүйл хийхгүй

ЗОЧИН
ЗОЧИН
2020-05-18 13:56

ЭНЭ БИЧВЭР ҮНЭН ДЭЭРХИ НЭР БҮХИЙ ХҮМҮҮСТ ОЛОН СОНГОГЧ НАР ШҮҮНЭ ЭД НАР ГАРАХГҮЙ ЭЭ

Зочин
Зочин
2020-05-18 13:57

МАН Д Ч ГЭСЭН БҮЛЭГЛЭЛИЙН ЗӨНДӨӨ ХҮМҮҮС БНА Ш ДЭЭ .MGS ИЙНХЭН НЕФТИЙНХЭН ГЭЭД Л .... БҮГДИЙГ НЬ БИЧЭЭЧ .ЭРДЭНЭБОЛД ӨНӨРБАЯР ГЭЭД ЧАДАЛТАЙ ЗАЛУУЧУУД БНА Ш ДЭЭ . ТЭД ӨӨРСДИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛТОЙ ЗАЛУУЧУУД ...

Элдэв Очир
Элдэв Очир
2020-05-18 13:59

НЭл хардлага сжрдлэг хэнд хэрэгтэй юм бэ.

Элдэв Очир
Элдэв Очир
2020-05-18 14:00

Коммунистуудын хувьд ч би ингээд биччихэж чадна л даа.

Sss
Sss
2020-05-18 14:04

Ene songuulid ardchilsan nam garahgui baih daa

БиМонголХүн
БиМонголХүн
2020-05-18 14:11

Алтанхуяг Дорлигжав Гантөмөр Отгонбаяр зэрэг увсынхан байхгүй бол Ардчилсан нам аяндаа л хөгжинө. Х�##�хМонголчуудыг хоёрын хооронд үнэмшилтэй юмшиг худ�##� ярьж хаг�##�даг увсчууд буюу хятадын эрлийзүүд байхгүй бол улс маань асууд�##�гүй хөгжинө!

Зочин
Зочин
2020-05-18 17:17

АН БОЛ ТЭРЧИГЭЭРЭЭ ЭРЛИЙЗҮҮД ӨМХИЙ ХУЖАА МИНЬ

Зочин
Зочин
2020-05-18 14:30

МАНам Бол үүнэс аймаар ш дээ. ХҮРЭЛСҮХ бараг л Оросын элчин сайдаас асууж байгаа ш дээ. ХАР ЖАГСААЛТААС АНам л гаргана даа. Ванга шиг л шаая.... Х�##�хын заяа их дээ хө.

Зочин
Зочин
2020-05-18 15:15

Сайн л байна шт

Зочин
Зочин
2020-05-18 15:36

Худ�##� юм бичиж ард түмнийг үймүүлэх ээ болиоч дээ Амаржарг�##� сангийн сайдаар ажиллаж байгаагүй

д хүн
д хүн
2020-05-18 19:05
Reply to  Зочин

ҮНЭНИЙ ХУВЬТАЙ Л ЖИРГЭЖ. МАНАН БҮЛГИЙН АН ХУВИЛБАР АМЬ ТАВИХГҮЙ ГЭЖ ЭЦСИЙН ТУЛАЛДААН.

Арга билэг
Арга билэг
2020-05-18 16:07

ККК. Эгүүр.мн ийм нийтлэлээрээ энд тэндээс мөнгө тоншино гэж бодсон юм байх даа. Худлаа хулхи юм бичиж хүмүүсийн тархи толгойг угаах гэж байгаа бол ядаж логиктой бай л даа.

tumur
tumur
2020-05-18 16:13

Сонгуулиар ан гээч ор сураггүй �##�га болно,үнэхээр хүн чанаргүй гаруудын ЦУГЛУУЛГА,юун ЭХ ОРОН бодох,зүгээр л мөнгө мөнгө мөнгө

монголчууд үйдах ёсгүй.
монголчууд үйдах ёсгүй.
2020-05-18 16:15

битгий сонго,бүү итгэ,битгий нүүр өгцгөө. Бүү сонс.тэгээд л болоо

Зочин
Зочин
2020-05-18 16:31

Үнэнд дөхсөн л байна. Сонгох ёсгүй хүмүүсийн жагса�##�тыг л гаргачихаж гэж харлаа. Энэ сонгуулиар сонгогч олон АН- ын чаддаггүй цэвэрлэгээг нь хийгээд өгчихвөл цаашдаа АН жинхэнэ ёсоор амьдарч эхэлнэ

Зочин
Зочин
2020-05-18 17:01

ЭЛБЭГДОРЖИЙН БООЛУУДЫГ Л ТӨРД ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ, АРД ТҮМЭН Ч ХУЦ ГЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Зочин
Зочин
2020-05-18 17:02

энэ хүмүүст нь сан�##�аа өгөхөө л больчихий тиййм үү

Зочин
Зочин
2020-05-18 17:52

Энэ хэдэн б�##�иар өмхий хүүрнүүдээс нэг с�##�ж амрах юмсаан

Бат
Бат
2020-05-18 18:10

Энэ сонгуулиар АН д сан�##�аа бүү өгөөрэй.

Монголын заяа ихээ
Монголын заяа ихээ
2020-05-18 18:19

өө яадаг муу х�##�даганууд вэ, болдогсон бол бүгдийг нь бөлдөгдөөд, 2 төмсөгийг нь суга татаад тайган болнгоод �######�уулахиймсаан. тэдний гар хөл бологсдийг бүү сонгоорой.

Зочин
Зочин
2020-05-18 18:53

Нэр дурдсан хүмүүсийг сонгож болохгүй гэж ойлголоо

Irgen
Irgen
2020-05-18 19:00

Sanalaa uguhgui baihad l hangalttai.olon yum bicheed yahav hairan nerv

zochin
zochin
2020-05-18 19:01

Eeeeeee buu zugd ,ardchilsan namiin maani darga nar iimel yumnii toloo bidniigee tolooolj baij dee,gandand ochij buruu xoishoon n nom unshuulax bolj dee.

Зочин
Зочин
2020-05-18 19:16

монгол тэр чигээрээ ванга болчих юмаа. Бас мундаг шүү. амжилт

Mgl
Mgl
2020-05-18 19:49

Jenko elbeg batuul nar negdejee

Зочин
Зочин
2020-05-18 20:24

Ene eloktarot-d dotor ch 49 huviin gar holuud shurgasan haragdana lee

Зочин
Зочин
2020-05-18 22:36

Амаржарг�##� бол төрийн хутгуур хогийн шаар

Зочин
Зочин
2020-05-19 00:13

Үйл явдлын өрнөлүүдтэй нь нийцээд байгаа болохоор итгэхээс өөр аргагүй.Үнэхээр л аймшигтай 30 жилийн хэрсэн сүлжээ ашиг сонирхол, тэмцэл.Сонголтоо хийх болж дээ ард иргэд минь.Мөнгөтэй хүмүүсийн золиос болох уу, эрх мэдлийг нь сарниулах уу

Зочин
Зочин
2020-05-19 02:20

Бодит үнэн иүүх ажаамуу

Зочинзочин
Зочинзочин
2020-05-19 02:20

Бодит түүх ажаамуу

Аха
Аха
2020-05-19 05:48

..Элбэгдоржоо эвгүйтүүлж дээш ахина..Зика л сайн гэж захи�##�га өгнө ...энэ 2 амь нэг ...авс нэг..ум сайн амг�##�ан болтугай.

хүчирхийлэгч амьсгалах ёсгүй
хүчирхийлэгч амьсгалах ёсгүй
2020-05-19 06:14

яг л ийм юм явагдаад байна. ан өрсөлдөж буй олон чимээгүй нөхдүүд олон гар хөл нь шүү дэ.

Зочин
Зочин
2020-05-19 07:27

ардын нам болон попчид нь ариун улс юм биз дээ? улс орныг самарч байгаа нөхдүүд хулгайгаа д�##�длах гэж эрээ цээргүй шүлсээ үсчүүлэх юмдаа. егүүр минь хутгуур болох хэрэггүй биз дээ

Иргэн бн
Иргэн бн
2020-05-19 07:40

Монголын ЭСРЭГ АЦУУД ЮМАА АЛАХ ЮМСАН

Зочин
Зочин
2020-05-19 07:40

Алуурчид

Saruul
Saruul
2020-05-19 08:33

Gem zemgui olon hvnii uym deeremdej bidnii medehgui yasan olon huniig alsan helmegduulsen bol...ene muu aluurchidiig humsandni huls zoogood ard tumenii nvden dr tamlaj alahhsan boldog bol

Munkhjin
Munkhjin
2020-05-19 09:04

P.Anarjargal hezee ch henii ch hun baigaagui. Ter uuruu bie daasan tom ulsterch gedgiig bugs medne

Зочин
Зочин
2020-05-19 12:17

ТӨР ЗАСАГ ХУВИЙН ХЭВШЛИЙГ БИЗНЕСИЙГ БУЛААДАГ. ИРГЭДИЙН ЖДҮ-Г БУЛААДАГ.

Үнэн
Үнэн
2020-05-19 12:52

Үнэнд дөхсөн л байна

Oyun
Oyun
2020-05-19 13:41

Sejigiin huurnuud we

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-19 17:07

Харин тиймээ. Эдгээр дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч, яруу найрагч, бөхчүүд, тендерийн мангасууд бас насаараа УИХ- суусар тэрбумтан гишүүдийг сонгохгүй л байв�##� болно шүү дээ. Өгсөн мөнгий нь аваад өөрт та�##�агдсанаа сонго.

Zzz
Zzz
2020-05-19 17:59

Amarjargald gj bodoj bsn yostoi hog bj

Иргэн
Иргэн
2020-05-22 15:01

Ичиж үхээсэй яах гэж ингээд бүүр цагаандаа гарцан ширлээд байдаг шсн хүмүүс тануусыг хэцээ ч сонгохгүй шоронд л хийнэ үү гэхээс

Холбоотой мэдээ

Back to top button