Б.Цэлмэг: Ааваар минь бахдаж, гэгээлэг, өгөөмөр, хөдөлмөрч дүрээр нь дурсаж яваарай

Ааваар минь бахдаж, сайхан дурсамжууд бүхнийг дахин сэргээж, гэгээлэг, өгөөмөр, зөөлөн, зоригтой, хөдөлмөрч, сайхан бүхнээр нь эргэн дурсаж, үргэлж тэр дүрээр нь санаж яваарай гэж хүсье.
Төр, нийгмийн зүтгэлт, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлэг нас бараад жил болж байна. Түүний охин Б.Цэлмэг аавыгаа дурсан цахим хуудсандаа ийн бичжээ.
Тэрбээр “Миний Аав бурхны орон руу одоод 365 хоног өнгөрч байна….
Өнөөдөр толгойд минь олон бодол эргэлдэж, мөн маш олон мэдрэмжүүд мэдрэгдэж байгаа ч би нэг л зүйлийг эргэлзэхгүйгээр, ирж буцалтгүйгээр мэдэж, мэдэрч байна. Бид Аавыгаа маш ихээр санаж, үгүйлж байна. Улс төрийн лидер, бизнесмен, МУ-ын Тод Манлай Уяач гэх мэтчилэн цоллож, бахархан ярих маш их зүйл байгаа ч, би өнөөдөр Аавыгаа “Аав” гэх хүндэт гуншин гаар нь эргэн санаж, дурсаж, бахархмаар санагдлаа. Эцсийн дүнд, бидний Аав хэн ч байсан, ямар ч амжилтад хүрсэн бай бидний хамгийн нандин эрдэнүүдийн нэг шүү дээ.
Миний Аав их завгүй хүн байсан. Би ухаан орсон цагаасаа л мэднэ. Өглөө намайг сэрхээс өмнө ажилдаа аль хэзээний явчихсан байдаг, хааяа орой унтаж байхад гэртээ орж ирдэг. Хэрвээ намайг унтсан байх юм бол, өрөөнд орж ирээд хацар дээр минь заавал үнсдэг нь маш тодоор одоог хүртэл надад эргээд мэдрэгдэх шиг болдог. Өдий насандаа хүртэл Аавдаа би орой унтах болгондоо хацар дээрээ “Сайхан амраарай Ааваа” гээд үнсүүлээд унтдаг байлаа. 2019 оны 5 сарын 16-ны орой би Аавдаа үнсүүлээд унтсан юм. Харин Аавдаа үнсүүлэх сүүлийн удаа байсан гэдгийг би даан ч мэдээгүй…
Охинд минь хэрэгтэй гээд бараг чингэлэг дүүрэн лууван, томатны жүүс авчирч намайг бараг өөрөө лууван, томат болтол уулгасан гэдэг юм байна лээ. Би тэр жүүснүүдэд пологдоод одоо болтол ууж чаддаггүй юм. Харин би бага байхдаа алимны нухаш идэх их дуртай бас сүү л уудаг хүүхэд байсан учир Аав минь ажлаа тараад ороод ирэх болгондоо, нэг шил “Hainich” гэсэн хаягтай алимны нухаш эсвэл нэг, хоёр хайрцаг сүү авчирч намайг баярлуулдаг байлаа. Охиндоо ямар ч байсан хоосон гэртээ орж ирэхгүй гэж боддог байсан байхдаа.
Хааяа ханиад хүрэх гэх мэтийн зүйл тохиолдоход охиндоо гээд эм, тариа, витамин юу л хэрэгтэй байна бүгдийн өгөөд “Эрүүл мэнддээ анхаар, даарлаа, дулаахан яв” гэж хэлнэ эсвэл хордлого болоод хэвтэж байхад заавал хажууд хамт байж, санаа нь зовж намайг эдгэхийг хүлээдэг байсан нь Аав хүний хайраа илэрхийлж байгаа зүйлүүд юм гэж би боддог. Энэ бол тэгэхдээ хамгийн наад захын жишээ шүү дээ. “Хүн хэчнээн амжилтад хүрээд эрүүл биш бол ямар учир байна вэ?” гээд л надад сургаал айлтгаж байдаг нь саяхан мэт. Одоо сонсоод байх нь ээ, Аав минь зөвхөн үр хүүхдэдээ ч биш, маш олон хүмүүсийн “Аав” шиг нэгэн байж, үлгэр дуурайлал болж, амьдралынх нь хувь заяаг үүрдэд өөрчилж чадсан байж. Ямар сайндаа, даргад загнуулаад гараад ирэхээр хийморийн сан тавиулсан юм шиг сайхан болдог юм гэж ажлын албаныхан нь яриад инээлдэж байх вэ.
Одоо би доороо 5 настай хөөрхөн, жоохон охин дүүтэй. Заримдаа дүүгээ хархаар зүрх зүсэм санагддаг юм. Бид бүхний насан туршдаа мэдэрсэн энэ сайхан Аавын хайрыг ухаан хараахан орж амжаагүй байсан дүү минь бүрэн дүүрэн мэдэрч чадалгүй хоцорлоо. Би тэгэхдээ боддог юм, миний дүү хэзээ ч хайраар дутаж өсөхгүй яагаад гэвэл өөрийг нь хайрладаг, цаашид ч бүхнээрээ хайрлах маш олон хүмүүс байна. Бид мэдээж, Аавынхаа өмнөөс, Аавынхаа ухаанаар хайртай дүүгээ заавал хайрлаж, өсгөж, хүмүүжүүлэх болно оо. Дүү минь том охин болоод, ямар сайхан аавын үр болж төрснөө ухаарч бахархах байх гэж битүүхэндээ догдолдог юм. Яагаад догдолдог гэж үү?
Яагаад гэвэл миний аав өрөвдүүлэхээр амьдарсан хүн биш. Аав минь бахархмаар бас атаархмаар амьдарсан хүн юм. Би Аавынхаа охин болж төрсөндөө миний магадгүй энэ амьдралдаа хамгийн ихээр бахархах зүйл байх. Амьдралынхаа бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, хэнийг ч хайраар дутаахгүй амьдарсан нь бахархаад баршгүй. Зөвхөн надад ч биш, Аавын минь Ээж, Аав, Ах, Эгч, Дүү нар, найз нөхөд, ажлын хамт олон гэх мэт маш олон хүмүүст тэгж санагддаг гэдэгт итгэлтэй байна. Тиймээс, өнөөдөр би та бүхнийг Аавыг минь өрөвдөж биш харин Ааваар минь бахдаж, сайхан дурсамжууд бүхнийг дахин сэргээж, гэгээлэг, өгөөмөр, зөөлөн, зоригтой, хөдөлмөрч, сайхан бүхнээр нь эргэн дурсаж, үргэлж тэр дүрээр нь санаж яваарай гэж хүсье.
Ааваа, хэрвээ та үүнийг уншиж байгаа бол, хэрвээ та охиныхоо бодлыг яг одоо мэдэрч байгаа бол охиндоо зөвхөн үгээрээ биш үйлдлээрээ, өөр шигээ хүний дээд байхыг үзүүлсэн тандаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би Аав танаараа бахархдаг шүү. Тандаа үгээр илэрхийлэхийн аргагүй их хайртай. Хэзээ нэгэн цагт охин нь тантайгаа эргэн уулзах болбол хийж бүтээсэн зүйлстэй, таныхаа зааж өгсөн шиг зөв амьдралаар амьдарсан, хүн шиг хүн байж чадсандаа нүүр бардам байх болно оо. Таныхаа ачийн өчүүхэн хэсгийг хариулж байгаа минь юм шүү... Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхаан” гэжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан хүн байсан шүү Монгол эх орондоо элгэн садандаа эргэж төрнө
мэдэхгүйдээ,архи,пиво хийдэг зардаг л хүн байсан,чам шиг олон ч хүүхдүүдийн аавын аминд хүрэхэд хувь нэмрээ оруулсан гэж болно,үнэхээр "ухаантай"аавын хүүхэд юм бол тэр архи пиво хийдэг газрыг УЛСАД өгөөд\учир нь Улс л хордуулсан иргэддээ
эмчилгээний газар байгуулж чадна,түүнээс хувийн өмчтөн байгуулж мөнгөө үрдэггүйг харлаа,та гэр бүлд ЗӨВ ЦЭВЭР БИЗНЕС эхлүүлэх боломж байгаа,цаашдаа ббрсдийгөө болон хойч үеээ бодож байгаа бол энэ муухай бизнесээс гар,УЛСАД БУЦААЖ ӨГ
Муухай худ�##�ч хүүхдүүдтэй байлээ. Олон нийтийн хэрэгслээр хүн гүтгээд л ! Бичлэг байна ч гэх шиг тэр нь худ�##� болж таарсан ! Энэ бол байж боломжгүй үйлдэл !
Ер нь өөр хэн гэж???
Миний дүү нар буруу л байна даа нэг худ�##� мэдээлэл өгсөн хүнд хэдэн сая сонгуульд хэдэн сая буянтны хөрөнгийг зөв зарцуулаарай !!!!!нэг өдөр нүүрээ буруулна шүү
Батхүү гэх хувь сайн муу ямар ч байж болноо. Үр хүүхдийн аавыгаа гэсэн сэтгэл л агуу байхым даа. Т�##�ийгаач Эцгийгээ санаг�##�зан дурсаж байгаа охины сэтгэл шүү дээ
бизнес хийж болно гэхдээ зөв бизнес хийх хэрэгтэй.апу анх хувичилахад жамиянсэнгээ �##�тан авгай нар нилээд дуулиант хэрэг болж их л хэл амтай байсан,сүүлд ни батхүү мөнгөөр зодож авсан байх.хэрүүл ам,хар архи,мөнгө яагаад ч сайн зүйл авч ирэ
Охин нь аавыгаа дурсаж байхад юун олон юм хуцдаг х�##�тарууд вэ. Өөрсдөө аавгүй байсан уу та нар
заав�##� ингэж сонин хэвлэлээр джрсаж , гашуудах шаардлага байдаг юм уу? гэр бүл, ойр дотны хүмүүсийн хүрээнд дурсаж, гашуудав�##� зөв юм шиг.