Нийгмийн

Г.Батхүү агсны бичлэгийг хийж тараасан иргэн нас барсан гэдэг ХУДАЛ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Г.Батхүү агсан 2019 оны зун Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан. Түүний хүү н.Ганхөлөг, н.Цэлмэг нар тухайн үед өмгөөлөгч, хуульч н.Батхуягийн хамт талийгаачийн амиа алдсан хэрэгт холбоотой гэрэл зураг, захидлыг олонд дэлгэж байсан билээ.

Өмгөөлөгч Ж.Батхуяг “Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэгэн этгээд мессеж бичсэн. Тэрбээр “Би энэ хэргийг харсан. Надад 13 секунтын бичлэг байгаа” гэсэн. Энэ хэргийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийн талаар мэдэхгүй, хараагүй гэсэн. Одоо өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас эргэлзэх асуудал” хэмээж байсан юм.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн бичлэг тараасан гэх иргэн Б.Г-г амиа алдсан гэх агуулга бүхий зүйлийг цахимд бичсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл иргэн нас бараагүй бөгөөд өдгөө түүнд ял төлөвлөж, шүүхэд шилжүүлэхээр зэхэж буй аж.

.

Хэргийг харсан гэх гэрчээс талийгаачийн ар гарийнхэнд илгээсэн захидал
Хэргийг харсан гэх гэрчээс талийгаачийн ар гарийнхэнд илгээсэн захидал

Эргэн сануулахад: МБА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Батхуяг 2020 оны 1-р сарын 22-нд мэдээлэл хийсэн. Тухайн үеэр мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулж, бодит бус мэдээлэл тараасан. Прокурорын зөвшөөрөлгүйгээр энэ хэрэгтэй холбоотой олон нууц мэдээллийг задруулсан. Тиймээс Цагдаагийн байгууллагаас Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байна.

Г.Батхүү агсны гэр бүл 2019 оны тавдугаар сарын 23-нд илгээсэн 13 секундийн бичлэгийн асуудал яригдаж байгаа. Үүнийг Г гэгч этгээд энэ мэдээллийг хуурамчаар зохиож, тэднээс 15 сая төгрөг залилсныг тухайн сарынхаа 28-нд тогтоосон. Г гэгч этгээд дээрхээс өөр зургаан удаагийн үйлдлээр 269 сая, 101 мянга 575 төгрөг төгрөг залилсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Г гэгч этгээдийг прокурорт шилжүүлсэн” хэмээж байсан билээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
2021-03-23 14:34

Odontuya buruu medeelel taraajee burhan bolson huniig taivan bailga ur huuhduud ni ger buliin humuusiin shiideh asuudal

Иргэн
Иргэн
2021-03-23 15:23

Одонтуяа гэж оготор уу

Зочин
Зочин
2021-03-23 15:37

Энэ Одонтуяа авгай ямар тавьтаргүй болчихсон юм бэ, үе үе хариуцлагагүй мэдэгдэл хийдэг болж, зөнөөд байгаа юмуу хаашаа юм?!

Зочин
Зочин
2021-03-23 16:03

Udii nasnii er hun uulaa uulaa gehed uchirgui hashlaga davaad unanaa gedeg itgehed berh ymdaa. Tegeed ch uchiraa medsen er uhaanaa bartal yvna gedegt itgej barshguieee. Gertee harih chadvar baidag l yum daaa

gerchiig
gerchiig
2021-03-23 16:25

tgd yamar ch bsn heregt holbogduulsan l yum bna

зочин
зочин
2021-03-23 22:09

Цэцэрлэг сургуулийн хүүхэд ч худлаа ярьсан бол ичдэг уйлдаг Энэ УИХ-ын орлогч гэх оготор хамарт Одонтуяа яадаг бол?

Холбоотой мэдээ

Back to top button