НИЙГЭМ

“Ромын хамба намайг ер үнсэж байгаагүй”

Хүмүүсийн тухай нэгэн ном уншигч таны гар дээр очиж байна. Зохиогч нийтдээ 60 гаруй улсын иргэн, 100 гаруй хүний талаар энд ямар нэг хэмжээгээр өгүүлэхийг оролджээ. Тэдний дотор өнөөгийн нийгмийг бараг бүх давхаргынхан, хаан, хатан, ханхүү, хунтайж, гүнж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын спикер, олон улсын нэр хүндтэй байгууллагын тэргүүн, түүнд нэр дэвшигч, бизнес эрхлэгч, эрдэмтэн, судлаач, сэтгүүлч, тамирчин, дуучин, жүжигчин, ахмад дайчин, жирийн гэрэл зурагчин, ар гэрийнхнээ тэжээлцдэг ядуу хүү, тэр бүү хэл зартай алан хядагч, ийм бүлэглэлийн толгойлогч ч орсон аж.

Энэ номд өгүүлсэн хүмүүсийн ихэнх нь улстөрч, гадаад орнуудын өндөр албан тушаалтан, олонд нэгэнт танил болсон хүмүүс. Тэдний ирж, буцаж байгаа хийгээд ажил үйлсийнх нь тухай голдуу өгүүлэх боловч хувийн амьдрал руу нь өнгийсөн, хөнжлийнх нь зах сэжүүрийг сөхсөн үг, өгүүлбэр бас цөөнгүй бий юм. Энд бас түүх буй. Эмэгтэй хүний тухай өгүүлсэн материал багагүй хувийг эзэлнэ. Бүс нутаг бүрт, түүгээр ч барахгүй улс орон бүр өөрийн “төмөр хатагтайтай” нь номыг уншихад анзаарагдана. 2003 оноос “Өнөөдөр” болон уншигчдын амралтад зориулсан “Ням гариг” сонинд өөрийн бичиж хэвлүүлсэн өгүүллүүдээс Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч И.Рэнчинханд дээжлэн энэ номд оруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button