УЛС ТӨР

О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш 127 хууль бус гэрээ байгуулжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэрээр өнөөдөр /2020.05.19/ АТГ-т Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш 127 хууль бус гэрээ хийгдсэн бөгөөд зарим УИХ-ын гишүүд нэр холбогдсон байж болзошгүй гэж үзэж АТГ-т шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдэв.

Энэ тухай тэрбээр хэлэхдээ: Эрдэнэт үйлдвэрт 2019 оны гуравдугаарт сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар онцгой дэглэм тогтоосон. Үүнээс хойш онцгой дэглэмийн үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 оны тавдугаар сарын 11-нд 9.8 тэрбумыг ямар ч гэрээгүйгээр хийсэн байдаг. 50 саяас дээш тендер орох ёстой.

Гэтэл үүнээс хойш нийт 127 хууль бус гэрээ хийгдсэн байна. 150 сая доллар бүхий 91 гэрээг хийсэн байна. Үүн дотор 324 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн ганц компани ч байх жишээтэй. Энэ улстөрчдийн шахаа ч байж болно. Тиймээс өнөөдөр /2020.05.19/ АТГ д өгч шалгуулахаар хандаж байна. Үнэн мөнийг нь тогтоолгоё.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ДЭСЛЭГЧ БААСАНХҮҮ-Д
ДЭСЛЭГЧ БААСАНХҮҮ-Д
2020-05-19 13:32

Н.Энхбаяр ядарч явахад нь өмгөөлж явсан гэдэг утгаар нь ёстой хүн чанар гаргаж Баасанхүү гэх энэ муу "НУСАН БУУ, ЧАЦГАН ЧАВХ" - ыг УИХ-д 2 удаа суулг�##�аа. Гэтэл энэ нөхрийн байж байгаа царайг хар даа. УЕПрокурорт хандлаа гэнээ. Чам шиг урва

Зочин
Зочин
2020-05-19 14:03

Дэслэгч Баасанхүү

Монгол
Монгол
2020-05-19 16:23

Ашгүй АТГ ш�##�гаад үнэн мөнийг нь олоод, дараа нь энэ хүний сэтгэцийг ш�##�гуулаад өгөөсэй

зочин
зочин
2020-05-19 22:15

ккккк Баасанхүү дэслэгч гуай генер�##�ынхаа, сах�##� эрдэнэбилэг эзнийхээ өмнө өрөө төлөх да�##�гавраар 49-ийг банкинд авч өгөх гээд бүх буудлагаа хийж байх шиг ккккк_баасанхүүд өмнө итгэдэг дэмждэг байсан, одоо бол хуц даа кккк

Холбоотой мэдээ

Back to top button