СПОРТ

Энэ жилийн наадмаар 600 гаруй харваач цэц мэргэнээ сорино

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын хана харвааны эхэн өрөг сурын талбайд өглөө эхэллээ.

Монгол улсад мянга гаруй харваачид байдаг бөгөөд улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон харваачдаар чансаа тогтоож 540 нь энэ жилийн наадамд оролцож байна. Тэдгээрийн 360 нь эрэгтэй, 180 нь эмэгтэй харваачид аж.

Энэ жилийн наадмын Үндэсний сурын харваанд;

  • Дархан мэргэн 3
  • Даяар дуурсагдах мэргэн 2
  • Даян мэргэн 6
  • Улсын мэргэн 17
  • Хүндэт мэргэн 4
  • Гоц харваач 11
  • Гарамгай харваач  13
  • Спортын мастер, аймгийн мэргэн 186
  • Спортын мастер 100
  • Спортын дэд мастер 71 гэх мэт цолтой харваачид оролцож байна.

Мөн шинэ залуу харваачид олноор төрж байгаа бөгөөд энэ жилийн наадамд 104 залуу харваачид оролцож байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close