Нийгмийн

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байсан жолооч нас баржээ

Дотоодынхоо нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон бүтээн байгуулалт гэгдэх Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт ид өрнөж буй. Дээрх чиглэлийн төмөр замын захиалагчаар МТЗ ТӨХК ажиллаж, доод бүтцийг ЗХЖШ, аж ахуйн нэгжүүд, дээд бүтцийг УБТЗ ХНН гүйцэтгэж байгаа билээ. Тус бүтээн байгуулалтын үеэр төмөр замын ажилд оролцож явсан, туслан гүйцэтгэгч компанийн жолооч осолдож, харамсалтайгаар амь хохирсон хэрэг гарчээ. Хэргийн тухай ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

ТАЛИЙГААЧ Г НЬ УНТАРСАН МАШИНАА ЗАСАХ ҮЕДЭЭ ДАЙРАГДАЖ АМЬ ХОХИРСОН

“Энэ сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байсан жолооч Г нь засвар хийхээр унтарсан машиныхаа доогуур орох үеэрээ дайрагдаж нас барсан. Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байна” гэв.

ЖОЛООЧ “СИДАР ГОЛД” ХХК КОМПАНИД ЖОЛООЧООР АЖИЛЛАДАГ БАЙСАН

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар амь насаа алдсан жолооч Г нь “Сидар голд ” ХХК туслан гүйцэтгэгч компанид ажилладаг байжээ. Тус компани нь төмөр замын суурь бүтэц угсрах, засварлах барих ажлыг гүйцэтгэж буй аж. Хэвлэлээр тухайн хүн төмөр замын бүтээн байгуулалтын үеэр амь хохирсон тул компанийн зүгээс хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байж болзошгүй хэмээн мэдээлсэн. Бид эл мэдээллийн мөрөөр УБТЗ ХНН-ийн хэвлэлийн төлөөлөгчтэй утсаар холбогдож энэ тухай лавлахад:

“Манайд хэргийн тухай мэдээлэл ирдэггүй. Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам хариуцсан ажилтнаас асуух хэрэгтэй.” гэв. Үүний дагуу Тээврийн цагдаагийн алба, Төмөр замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах Д.Өнөртөгсөөс асуухад:

“Манайд ийм хэрэг бүртгэгдээгүй байна” хэмээх хариултыг өгсөн юм.

Дээрх байгууллагууд бидэнд зохих хариултыг өгөөгүй тул бид ЦЕГ-аас өгсөн мэдээлэлд тулгуурлан, жолооч Г-гийн амь хохирсон нөхцөл байдлыг мэргэжилтнүүдээс асууж тодруулсан юм. Эл хэрэг нь автомашины осолд тооцогдох магадлал өндөр аж. Учир нь хохирогч галт тэргэнд бус автомашин засварлах үедээ амь хохирсон. Түүнчлэн тээврийн хэрэгслийг засварлах үедээ автомашиныг бүрэн унтрааж, өнхрөх болон хөдлөх эрсдлийг тооцоолоогүй, аюулгүй байдлыг хангаагүйгээс ийн осол гарсан гэх.

Хэдий тийм ч, МТЗ ТӨХК болон "Сидар голд” ХХК-аас амь хохирогчийн ар гэрт нөхөн төлбөр өгч, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйдээ хууль ёсны хариуцлага хүлээх ёстой хэмээн эх сурвалжууд хэлж буй. Хэрэв аюулгүй байдлыг хангаж ажилласан бол өнөөдөр хохирогч Г -ийн түүний гэр бүл хагацал үзэхгүй, эрдэнэт хүний амь үрэгдэхгүй байлаа. Төмөр замын бүтээн байгуулалтын төлөө алтан амиараа хохирсон энэ мэт хэргүүд дахин бүү давтагдаасай билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
багш
багш
2020-05-23 10:58

аюулгүй байдлаа хангаж ажиллуулаагүй, ядаж дугуйны доор ивээс хийсэн бол

Зочин
Зочин
2020-05-23 11:58

Юун сонин юм бэ

Ариука
Ариука
2020-05-24 08:55

Төмөр замын туслан гүйцэтгэгч компанууд гэж хар луйварчид. 2 сар боллоо ц�##�ин түрээсээ өгдөггүй. Өдөр шөнөгүй 24 цаг зүтгүүлж байж. Нэг жолоочийн ард хичнээн асууд�##� , гэр бүл хүүхэд, банкны эргэн төлөлт гээд ямар их асууд�##� байдгыг мэдмээр

Зочин
Зочин
2020-05-24 11:52

Гэхдээ л ажил үүргээ гүйцэтгэж явж бгаад амь насаа �##�дсан болохоор үйлдвэрлэлийн осол болно. Ар гэр нь үүнийг сайн мэдэх хэрэгтэй үр хүүхдэд нь тэжээгчээ �##�дсан тогтоолгоход маш хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
2020-05-24 14:16

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Баатархүү бол хурандаа биш дэд хурандаа. Яахав билэгтэй л юм. Зураг нь бол бүр хошууч байна. Яахав онцгүй л юм.

Zochin
Zochin
2020-05-24 14:20

Ayulgui ajillagaanii zaavarchilgaa taniltsuulj gariin useg zuruulsan bol jolooch buruutai. Taniltsuulaagui bol aj ahuin negj baiguullaga buruutai. Erduu l ene. Uur iluu dutuu yum yriad nemergui bdag yumaa.

Zochin
Zochin
2020-05-24 14:23

ХАБ ийн инженер нь буруутаад л өнгөрөх байх даа.

Зочин
Зочин
2020-05-24 14:47

Машин бүрд дугуйны ивүүр байх ёстой. Зогссон бол дугуйндаа ивүүр хийж хэвшүүлэх хэрэгтэй дээ.

Зочин
Зочин
2020-05-24 16:00

Zamiin kompaniud yr ni tsalingaa ogdoggui hunii hodolmor shulsan baliar ymnuud bdag

ням
ням
2020-05-25 03:18

2018 оны 10 р сард 5толгой зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуул�##�т Ирээдүйн хос ган зам ххк д жолооч хийж байсан дөнгөж 30 нас хүрч явсан хүү статер нь болохгүй машиныхаа доогуур нь орж асаадаг байж байгаад дайруулж нас барсан хэрэг

Зочин
Зочин
2020-05-25 03:36
Reply to  ням

2019юум байна шүү харамс�##�тай хайран з�##�уу хүү

Дорж
Дорж
2020-05-25 11:01

Жолоочийн хариуцлагагүй, хувь хүний хариуцлагагүй байдлыг бүтээн байгуул�##�ттай бүү хутгана уу.

Зочин
Зочин
2020-05-26 15:15
Reply to  Дорж

Тийм шүү

Зочин
Зочин
2020-05-25 20:05

KHARYUTSLAGATAY BAYKH KHEREGTEY

иргэд
иргэд
2020-05-26 13:53

Хүний амь нас хохирсон ийм мэдээ мэдээлийг сайтар нягт�##�ж байж мэдээлэх хэрэгтй юм,манайхан хэзээний сургаар л нэг юмыг хэдэн янзаар мэдээлдэг улсуудын сэтгэл санаагаар тоглоом хийдэг эрүүл биш явд�##�даа дүгнэлт хийхэд яанадаа,хэвлэл мэдээл

Зочин
Зочин
2020-05-26 15:14

Аюулгүй ажиллагаа хангаагүйгээс үүдсэн осолын тохиолдол л юм шиг байх юм. Үүнийг заав�##� БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛТЭЙ холбож харлуулах хэрэг байсан уу? Энэ төсөл мянга мянган МОНГОЛ ЗАЛУУС оролцож, хийж бүтээж, чадаж байгааг харуулж буй тө

Зочин
Зочин
2020-10-18 13:11

Мөнхнаран ээж з�##�бир�##� убп�##�асд байнга болдог

Холбоотой мэдээ

Back to top button