НИЙГЭМ

Энэ жилдээ наадмаас татгалзан, төсөвлөсөн мөнгийг нь коронавирусийн эсрэг зарцуулъя

Энэ жил коронавирусийн улмаас Цагаан сар тэмдэглэхээс татгалзан, цахимаар золгосон монголчууд наадмаа хийх нь тодорхой боллоо. Гэхдээ цэнхэр дэлгэцээрээ бөхчүүдийн барилдаан, хурдан морины уралдаан, харваачдынхаа цэц мэргэнийг үзэж, наадах нь. Гэхдээ цар тахлын улмаас хаана хаанаа санхүүгийн хүндрэлтэй, дотоодод халдвар тархахгүй гэх баталгаагүй өнөө цагт үзэгчгүй наадам хийх хэр зөв гаргалгаа вэ. Коронавирусийн халдварын улмаас өнөө жил Токиогийн олимп хойшилсон, 2021 онд ч зохион байгуулах эсэх нь одоо ч эргэлзээтэй байгааг мартаагүй биз. “Токио-2020”-ийг хүртэл хойшлуулчихаад байхад бид наадмаа хийнэ гэж зүтгэх нь зөв үү.

Хэдийгээр иргэдийг бөөгнөрүүлэхгүй, үзэгчгүйгээр наадуулахаар төлөвлөсөн ч хэд хэдэн асуудал байгааг мэргэжилтнүүд онцолж, шүүмжилж байгаа нь анзаарагдлаа. Өнөө жил улсын наадмаар 512 бөх барилдана. Бүгдээс нь коронавирусийн шинжилгээ авна гэхээр овоо их мөнгө зарцуулах нь тодорхой. За, тэгээд сурын харваа, хурдан морины уралдааны зохион байгуулалт гээд нэлээд олон хүн оролцсон, өргөн хүрээний арга хэмжээ болох нь гарцаагүй.

ЭМЯ-наас хоёр метрээс хол зайнаас хоорондоо харилцан, бөөгнөрөхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж буй. Тэгэхээр бөхийн барилдаан л гэхэд Төв цэнгэлдэхэд цөөндөө 512 хүчтэн нэг дор цугларах нь. За, тэгээд засуул, улсын баяр наадмыг зохион байгуулалтын албаныханг нэмэхээр овоо тоо гарна.

За, тэгээд нэг насанд хэчнээн морь уралддаг билээ. Хурдан морины хүүхэд, уяачид нь л гэхэд лав багадаа 100 хүрнэ. Тийм тооны хүн ганцхан насны уралдаанд цугларна гэсэн үг.

Үүн дээр харваачид нэмэгдэхээр Улсын наадмыг хэчнээн үзэгчгүй хийлээ ч лав ЭМЯ-ны зөвлөмжөөс давсан тооны хүн цугларах нь. Энэ хэрээр халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ.

Улсын наадмыг нэгэнт үзэгчгүй зохион байгуулахаар шийдсэн юм бол энэ жилдээ өнжүүлэх зүгээр биш үү. Хайртай хүмүүсийнхээ төлөө улсын наадам хийхээс энэ жилдээ татгалзъя. Үзэгчгүй наадамд зарцуулах мөнгөө эрүүл мэндийн салбарт, коронавирусийн эсрэг зарцуулахыг уриалъя. Наадмын нээлт, хаалт, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сур харвааны зохион байгуулалтад зарцуулах мөнгийг хэмнэнэ гээд бод доо. Тэгвэл жинхэнэ “нүдээ олсон” ажил болох биз ээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
60 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
5 сар 22, 2020 17:46

Энэ жилдээ баяр наадамаа өнжих хэрэгтэй шүү.эрүүл байх нь чух�##� .

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 22, 2020 17:57

ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭХГҮЙ ӨНЖИЖ ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ХЭМНЭЖ БОЛСОН ЮМ ЧИНЬ Э/З МУУ БАЙГАА ЭНЭ ҮЕД НААДМАА ӨНЖВӨЛ ЗҮГЭЭР

Зочин
Зочин
5 сар 22, 2020 17:58

Bayr naadamd bish ersdeltei ene ved hvn ardiinhaa ervvl mend amidral ahuid ni anhaarlaa handuulsan ni deeree.

сонгогч
сонгогч
5 сар 22, 2020 18:09

НААДМАА ӨНЖӨӨД ЦАХИЛГААН, УСНЫ ТӨЛБӨР/ҮНЭ/ ХЯМДРУУЛЖ ЧӨЛӨӨЛМӨӨР БАЙНА...ОЛИМП ХОЙШЛООД БАЙХАД ,,,

Зочин
Зочин
5 сар 24, 2020 19:36
Reply to  сонгогч

Битий давраадаа хэрэглэсэн юм бол төлж сурах хэрэгтэй шдээ

Oyun
Oyun
5 сар 23, 2020 08:43
Reply to  сонгогч

Busad orond tatwar tuldog irgeddee 1udaagiin butsaltgui tetgemj ogj bn ter naadam hiih mongoo ard tumendee ogoh heregtei

Зочин
Зочин
5 сар 22, 2020 18:10

528 ч гэх шиг 512 гээд зөв бичиж чадахгүй байж олонд ийм худлаа ури�##�га хэрэггүй корано чинь эмнэлэгт л байгаа гадуур байхгүй гэдгийг мэдэдгүй м�##�ууд вэ хэт туйлширдагаа боль л�##�руудаа

Zochin
Zochin
5 сар 26, 2020 11:39
Reply to  Зочин

Uyachuu

Зочин
Зочин
5 сар 22, 2020 18:18

бөхчууд уунач хүүхдүүд сүр харваач бас хүн шүү дээ энэ жил өнжөөд дараа жил больё

Зочин
Зочин
5 сар 22, 2020 18:26

Naadmaa boliod irgeddee 1say togrog ogoochee

Jiriin negen irgen
Jiriin negen irgen
5 сар 22, 2020 18:30

Odoo l hemnehee medeeyu? Hun bur dor burnee uureg hariutslagaa uhamsarlaad nuhtsul baidaldaa taaruulad aliwaa yumiig hiij oroltsoj boldog yumshde tur zasag maani sudalgaa magadlal jishig deer undeslej shiidweree gargadag yumshv

Jiriin negen irgen
Jiriin negen irgen
5 сар 22, 2020 18:32

Ene jiliin ulsiin bayar naadmiig zohion baiguulj boloh l huwilbar gargalgaa bnshudee

зочин
зочин
5 сар 22, 2020 18:36

Наадмаа өнжөө өнж.Нэг жил баяр тэмдэглэсэнгүй гээд Монголчууд хотойхгүй.Гарах зардлаа хэмнээ хэмнэ

Зочин
Зочин
5 сар 22, 2020 19:11

ӨНЖИХ НЬ ЗӨВ. ХЭРЭВ НААДАМ ХИЙХ БОЛ БӨХ УЯАЧ (УЯАЧИД УНААЧ ХҮҮХДИН ЗАРДЛЫГ ДААНА)ХАРВААЧ ЗАСУУЛ ШҮҮГЧДЭЭС ӨӨРСДӨӨС НЬ ТӨЛБӨРИЙГ НЬ ГАРГУУЛЖ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЦОЛ ЗЭРЭГ АВАХ ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙГАА БОЛТОЙ БАЙСАН.

Зочин
Зочин
5 сар 22, 2020 20:00

Наадам, цагаан сарыг 5 жил таср�##�тгүй хорь. Ялангуяа энэ үндэсний бөх гэдэг үлгэрийн юмыг бүр тас хаах хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 22, 2020 20:24

Баяр наадам хэрэггүй шүү. Тэр мөнгийг хөл хорионы үйлсэд зарцуулъя.

Зочин
Зочин
5 сар 22, 2020 20:27

Наадмаа хойшлуулаачээ. Баяр мундсан биш 1 удаадаа хойшлуулаад, ЭМ-н с�##�бараа анхаарах нь зөв.

Зочин
Зочин
5 сар 22, 2020 21:46

Наадмын өдрүүдэд замаа хаагаад наадамлах хэрэгтэй! Дотооддоо �##�дсан байгаа юм биш яадын хий лдээ. Харин хариуцлагтай хатуу чанга зохион байгуул. Тэгэхгүй бол энэ хэдэн уяачид ямар ч ажилгүй зөвхөн голын эргээр лонх өшиглөнө шүү дээ!

зочин
зочин
5 сар 23, 2020 07:17
Reply to  Зочин

Нийтээрээ баяр наадмаа енжеед менге тегрегее хэмнэе гээд байхад та илуу хошуулаад байх нь хэрэггуй л байх.

Зочин
Зочин
5 сар 22, 2020 21:51

наадмаа хийвэл дархлаа сайжирна

хууль\
хууль\
5 сар 22, 2020 21:58

Маш зөв сан�##� байна. Энэ жил өнжөөд ирэх жил 100 жилийг л тэмдэглэцгээе.

Zochin
Zochin
5 сар 22, 2020 22:14

Zun naadamgui gewel tosoolhod berh bna shuu

Zochin
Zochin
5 сар 22, 2020 22:19

үндэсний ганц баяраа хийсэн дээрээ зуны дэлгэр цагаар жаахан ч гэсэн стрэссээ тайлмаар байна

Зочин
Зочин
5 сар 23, 2020 00:05
Reply to  Zochin

Songuuli bolj bga yum chini naadam hiihed yadii

Зочин
Зочин
5 сар 22, 2020 23:35

Өнжсөн нь дээр байхаа.Иймэрхүү байд�##�тай наадам хийснээс хийгээгүй нь дээр.Зардлын гарз.Тэр мөнгөө кроно вирусын эсрэг зарцуулсан нь дээр.

Зочин
Зочин
5 сар 22, 2020 23:44

Наадмыг өнжиж болно. Эрүүл байв�##� наадамлаж л болно.

Зочин
Зочин
5 сар 22, 2020 23:58

За яахав улсын наадмыг цахимаар үзлээ, наадлаа гэж бодьё. Гэтэл аймаг, сумын наадмуудыг яа гэж бгаа юм бэ? Нөгөө 2 м-ийн зайтай байх, 4-өөс дээш хүн цуглахгүй байх чинь яах юм бэ? Сумд наадмаа хийх юм бол жинхэнэ холион бантан болно доо.

Зочин
Зочин
5 сар 23, 2020 00:00

Дэлхий олимпоо хойшлууллаа, бид ч цагаан сараа хийсэнгүй, одоо нэг жилдээ наадмаа хийхээ хойшлуулж өнжсөн нь дээр байх аа.

Зочин
Зочин
5 сар 23, 2020 01:27

UNJSUN DEER DE

зочин
зочин
5 сар 23, 2020 07:15

Баяр наадмаа енжсен дээрээ

Солонго
Солонго
5 сар 23, 2020 07:29

Яаж ч бодсон бөөгнөхгүй наадам гэж ямар наадам байдгын мөнгө яаж хувааж идэe гэсэн хүмүүс л ингэж шийдэх байх шийдвэр гаргасан хүмүүс дараа нь бөөн юман дээр буух вий

Irgen
Irgen
5 сар 23, 2020 07:52

Demjij bn. Erunhiilugch erunhii said nar ard tumendee handaj naadmaa hiihgui unjih talaar urialga gargaachee.

Нар
Нар
5 сар 23, 2020 08:24

Сан�##� асуулга явуулаач...

Нар
Нар
5 сар 23, 2020 08:25

Эрүүл байв�##� улсын наадам үзнэ... билүү

Зочин
Зочин
5 сар 23, 2020 08:35

Ирэх жил 100 жилийн ойгоо л олигтойхон хийх хэрэгтэй. Энэ удаад наадам хийж дэмий байхаа

Oyun
Oyun
5 сар 23, 2020 08:41

Tsar tahliin ued naadam hj tebegteh wiide ter mongoo irgeddee taraaj ogoh heregtei busad oron tatwar tuldug hun burtee mongo ogj bn

Зочин
Зочин
5 сар 23, 2020 09:12

Дэлхийн эв нэгдэлийн их спортын наадам болох олимпийн наадам болох үгүй шийдэгдээгүй биз дээ яасан ийсэн наадам бэ . үзэгчгүй гэж хаашаа харсийм сэтэртэнгүүдийн наадам гэвэл таарна амьдармаар байна

Зочин
Зочин
5 сар 23, 2020 09:36

Naadam hiihguig demjej bna

Tugs
Tugs
5 сар 23, 2020 10:32

Өнжүүл

Зочин
Зочин
5 сар 23, 2020 10:45

Аав ээжийнхээ амар мэндийг мэдэж чадаагүйгээр болсон юм улсын наадам үзээгүйгээр болох л блгүй дээ

Зочин
Зочин
5 сар 23, 2020 12:20

ene ih mongoo ard tvmendee hubaaj ogooch hetsvvdej bna irged onjooh heregtei naadmig tsar tahal garaad bvh uls ard tvmendee mongo ogch bolood baihad manaih ogohgvi mortloo bayr naadamaa yrih ym

Зочин
Зочин
5 сар 23, 2020 14:55

Demjij bn

SWISS
SWISS
5 сар 23, 2020 14:56

Yun naadam bee.naadamd zartcuulah mongoo oor yumand hereglevel taarna....

Suuld
Suuld
5 сар 23, 2020 16:18

Mongoliin baharhal undestnii bilegdel bayar naadam bidnii hiimori lundaa sur huch tusgaar togtnoliin batalgaa tsaanaa nariin utga uchirtai yum shuu.

Зочин
Зочин
5 сар 23, 2020 16:28

Zow шард�##�ага тавиад хөл хориогоо цуц�##�ах хэрэгтэй

Иргэнүрэлгэн зардалуудаа хэмнэж ковидтой тэмцэж ча
Иргэнүрэлгэн зардалуудаа хэмнэж ковидтой тэмцэж ча
5 сар 23, 2020 17:58

Эдийн засагаа хэмнэж цар тах�##�аас сэргийлж �##�дчихгүйн бхын тулд баяр наадмаас татг�##�цах нь зөв шүү .хүүхдийн 100 ,нэмсэн х�##�амжуудыг вакцин гарт�##� тах�##� ковид дууст�##� үргэлжлүүлэх цаашлаад иргэн бүрт айл бүрт шаардлагатай бол өгөх л болно.

Алтанцэцэг
Алтанцэцэг
5 сар 23, 2020 23:09

Эрүүл явб�##� ирэх жилийн наадам үзнэ дээ үзнэ.

Зочин
Зочин
5 сар 23, 2020 23:38

Бөх .морио ойроос үзэж болохгүй юм бол наадам хийж яах юм

Зочин
Зочин
5 сар 24, 2020 08:35

Энэ жил хийх шаардлага байгаа юм уу даа. Хүүхдүүдийг ч гаргахгүй бөөгнөрөл үүсгэхгүй гэж хэлчихээд. Оронд нь тэр төсвөөр нь өөр бүтээн байгуул�##�т хийлдээ. Энд тэндхийн зам гэж там байна.

zochin.
zochin.
5 сар 24, 2020 11:56

naadamd zoriulan gargah munguu uur yumand zartsuulaa. buhiin barildaanig hen uzdeg yum bee ugaasaa hedhen hun l uzdeg sh dee . naadamd gaduur zugaalj huushuur l iddeg .naad naadmaa bolio.heterhii urelgen zagnadagaa bolih heregtei.

zochin.
zochin.
5 сар 24, 2020 12:00

ene uvchin heden sar urgeljilehiig medehgui bna shuu dee ta nar yagaad iim urelgen teneg zagnaj bna aa. heden yadarsan ard tumendee naad munguu zartsuulaach yun naadam bee .ediin zasag chini nurj unalaa.joohon hol haraachee.mungu ideh uvcht

zochin.
zochin.
5 сар 24, 2020 12:10

yaj ingej setgej bna aa. ediin zasag chini nurj unalaa.hun ard chini yaduurch tuildlaa,em taria emnelgtee anhaare, bas ediin zasagtaa, ard irgeddee ediin zasgiin demjleg uzuul.heden sar ene uvchin urgeljleh veee. odoo delhii hurtel medehgui

Зөв
Зөв
5 сар 24, 2020 14:25

Энэ наадам хэдэн оцойсон бөхчүүд уяачид , бэлэн мөнгөө үрж ядсан хэдэн баячуудын зугаа шд . Цуцлах хэрэгтэй

Монгол иргэн
Монгол иргэн
5 сар 24, 2020 17:03

Наадам хийе гэсэн бодолтой ард иргэд ер �##�га. Яагаад ард иргэдийнхээ сан�##�ыг сонсдоггүй юм бэ? Дарга нар мөнгө идэх аргаа олж ядсандаа л хийх гэж зүтгээд байна даа. Ганц жил наадам хийхгүй байхад яав л гэж дээ.

Мөнхөө
Мөнхөө
5 сар 24, 2020 17:45

Өнжих нь зөвөө. Бүхэл бүтэн Олимп хойшлож болж байхад, бид өөрсдийн эрүүл аюулгүй байдлыг бодолцон өнжих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button