НИЙГЭМ

Энэ жилдээ наадмаас татгалзан, төсөвлөсөн мөнгийг нь коронавирусийн эсрэг зарцуулъя

Энэ жил коронавирусийн улмаас Цагаан сар тэмдэглэхээс татгалзан, цахимаар золгосон монголчууд наадмаа хийх нь тодорхой боллоо. Гэхдээ цэнхэр дэлгэцээрээ бөхчүүдийн барилдаан, хурдан морины уралдаан, харваачдынхаа цэц мэргэнийг үзэж, наадах нь. Гэхдээ цар тахлын улмаас хаана хаанаа санхүүгийн хүндрэлтэй, дотоодод халдвар тархахгүй гэх баталгаагүй өнөө цагт үзэгчгүй наадам хийх хэр зөв гаргалгаа вэ. Коронавирусийн халдварын улмаас өнөө жил Токиогийн олимп хойшилсон, 2021 онд ч зохион байгуулах эсэх нь одоо ч эргэлзээтэй байгааг мартаагүй биз. “Токио-2020”-ийг хүртэл хойшлуулчихаад байхад бид наадмаа хийнэ гэж зүтгэх нь зөв үү.

Хэдийгээр иргэдийг бөөгнөрүүлэхгүй, үзэгчгүйгээр наадуулахаар төлөвлөсөн ч хэд хэдэн асуудал байгааг мэргэжилтнүүд онцолж, шүүмжилж байгаа нь анзаарагдлаа. Өнөө жил улсын наадмаар 512 бөх барилдана. Бүгдээс нь коронавирусийн шинжилгээ авна гэхээр овоо их мөнгө зарцуулах нь тодорхой. За, тэгээд сурын харваа, хурдан морины уралдааны зохион байгуулалт гээд нэлээд олон хүн оролцсон, өргөн хүрээний арга хэмжээ болох нь гарцаагүй.

ЭМЯ-наас хоёр метрээс хол зайнаас хоорондоо харилцан, бөөгнөрөхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж буй. Тэгэхээр бөхийн барилдаан л гэхэд Төв цэнгэлдэхэд цөөндөө 512 хүчтэн нэг дор цугларах нь. За, тэгээд засуул, улсын баяр наадмыг зохион байгуулалтын албаныханг нэмэхээр овоо тоо гарна.

За, тэгээд нэг насанд хэчнээн морь уралддаг билээ. Хурдан морины хүүхэд, уяачид нь л гэхэд лав багадаа 100 хүрнэ. Тийм тооны хүн ганцхан насны уралдаанд цугларна гэсэн үг.

Үүн дээр харваачид нэмэгдэхээр Улсын наадмыг хэчнээн үзэгчгүй хийлээ ч лав ЭМЯ-ны зөвлөмжөөс давсан тооны хүн цугларах нь. Энэ хэрээр халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ.

Улсын наадмыг нэгэнт үзэгчгүй зохион байгуулахаар шийдсэн юм бол энэ жилдээ өнжүүлэх зүгээр биш үү. Хайртай хүмүүсийнхээ төлөө улсын наадам хийхээс энэ жилдээ татгалзъя. Үзэгчгүй наадамд зарцуулах мөнгөө эрүүл мэндийн салбарт, коронавирусийн эсрэг зарцуулахыг уриалъя. Наадмын нээлт, хаалт, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сур харвааны зохион байгуулалтад зарцуулах мөнгийг хэмнэнэ гээд бод доо. Тэгвэл жинхэнэ “нүдээ олсон” ажил болох биз ээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

60 Сэтгэгдэл

  1. ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭХГҮЙ ӨНЖИЖ ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ХЭМНЭЖ БОЛСОН ЮМ ЧИНЬ Э/З МУУ БАЙГАА ЭНЭ ҮЕД НААДМАА ӨНЖВӨЛ ЗҮГЭЭР

  2. НААДМАА ӨНЖӨӨД ЦАХИЛГААН, УСНЫ ТӨЛБӨР/ҮНЭ/ ХЯМДРУУЛЖ ЧӨЛӨӨЛМӨӨР БАЙНА…ОЛИМП ХОЙШЛООД БАЙХАД ,,,

  3. 528 ч гэх шиг 512 гээд зөв бичиж чадахгүй байж олонд ийм худлаа ури####га хэрэггүй корано чинь эмнэлэгт л байгаа гадуур байхгүй гэдгийг мэдэдгүй м####ууд вэ хэт туйлширдагаа боль л####руудаа

  4. Odoo l hemnehee medeeyu? Hun bur dor burnee uureg hariutslagaa uhamsarlaad nuhtsul baidaldaa taaruulad aliwaa yumiig hiij oroltsoj boldog yumshde tur zasag maani sudalgaa magadlal jishig deer undeslej shiidweree gargadag yumshv

  5. Наадмаа өнжөө өнж.Нэг жил баяр тэмдэглэсэнгүй гээд Монголчууд хотойхгүй.Гарах зардлаа хэмнээ хэмнэ

  6. ӨНЖИХ НЬ ЗӨВ. ХЭРЭВ НААДАМ ХИЙХ БОЛ БӨХ УЯАЧ (УЯАЧИД УНААЧ ХҮҮХДИН ЗАРДЛЫГ ДААНА)ХАРВААЧ ЗАСУУЛ ШҮҮГЧДЭЭС ӨӨРСДӨӨС НЬ ТӨЛБӨРИЙГ НЬ ГАРГУУЛЖ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЦОЛ ЗЭРЭГ АВАХ ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙГАА БОЛТОЙ БАЙСАН.

  7. Наадам, цагаан сарыг 5 жил таср####тгүй хорь. Ялангуяа энэ үндэсний бөх гэдэг үлгэрийн юмыг бүр тас хаах хэрэгтэй.

  8. Наадмаа хойшлуулаачээ. Баяр мундсан биш 1 удаадаа хойшлуулаад, ЭМ-н с####бараа анхаарах нь зөв.

  9. Наадмын өдрүүдэд замаа хаагаад наадамлах хэрэгтэй! Дотооддоо ####дсан байгаа юм биш яадын хий лдээ. Харин хариуцлагтай хатуу чанга зохион байгуул. Тэгэхгүй бол энэ хэдэн уяачид ямар ч ажилгүй зөвхөн голын эргээр лонх өшиглөнө шүү дээ!

    1. Нийтээрээ баяр наадмаа енжеед менге тегрегее хэмнэе гээд байхад та илуу хошуулаад байх нь хэрэггуй л байх.

  10. үндэсний ганц баяраа хийсэн дээрээ зуны дэлгэр цагаар жаахан ч гэсэн стрэссээ тайлмаар байна

  11. Өнжсөн нь дээр байхаа.Иймэрхүү байд####тай наадам хийснээс хийгээгүй нь дээр.Зардлын гарз.Тэр мөнгөө кроно вирусын эсрэг зарцуулсан нь дээр.

  12. За яахав улсын наадмыг цахимаар үзлээ, наадлаа гэж бодьё. Гэтэл аймаг, сумын наадмуудыг яа гэж бгаа юм бэ? Нөгөө 2 м-ийн зайтай байх, 4-өөс дээш хүн цуглахгүй байх чинь яах юм бэ? Сумд наадмаа хийх юм бол жинхэнэ холион бантан болно доо.

  13. Дэлхий олимпоо хойшлууллаа, бид ч цагаан сараа хийсэнгүй, одоо нэг жилдээ наадмаа хийхээ хойшлуулж өнжсөн нь дээр байх аа.

  14. Яаж ч бодсон бөөгнөхгүй наадам гэж ямар наадам байдгын мөнгө яаж хувааж идэe гэсэн хүмүүс л ингэж шийдэх байх шийдвэр гаргасан хүмүүс дараа нь бөөн юман дээр буух вий

  15. Ирэх жил 100 жилийн ойгоо л олигтойхон хийх хэрэгтэй. Энэ удаад наадам хийж дэмий байхаа

  16. Дэлхийн эв нэгдэлийн их спортын наадам болох олимпийн наадам болох үгүй шийдэгдээгүй биз дээ яасан ийсэн наадам бэ . үзэгчгүй гэж хаашаа харсийм сэтэртэнгүүдийн наадам гэвэл таарна амьдармаар байна

  17. Аав ээжийнхээ амар мэндийг мэдэж чадаагүйгээр болсон юм улсын наадам үзээгүйгээр болох л блгүй дээ

  18. ene ih mongoo ard tvmendee hubaaj ogooch hetsvvdej bna irged onjooh heregtei naadmig tsar tahal garaad bvh uls ard tvmendee mongo ogch bolood baihad manaih ogohgvi mortloo bayr naadamaa yrih ym

  19. Эдийн засагаа хэмнэж цар тах####аас сэргийлж ####дчихгүйн бхын тулд баяр наадмаас татг####цах нь зөв шүү .хүүхдийн 100 ,нэмсэн х####амжуудыг вакцин гарт#### тах#### ковид дууст#### үргэлжлүүлэх цаашлаад иргэн бүрт айл бүрт шаардлагатай бол өгөх л болно.

  20. Энэ жил хийх шаардлага байгаа юм уу даа. Хүүхдүүдийг ч гаргахгүй бөөгнөрөл үүсгэхгүй гэж хэлчихээд. Оронд нь тэр төсвөөр нь өөр бүтээн байгуул####т хийлдээ. Энд тэндхийн зам гэж там байна.

  21. naadamd zoriulan gargah munguu uur yumand zartsuulaa. buhiin barildaanig hen uzdeg yum bee ugaasaa hedhen hun l uzdeg sh dee . naadamd gaduur zugaalj huushuur l iddeg .naad naadmaa bolio.heterhii urelgen zagnadagaa bolih heregtei.

  22. ene uvchin heden sar urgeljilehiig medehgui bna shuu dee ta nar yagaad iim urelgen teneg zagnaj bna aa. heden yadarsan ard tumendee naad munguu zartsuulaach yun naadam bee .ediin zasag chini nurj unalaa.joohon hol haraachee.mungu ideh uvcht

  23. yaj ingej setgej bna aa. ediin zasag chini nurj unalaa.hun ard chini yaduurch tuildlaa,em taria emnelgtee anhaare, bas ediin zasagtaa, ard irgeddee ediin zasgiin demjleg uzuul.heden sar ene uvchin urgeljleh veee. odoo delhii hurtel medehgui

  24. Энэ наадам хэдэн оцойсон бөхчүүд уяачид , бэлэн мөнгөө үрж ядсан хэдэн баячуудын зугаа шд . Цуцлах хэрэгтэй

  25. Наадам хийе гэсэн бодолтой ард иргэд ер ####га. Яагаад ард иргэдийнхээ сан####ыг сонсдоггүй юм бэ? Дарга нар мөнгө идэх аргаа олж ядсандаа л хийх гэж зүтгээд байна даа. Ганц жил наадам хийхгүй байхад яав л гэж дээ.

  26. Өнжих нь зөвөө. Бүхэл бүтэн Олимп хойшлож болж байхад, бид өөрсдийн эрүүл аюулгүй байдлыг бодолцон өнжих хэрэгтэй.

  27. Гадаадад хэцүү байгаа энгийн иргэдээ авчраачээ!! Ах дүү , амраг саднаа авчирчихаад наадмаа хийж суугаа н гадаадад байгаа иргэдээ доромжилж байна ш дээ!!!

  28. Цагаан сараа өнжиж болсийм наадмаа өнжихгүй юу да энэ эрэсдэлтэй үед наадмаар яаадгий хэмэнсэн мөнгөөр нь цэцэрлэг бари.

  29. Баяр наадмаа хийлгүй, өнжсөн нь дээр. Эдийн засгийн хүндрэлтэй үед мөнгөө хэмнэж ард иргэдийнхээ амьдр#### эсвэл коронавирусын эсрэг эм тарианд ашигласан нь зүгээр болов уу.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button