СПОРТ
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад төрсөн өдрийн мэнд хүргэе
Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1978 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, өдгөө 42 нас хүрлээ.
Монголын буудлагын спортын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан тамирчдын нэг О.Гүндэгмаа олимпоос медаль хүртсэн дөрөвхөн эмэгтэй тамирчдын нэг (нөгөө гурав нь Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, С.Батцэцэг, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр).
Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хань тэрбээр өнгөрсөн жил буудлагын спортын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Улмаар олимпийн наадамд долоо дахь удаагаа цэц сорих эрх авсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.