НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"COVID-19-өөс болж Монгол Улс хүүхдийн вакцинаа солиогүй”

Өчигдөр/2020.05.22/ цахим сүлжээгээр жүжигчин Б.Отгонтуяа хүүхэд нь товлолт вакцинд хамрагдсанаар тарьсан газар нь буглаа үүсч бүтэн унтуулгатай хагалгаанд орсон. Зарим хүүхдэд вакцин хийлгэснээр улайж хавдах, буглах, хүндүүрлэх, үрэвсэх шинж тэмдэг илэрч байна. Covid-19 өвчний улмаас улс орнууд хилээ хаасантай холбоотойгоор Монгол Улс  вакцин авдаг орноо өөрчилсөн байж болзошгүй талаар бичсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл энэ асуултад хариулт авахаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма эмчтэй ярилцжээ. 

О.Дашпагма “Монгол Улсад хүүхдийн товлолтын дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. Учир нь бид товлолт дархлаажуулалтад хэрэглэдэг вакцинаа зургаан сарын нөөцтэйгөөр нөөцөлж авсан. 0-5 насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаануудын нэг улаанбурхан, халдварт саа зэрэг өвчнүүд коронавирусийн халдвартай зэрэгцээд дэгдэх эрсдэл байна гэж үзээд товлолтын дархлаажуулалтыг тогтвортой авч явах зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

Монгол Улс Covid-19-тэй холбоотойгоор вакцинаа солиогүй. Жилд хоёр удаа ханган нийлүүлэлтээ хийдэг. Эхний нийлүүлэлтийг жилийн эхний хагас жилд, хоёр дахь ханган нийлүүлэлтийг жилийн хоёр дахь хагас жилд хийдэг. ДЭМБ-ын батламжийг авсан чанар, вакцины хүнд үзүүлж байгаа үр дүн, нөлөөлөл, хүнийг хамгаалж байгаа юм гэсэн үнэлгээтэй вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж Монгол Улсын Засгийн газар 100 хувь авч, 0-15 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр дархлаажуулдаг. 

Бид Солонгос улсаас тавт вакциныг, Пневмоккокийн вакциныг Бельги улсаас авдаг. Тавт вакцин нь таван өвчнөөс сэргийлдэг. Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан болдог өвчнүүдээс сэргийлдэг. Тавт вакциныг тарьсны дараа хэсэг газрын урвал өгдөг. Тухайн хүүхдийн онцлогоос хамаараад вакцины дараа хариу урвал өгдөг. Энэ хариу урвал янз бүрээр илэрдэг. Ихэвчлэн өндөр халуурдаг. Хүүхэд халуурсан үед халууныг бууруулах, хавдсан, улайсан үед харьяа эмнэлэгтээ хандаад, эмчээсээ зөвлөгөө аваад шинж тэмдгийг арилгах эмчилгээ хийж, хүүхдэд үүсэх хүндрэлээс сэргийлэх болно. Вакцины дараа илэрч байгаа урвал нь хөнгөн байнгын илэрдэг урвал. Нийт тариулсан хүүхдийн 10-15 хувьд нь Энэ урвал илэрч байгаа шинж тэмдгийг арилгаснаар хүндрэлээс сэргийлэх юм” гэлээ.

Д.Нарангэрэл “Covid-19-ийн үед бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд уушгины хатгалгаа өвчин үүсгэж байна. Монгол Улсад хүүхдүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийж байгаа нь 2019 онд хүүхдийн эндэгдэл буурч, 1999 оноос хойших хамгийн сайн үзүүлэлтэд хүрсэн. Энэ нь уушгины хатгалгааны эсрэг хийдэг вакцины үр дүн. Хэрвээ энэ вакциныг хийлгэхгүй бол Covid-19-ийн үед ямар хүндрэл үүсэх вэ?” гэхэд О.Дашпагма “Монгол Улс орон даяар хатгалгааны вакциныг нэвтрүүлээд хийж байна. Хүүхдэд гурван удаагийн тун хийдэг. Энэ вакциныг нэвтрүүлснээр 5 хүртэлх насны буюу вакцинд хамрагдсан хүүхдүүдэд пневмоккокоор үүсгэгдсэн хатгалгаа маш өндөр хувиар буурсан. 30-40 хувиар буурсан. Маш хүнд хагалгаа, уушгины амьсгалын аппаратанд ордог хатгалгаа өндөр хувиар буурсан. Хэрвээ энэ вакциныг нэвтрүүлээгүй байсан бол Covid-19-ийн хүндрэлээс бага насны хүүхдүүдээ сэргийлж байгаа ач холбогдолтой. Хүүхдэд хоёр, дөрөв, есөн сартайд хийлгэж бүрэн гурван удаагийн тунг авснаар тухайн халдвараас сэргийлэх ач холбогдолтой” гэв.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/637541310165282/?v=637541310165282

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button