Нийгмийн

170 сая төгрөгийн хээл хахууль авсан шүүгчдийн толгойг илсэн ТАВАН ЖИЛИЙН ЯЛ

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэвлэлийн хурал зарлаж, удтал дуншсан хэрэг болох Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбогдуулан Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулав.

Тухайн хэрэгт, улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр СХД-ийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгасан.

Хээл хахууль авсан гэх дээрх зургаан шүүгчээс гадна холбогдох бусад хүмүүст торгуулийн болон хоригдох ялаар тус тус яллав. Шүүхийн шийдвэрийг эргэн сануулбал:

Шүүгдэгч  Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай  урьдчилан  үгсэн тохиролцож, бусдад  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Б.Цолмонбаатарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх  ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан  үйлдэлд  2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 60.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох,

Шүүгдэгч Э.Халиунбаярыг  өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн  үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар яллахаар болсон.

Зургаан шүүгчийн гурвыг нь 3-5 хүртэлх жилийн хугацаагаар яллах шийдвэр гаргаж, УДШ-ийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг нотлох баримт үндэслэлгүй хэмээх шалтгаанаар хэргийг нь цагаатгасан билээ. Харин үлдсэн нэг шүүгдэгч болох Б. Өнөрцэцэгийн хэргийн баримтыг хянан шийдвэрлэх үед бие нь муудаж ухаан алдсан шалтгаанаар хянан шийдвэрлэх хугацааг хойшлуулж тусгаарласан юм.

Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ гэсэн зарчмын дагуу ажилладаг.

Мөн Монгол улсын шүүхийн ёс зүйн дүрэмд Шүүгч албан үүргээ биелүүлсэн болон биелүүлээгүйн төлөө өөрөө эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас төлбөр, бэлэг, зээл, өв хөрөнгө, хандив, үйлчилгээ, урамшуулал бусад үнэ бүхий зүйл авахыг хориглоно хэмээх заалтыг тод томруунаар тусгасан байдаг билээ. Гэтэл хуулийг иргэдэд сурталчлах, таниулах, хэргийг шийдвэрлэх үүрэг бүхий шүүгчид, нэр хүндээ уландаа гишгэн, хувийн ашиг сонирхолдоо автаж, 170 орчим сая төгрөгийн хээл хахуулийг авсан. Энэ нь баримтаар нотлогдсон.

Ийм байтал хээл хахуулийн гэмт хэрэг хийсэн шүүгчид ердөө гурваас тав хүртэлх жилээр хоригдох нь дэндүү шударга бус. Эрүүгийн хуулинд “бусдын эд хөрөнгө (мал) -ийг хүч хэрэглэхгүйгээр, нууц (цөөн тооны мал хулгайлсан)-аар авсан”  бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,  эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Харин хулгайч эл үйлдлээ зохион байгуулалттай бүлэглэн болон давтан үйлдвэл 5-12 жилийн хорих ял ноогдуулдаг. Гэтэл шүүгчийн ёс зүйгүй байдал, хээл хахууль авсан хэргийг малын хулгайн дайтай хөнгөхөн ялласан нь иргэдэд тоймгүй олон эргэлзээг төрүүллээ. Магадгүй тэдний ийн толгойг нь илсэн шийдвэрийн цаана нь ч мөн ашиг сонирхлын зөрчилдөөн байхыг үгүйсгэхгүй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-26 17:35

Hulgaichuud ehneesee yvj b.gaa ni zuv

Зочин
Зочин
2020-05-26 17:48

25 жил өгөөч !

Иргэн
Иргэн
2020-05-26 19:51

энэ арай бишээ. Хуулийн байгууллагын тангараг өргөсөн новшнуудад хатуу чанга ял өгөх ёстой

zochin
zochin
2020-05-26 20:14

Mongol tor, mongoliin shuuhiin emgenel! Huurnuudiig nasaar ni shorond hataa! Mongonshagai argaa baraad l avilga ogoo biz

Зочин
Зочин
2020-05-27 08:14

Ямар аймшигтай нийгэмд амьдарч байна бэ? Эд нарыг бүгдийг нь цааз�##�ж бусад хүний үнэргүй хув�##�знуудад сануулга өгөх хэрэгтэй. Эд нар хичнээн хүнд хилс хэрэг үүрүүлж шоронд явуулж, хичнээн гэр бүлийг хагацлын нулимстай хутгасан болдоо

Зочин
Зочин
2020-05-27 08:21

Ингэж авлигачдыг өөгшүүлсэн шүүгч хуультай байгаа чинь энэ улс бүтэхгүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button