ДЭЛХИЙ

Дональд Трампын жиргээг "баримтыг нягтал” шошгын хамт нийтэлжээ

"Твиттер” компани анх удаа төрийн өндөр албан тушаалтны жиргээн дээр "баримтыг нягтал” хэмээх шошгоо ашигласан тохиолдол гарчээ.

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээг “Твиттер” компани анх удаа баримтыг нягтлах ёстой гэсэн шошго тавьж нийтэлжээ. Түүний “Шуудангаар саналын хуудас авах нь хуурамчаар үйлдэх боломжгүй зүйл юм” хэмээх жиргээнд уг  тэмдгийг ашигласан байна. 

Трамп "Ерөнхийлөгчийн хувьд ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй. “Твиттер”-ийг АНУ дахь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож байна” хэмээн буруутгажээ.

"Твиттер” компани нь хуурамч буюу төөрөгдүүлсэн мэдээллийн дор анхааруулах тэмдэглэгээг өсгөхөө амлаж, ийнхүү энэ сарын эхээр анхааруулах шошготой нийтлэх бодлогоо шинэчилсэн байна.

https://twitter.com/realDonaldTrump/status/1265255835124539392

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: nytimes.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button