ЭДИЙН ЗАСАГ

“Hippocards” аппликейшныг 2.5 тэрбум төгрөгөөр үнэлж, санхүүжилт татжээ

Дотоодын “Hippocards” аппликейшн хөгжүүлэгч компани зах зээлийн үнэлгээгээ 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэн санхүүжилт татжээ.

Технологиор дамжуулан боловсролын үйлчилгээ үзүүлдэг “Edtech” салбарын энэ компани хувьцааныхаа 20 хувийг 500 сая төгрөгөөр үнэлэн Японы хувь хөрөнгө оруулагчаас санхүүжилт татсан байна.

2019 онд гарсан тус аппликейшнийг одоогоор 400 мянга гаруй хүн татсан бөгөөд үүний тал нь IOS үйлдлийн системтэй төхөөрөмж ашиглагчид байсан гэж тус компани мэдээллээ. 30 хувь нь “Samsung”-ийн төхөөрөмж ашигладаг бол үлдсэн нь Android үйлдлийн системтэй өөр төхөөрөмж ашигладаг байна. 10 хэрэглэгч тутмын долоо нь эмэгтэйчүүд байгааг мөн тус компаниас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button